fbpx Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн гэдэг олон “Баасан”-тай болчихоогүй биз?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 54 секунд

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн гэдэг олон “Баасан”-тай болчихоогүй биз?

Монгол Улс Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, АТГ гэдэг байгууллагатай болоод 10 жилийн нүүрийг үзэж байна. Энэ газрын дэргэд Ерөнхийлөгчийн захирамжаар томилдог Олон нийтийн зөвлөл гэж бий. Х.Баттулга Ерөнхийлөгч болоод сарын дараа Олон нийтийн зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй томилсон. Зөвлөл нь хуралдаад даргаараа Г.Баасанг сонгосон байдаг.
 
Г.Баасан даргын удирддаг Олон нийтийн зөвлөл нь АТГ-ын дарга Х.Энхжаргалын ажлын цагийг бүртгэж ажилладаг болоод байгаа юм. Магадгүй, бидний мэдэхгүй ийм үүрэг энэхүү зөвлөлд байж мэднэ л дээ. Гэхдээ энэ зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх л үүрэгтэй юм байна лээ. Харамсалтай нь дээр дурдсан зорилго зорилтоо Олон нийтийн зөвлөл хэр зэрэг биелүүлдэг нь бараг мэдэгддэггүй юм.
 
Тэгвэл дахиад Олон нийтийн дэд зөвлөл гэдэг иймэрхүү “байгууллага” нэмэгдээд байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, АТГ-ын даргын 2017 оны гуравдугаар сарын 9-ний А/53 дугаар хамтарсан тушаалаар Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг баталжээ.
 
Дэд зөвлөл гурван ги­шүүн­тэй. Яам, агентлаг, аймаг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэр­гийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллаж буй юм байна. Дэд зөвлөлийн гишүүдийг журмын дагуу сонгон шалгаруулж, АТГ-ын даргын тушаалаар то­милж ажиллуулдаг. Ингэх­дээ Дэд зөвлө­лийн ги­шүүд болон АТГ-ын хоо­ронд Хамтран ажил­лах гэрээ байгуулна. Гэ­рээнд гишүүдийн эрх үүрэг, урамшууллын хэмжээ, ёс зүй, сахилаг хариуц­лагатай холбоотой асуудлыг тусгадаг юм байна. Олон нийтийн дэд зөв­лөлийн гишүүд нь Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд тавих иргэд, олон ний­тийн хяналтыг хэрэгжүү­лэх, хууль тогтоомж зөрч­сөн болон хүнд сур­тал, чи­рэгдэл учруул­сан дүрэм, журам, шийд­вэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, Төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол үнэн зөв, ил тод болгосон эсэхэд хяналт тавих, Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүү­лэг хуульд заасны дагуу ил тод байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт тавих үүрэгтэй юм байна.
 
Дэд зөвлөлийн гишүүнээр тухайн нутаг дэвсгэрт сүүлийн хоёр жилд байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэнийг сонгох журамтай. Үүнээс гадна Дэд зөвлөлийн гишүүн нь дээд боловсролтой, эдийн засаг, хууль эрхзүйн чиг­лэ­лээр ажиллаж бай­сан туршлагатай байх учир­тай. Гэхдээ хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлэх бай­гууллагад сүүлийн хоёр жилд ажиллаж байгаагүй. Ийм байгуул­ла­гаас сүүлийн хоёр жилд хандив, санхүүгийн дэмжлэг туслалцаа авч бай­гаагүй, төлөөлөл хэрэг­жүү­лээ­гүй байх ёстой ажээ. Түүнчлэн ял шийтгэлгүй, аль нэг намын харьяалалгүй, хэрэв намын гишүүн бол на­маас түдгэлзсэн шийд­вэрээ гаргуулсан байна гэж журамд заасан байна.
 
Мөн энэхүү Дэд зөв­лөлийг үйл ажиллагаа явуу­лахад дээрх байгуул­лагууд дэмжлэг үзүүлэхээр журамд нь заажээ. Дэд зөвлөлийн гишүүд тухайн байгууллагадаа байрлаж ажиллах юм байна. Бас авлигын эсрэг, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон холбог­дох бусад асуудлаар сур­­галт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх аж­лыг хамтран зохион бай­гуул­на. Хэрвээ дэд зөвлө­лийн гишүүний үйл ажил­лагаатай холбоо­той гом­дол санал байвал Гэмт хэр­гээс урьд­чилан сэргийлэх ажлыг зохи­цуу­лах зөвлөл, АТГ-т хүргүүлнэ.
 
Одоогоор яам, агент­ла­гуудын албан ёсны цахим хуудаст “…Манай Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд энэ байна” гээд танилцуулсан зүйл алга. Гэхдээ яам, агентлаг, аймаг, нийслэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд сонгогджээ. Тухайлбал, БХБЯ-ны  үйл ажиллагаанд иргэн В.Чимэдсүрэн, В.Мөнгөнцэцэг, М.Энх­бадрал, БСШУСЯ-ны үйл ажиллагаанд иргэн С.Отгонтуяа, М.Амар­баяр, Л.Цэцэгсайхан, Нийс­­лэ­лийн  төрийн бай­гуул­лагуудын үйл ажил­лагаанд иргэн Т.Мөнхбаяр, Ж.Сайнзаяа, Д.Цэвээндулам,  Сонгино­хайрхан дүүргийн үйл ажил­лагаанд иргэн Б.Цэрэнпүрэв, С.Бат-Эрдэнэ, П.Золжаргал, Дархан-Уул аймгийн үйл ажиллагаанд иргэн  иргэн Д.Энхтуяа, С.Насанбат, Н.Наранцэцэг, Баян­хонгор аймгийн үйл ажил­лагаанд иргэн Д.Чимэг, Д.Ариунтуяа, Б.Булганцэцэг, Сүхбаатар аймгийн үйл ажиллагаанд иргэн Ш.Содном-Иш, Г.Амарсайн, Л.Ган­баатар, Увс аймгийн үйл ажил­­лагаанд иргэн Ц.Цэдэвсүрэн, Б.Бат­чулуун, Т.Өлзийхишиг, Дорнод аймгийн үйл ажил­лагаанд иргэн Т.Энхтуяа, А.Солонго, Л.Отгонбат, Говь-Алтай аймгийн үйл ажил­лагаанд  иргэн Ш.Долгормаа, Н.Гүнд, Б.Тэгшбүрэн нар хяналт тавьж ажиллахаар АТГ-тай гэрээ байгуулж ажилдаа оржээ.
 
Ер нь бол дээрх хүмүүс яам, агентлаг, аймаг, нийслэлийн үйл ажил­лагаанд шууд хяналт тавих субьект гэсэн үг. Нэг үгээр, маш том эрх мэдэлтэй нөхөд юм. Хэрвээ тэд эрх мэдлээ хэтрүүлэн, буруугаар ашиглаж хэн сайд сайд, агентлагийн дарга, аймаг нийслэлийн удирдлагуудыг шантаажилж суудаг хүмүүс болж хувирвал аюултай юм болно. Тиймээс энэ Дэд зөвлөлийн гишүүд чухам хэн бэ гэдэг нь чухал юм.
 
Харин Дэд зөвлөлийн гишүүд эрх, үүргээ зөв хэрэгжүүлбэл Монгол төрийн авлигатай тэмцэх, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал үр нөлөө үзүүлж таарна. Ийм зөвлөл байгуулж байгаагийн зорилго нь ч тэр юм.
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
Монголын төр дундаж давхаргаа татвараар дарамталж, унагахаар шийдэв үү
Монголын төр дундаж давхаргаа татвараар дарамталж, унагахаар шийдэв үү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​