fbpx МУГТ Д.Отгонжаргал гурван ДАШТ дараалж медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
1 минут 2 секунд

МУГТ Д.Отгонжаргал гурван ДАШТ дараалж медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо

Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын "Старк Арена"-д болж байна.

Эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал мөнгөн медалийн төлөө Сара Анн Хилдебрандттай барилдаж 7:5 харьцаатайгаар ялалт байгууллаа. Манай улсын тамирчин сүүлийн хоёр минут хүртэл нэг оноогоор ялагдаж байв. Удалгүй хэвтээ барилдаанаас идэвх үзүүлж 40 секундийн дотор долоон оноо авч илүүрхсэн юм.

Аваргын алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Сүсаки Юитэй маргааш барилдана. Ингэснээр ОУХМ Д.Отгонжаргал Японы бөхтэй хоёр жил дараалан ДАШТ-ий аваргын төлөө барилдахаар болж байна. Сүсаки Юи нь чөлөөт ДАШТ-д гурван удаа түрүүлсэн амжилтаар 50 кг жингээ тэргүүлдэг байна.

Д.Отгонжаргал гурван дэлхийн аварга дараалж медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов.

Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад бүх талаар дэмжиж ажиллана
Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад бүх талаар дэмжиж ажиллана
 
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​