fbpx Зеленский НҮБ-ын индэр дээрээс Оросын түрэмгийллийн эсрэг нэгдэхийг дэлхий нийтэд уриалав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 40 секунд

Зеленский НҮБ-ын индэр дээрээс Оросын түрэмгийллийн эсрэг нэгдэхийг дэлхий нийтэд уриалав

НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн хэсэг өчигдөр Нью-Йорк хотод эхэллээ.

Уг хэлэлцүүлэгт НҮБ-ын гишүүн 140 гаруй улсын төрийн тэргүүн, засгийн газрын гишүүд өөрт оногдсон 15 минутын хугацаанд олон улсын санаа зовоосон асуудлуудаар байр сууриа илэрхийлэх юм.

Украины дайн эхэлсэн цагаас хойш анх удаа тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр энэ арга хэмжээнд биечлэн оролцлоо.

Тэрбээр газар нутагт нь халдан довтолсон Оросын эзлэн түрэмгийллийг дэлхийн дэг журмыг устгах аюул хэмээн тодорхойлж, үүний эсрэг тэмцэхийг дэлхийн бүх улс орнуудад уриалжээ.

“Бид түрэмгийлэгчдийг ялахын тулд нэгдмэл байж, бүх хүч чадлаа төвлөрүүлэх ёстой. Ийм түрэмгийллийг дахин гаргуулахгүй байхын тулд бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй” гэж Зеленский хэлсэн юм.

Тэрбээр эзлэн авсан нутаг дэвсгэрээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд дэлхий нийтийн хүнсний хомсдолыг зэвсэг болгон ашиглаж буйд Москвагийн эрх баригчдыг буруутгажээ.

Зеленский бас Украины хүүхдүүдийг хулгайлж, геноцид үйлдэж буй Оросын төрийг хурцаар шүүмжилж, дэлхийн хэмжээний энх тайвны чуулганыг Киев хотод зохион байгуулахаар бэлдэж байгаагаа дуулгасан юм.

НҮБ-ын чуулганы эхний өдрийн хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг Украины дайн байлаа.

Энэ өдөр үг хэлсэн хэд хэдэн улсын төрийн тэргүүн Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ амласан юм.

АНУ тэргүүтэй Өрнөдийн холбоотнууд 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Украинд олон тэрбумын зэр зэвсэг болон хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байгаа.

Өчигдөр НҮБ-ын индэр дээрээс АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден бас үг хэлсэн юм.

“Дэлхий нийт залхаж, Украиныг ямар ч үр дагавар, шийтгэлгүйгээр харгислахыг зөвшөөрнө гэдэгт Орос итгэсээр байна. Хэрвээ бид Украиныг хуваахыг зөвшөөрвөл өөр аль нэг улсын тусгаар тогтнолд баталгаа өгч чадах уу? Энэ дайны хариуцлагыг зөвхөн Орос л хүлээнэ. Орос ганцаараа энэ дайныг даруй зогсоох боломжтой” гэж тэр энэ үеэр хэлжээ.

Тэрбээр энэ долоо хоногийн сүүлчээр Цагаан ордонд Зеленскийтэй уулзах юм. Байден Нью-Йорк хотод гурван өдөр саатахдаа Төв Азийн таван улсын төрийн тэргүүнтэй уулзахаас гадна Израил, Бразилын удирдагчидтай уулзана.

АНУ-ын хууль тогтоогчид есдүгээр сарын 30-наас өмнө ирэх оны холбооны засгийн газрын төсвийг батлахаар ажиллаж байгаа.

Зеленский энэ Пүрэв гарагт Вашингтонд очихдоо АНУ-ын конгресст зочлох бөгөөд энэ үеэр Украинд үзүүлэх тусламжийг төсөвт тусгуулах асуудлаар конгрессын төлөөлөгчидтэй уулзах төлөвлөгөөтэй байна.

НҮБ-ын чуулганы үеэр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг хэвлэлд өгсөн ярилцлагадаа Украинд үзүүлэх тусламжийн ач холбогдлыг онцолсон юм.

“Хэрвээ бид дайныг дуусгахыг хүсэж байгаа бол, энх тайван, шударга ёсыг тогтоохыг хүсэж байгаа бол Украинд зэр зэвсгээр туслах нь хамгийн зөв зам юм. Украинд одоо олон төрлийн тусламж дэмжлэг хэрэгтэй байна” гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: Aljazeera

Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 онд Монголд төрийн айлчлал хийхээр төлөвлөжээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​