fbpx Умард Солонгосын тамирчин алтан медальдaa сэтгэл дундуур байгааг илэрхийлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 34 секунд

Умард Солонгосын тамирчин алтан медальдaa сэтгэл дундуур байгааг илэрхийлжээ

Хятад улсын Ханжоу хотод болж буй Азийн Спортын Наадмын хүндийн өргөлтийн тэмцээнүүд үргэлжилж байна.

Энэ төрөлд Умард Солонгосын тамирчид 13 медальтай тэргүүлж байгаагийн зургаа нь алтан медаль юм.

Өчигдөр 76 кг-ын жинд түрүүлсэн тус улсын тамирчин Сон Кук Хян алтан медаль зүүсэндээ баярлахгүй байгаагаа тэмцээний дараа зохион байгуулагдсан хэвлэлийн хурлын үеэр илэрхийлжээ.

Тэрбээр огцом өргөлтөөр 117 кг, түлхэлттэй өргөлтөөр 150 кг, нийт 267 кг өргөсөн амжилт гаргасан юм.

зураг

“Би гаргасан амжилтдаа сэтгэл дундуур байна. Миний зорилго дэлхийн дээд амжилтыг тогтоох байсан. Үүнийг биелүүлж чадаагүйдээ би үнэхээр их ичиж байна” гэж Сон ярьжээ.

Энэ жингийн дэлхийн дээд амжилтыг Умард Солонгосын өөр нэг тамирчин Рим Жон Сим эзэмшдэг юм.

2019 онд Рим огцом өргөлтийн дээд амжилтыг 124 кг-аар, нийлбэр дээд амжилтыг 278 кг-аар шинэчлэн тогтоож байжээ.

Умард Солонгосын хүндийн өргөлтийн тамирчид яагаад ийм хүчирхэг байдгийг асуухад Сон “Бид бүгд манай удирдагч Ким Жон Уны хайр ивээл, дэмжлэгийн ачийг хариулах хүсэлтэй байдагтай энэ нь холбоотой. Бид бүгдээрээ үүний төлөө л энд ирсэн” гэж хариулжээ.

Ханжоу хотод үргэлжилж буй 19 дэх удаагийн Азийн наадам нь 2018 оноос хойш Умард Солонгосын тамирчдын оролцож буй анхны гадаад тэмцээн юм.

Тэд 2018 оны Жакартагийн Азийн наадамд хамгийн сүүлд оролцож, дараа нь 2021 оны Токиогийн зуны олимп, 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг алгасаж байв.

2022 оны арванхоёрдугаар сард Умард Солонгосын дэглэм цар тахалтай холбоотой хилийн хоригоо цуцалснаар тамирчид нь олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцох боломжтой болжээ.

Гадаадынханд ихэнхдээ хаалттай байдаг Умард Солонгосын тамирчид өчигдөр хэвлэлийн хуралд идэвхтэй оролцож, сэтгүүлчдийн асуултад чөлөөтэй хариулсан нь ховор үзэгдэл байлаа. Тэд Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн асуултад хүртэл дэлгэрэнгүй хариулж, хэл аялгын ялгаанаас үүдэлтэй зарим ойлгоогүй үгээ тайлбарлуулж байжээ.

Эх сурвалж: Yonhap News

Ц.ДАВААСҮРЭН: ТӨЛӨВЛӨЛТИЙН ДАГУУ ГАЗАР ОЛГОЖ, БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ БОЛНО

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​