fbpx Мад тавиулах хөзрөө алдсан АН-ынхан сандралдаж эхлэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 4 секунд

Мад тавиулах хөзрөө алдсан АН-ынхан сандралдаж эхлэв үү

АН-ын зүгээс МАН-ын Засгийн газрыг ширүүхэн дайрсаар чамгүй хугацаа өнгөрөв. ёстой л тодорхой бус шалтгаанаар л уулын зэрлэгүүд шиг үе үе уулгална. Ямар ч гэсэн хоёр сайдыг үтэр түргэн албан тушаалаас нь чөлөөлж, өөр хүн томилох шаардлагыг тавиад байгаа.

Хоёр сайдыг ийн элдэвлэх үндэслэл нь ч маруухан, харанхуй талдаа байгаагаас харвал АН-ын зүгээс энэ Засгийн газрыг ямар ч хамаагүй асуудлаар баалахад бэлэн байгаа нь илт. Ингэхдээ МАН-ын Засгийн газар эдийн засгийн байдлыг дээрдүүлсэнгүй, төсөв мөнгийг замбараагүй үрсэн гэдгийг нэн түрүүнд дурддаг.

Гэвч АН-д ингэж шүүмжлэх нүүр бий билүү гэдгийг тэднээс асуумаар санагдлаа. Мэдээж тэдэнд улс орон хоосрон үгүйрэхийг мэдрэх “боломж" тохиогоогүй. Учир нь тэднийг ялалт байгуулах үед Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, гадаад валютын нөөцөөр түүхэнд байгаагүй өндөр амжилт тогтоосон байв. Гэхдээ АН-ынханд энэ их хөрөнгө, боломжийг үгүй хийхэд үсрээд хоёр жил шаардагдсан бол үлдсэн хугацаандаа тэд Монгол Улсын нэр хүнд гадныханд өссөн үеийг ашиглан өр тавьж, түүгээрээ наргин цэнгэсэн гэхэд болно.

АН-ын Засгийн газрын үед монголчууд хэд хэдэн удаа чамин ганган нэртэй төсөл хэрэгжүүлэх гэж оролдсон ч менежментийн дутагдлаас болоод таг зогссон. Ажил таг зогссон ч эдгээр хөтөлбөрийн нэрээр төсөвлөсөн мөнгөний урсгал зогсоогүй. Бүгд улсын сангаас гарч алга болсон.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ долоо хоногт АН-ын Засгийн газар хэр хэмжээний хөрөнгөөр хэрхэн дургисан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Уг мэдээллээс харахад, АН-ыхан 2012-2016 онд Монгол Улсын ДНБ-ийг хоёр нугалах хэмжээний өр тавьж, түүнийгээ бүрэн үрж амжжээ. Хамгийн гол нь, өдгөө Монгол Улс энэ өрийг төлж байгаа ба нэн шаардлагатай төслүүдийг хөдөлгөхөөс урьтаж АН-ын тавьсан зээлийн хүүг шилжүүлдэг гэхээр тэднээс хариуцлага нэхэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.

АН УЛСЫГ ХЭРХЭН ТУЙЛДУУЛСАН БЭ

Статистик тооноос харахад АН-ын Засгийн газрууд дараагийн ээлжийхэндээ дотоод, гадаадын эх үүсвэрээс санхүүжсэн 400 гаруй өрийн бичиг үлдээсэн байх юм. Эдгээрийг дотор нь ангилбал, улсын дотоодоос зургаан их наяд, гадаадаас найман их наяд төгрөг босгосон байна. Тэгэхдээ голдуу стратегийн ордууд, төрийн өмчит компаниуд, газрыг барьцаа болгосон гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд онцолсон.

Хамгийн гол нь, АН-ыг засаг барьж байх жилүүдэд эдгээр зээлийн зөвхөн гэрээт хугацаа урссан. Харин 2017 оноос үндсэн төлөлт эхэлсэн аж. Ингээд нэгэнт Засгийн газраас баталгаажуулсан гэрээ бий тул төлөхөөс өөр аргагүй. Тиймээс Сангийн яамнаас өдөр бүр зээл төлөлтийн гүйлгээ хийж байгаа бөгөөд зарим өдөр 20-иос дээш тоогоор шилжүүлэг хийж байна гэдгийг Сангийн сайд албан тайлантай нь олон нийтэд мэдэгдсэн.

Тайланд энэ их зээл төлөлтийг хийх шалтгаан нь "Дим сам" бондын нэг тэрбум, "Мазаалай" бондын 500 сая, "Чингис" бондын 1.5 тэрбум, “Гэрэгэ" бондын 800 сая, "Хуралдай" бондын 600 сая, "Кредит свийс"-ын 250 сая ам.долларын өр гэж дурджээ.

Эдгээр зээлийн төлөлт угаас сонгуулийн жилийг дуусах үед эхлэхээр таарсан нь ч хачирхалтай. Учир нь Засгийн газрын баталгаажуулсан энэ зээлийн гэрээнүүдийг дандаа 2-5 жилийн хугацаатайгаар эргэж төлөх нөхцөлтэйгөөр авсан байх юм.

Тиймээс өдгөө улсад уул уурхай, үйлчилгээний салбараас орж ирэх орлого нэмэгдэж байгаа ч өдөр бүр төлөгдөж буй зээлийн хүүнд хамаг төсвөө зарцуулж байгаа ажээ.

Ч.ХҮРЭЛБААТАР: НИЙТ ТЭТГЭВЭРТЭЙ ТЭНЦЭХ МӨНГӨӨР ӨР ТӨЛЖ БАЙНА

АН-ын тавьсан өрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Богино хугацаатай, өндөр хүүтэй өр ямар ч баян улсыг туйлдуулдаг. Наад захын жишээгээр, өнөөдөр Сангийн яам нийт өндөр настанд олгодог тэтгэвэртэй тэнцэх мөнгөөр өр төлж байна" гэж хэлсэн.

Одоогийн байдлаар улсын нийт төлөх ёстой өрнөөс 2.8 их наяд төгрөгийг шилжүүлээд байгаа гэнэ. Үүнээс 2.4 их наяд нь үндсэн өр, бол үлдсэн дөрвөн тэрбум нь хүүгийн төлбөр ажээ. Харин дотоодын эх үүсвэрээс босгосон зургаан их наяд төгрөгийн өрөөс 4.8 их наяд нь үндсэн зээл 1.2 нь хүү юм байна.

Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл өдөр бүр олон арван шилжүүлэг хийж байгаа м АН-ын тавьсан өрөөс талыг нь ч барагдуулж чадаагүй байгаа. Хэвлэлд бичигдсэн тооцооноос иш татахад “Монгол Улсын тулгамдсан асуудЛын нэгд зүй ёсоор тооцогддог цэцэрлэгийн тоог даруй 1,867-гоор нэмэх боломжтой байв. Ингэхдээ нэг тус бүр нь 150 хүүхдийн ортой байх боломжтой бөгөөд үүнд 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

Цаашилбал, 50 ортой төрөх эмнэлгийн тоог 795-аар нэмэхэд 3.5 тэрбум төгрөг зарцуулах тооцоог албаныхан хийжээ. Түүнчлэн тэтгэврийг 2.6 дахин нэмж 1.7 их наяд, цалинг мөн хэмжээгээр нэмэхэд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар байжээ”. Үүнээс гадна АН-ынхан өдгөө улстөржилтийнхөө гол сэдэв болгоод байгаа хүүхдийн мөнгөний хэмжээг нэмж, бүх хүүхдэд ялгаваргүй тэтгэмж олгож болох байсан.

Үүнээс харахад АН-ын Засгийн газар Монгол Улсыг өрийн барьцаанд бүрэн оруулснаар зогсохгүй, дампуурлын ирмэг т аваачиж, энэ өдөр үүсээд буй бүх асуудлын эхлэлийг тавьсан нь маргах аргагүй үнэн. Тиймээс л тэд АН-ынхан үнэнийг дэлгэн тавьсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг юунД огцруулна гэж улайрна вэ. Эсвэл тус намын тухай олон нийтэд мэдэгдэхээс ч ичмээр баримт Сангийн сайдад байгаа учраас тэд сандралдаж эхлэв үү.

Эх сурвалж: 

Энэ өдрийн зурхай
Энэ өдрийн зурхай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​