Манай “shuurhai.mn” мэдээллийн сайтын 2017 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн мэдээлэлд “Ө.Оюунбаатарыг эргүүлэн татах уу” гэсэн “Зууны мэдээ” сонины эх сурвалжаас үндэслэж бичсэн нийтлэл гарсан билээ. Энэхүү нийтлэлийг манай сайтын сэтгүүлч бодит эх сурвалжаас бус бусдын хэвлэн нийтэлсэн мэдээллээс хянаж нягтлалгүйгээр бусдад түгээсэн учраас Геологийн төв лабораторийн дарга Ө.Оюунбаатар танаас уншигч олныхоо өмнөөс хүлцэл өчиж энэхүү залруулгыг гаргаж байна.
“shuurhai.mn” сайтын редакци