fbpx П.Цагаан: Монгол улс гэдэг хөлөг онгоц мөсөн уул мөргөх чиглэлд явж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 40 секунд

П.Цагаан: Монгол улс гэдэг хөлөг онгоц мөсөн уул мөргөх чиглэлд явж байна

БНСУ-ын Илсан хотод тааралдсан Ариунаа гэх бүсгүй "Би физикийн багш. Дарханд ажилладаг байлаа, Монголд цалингаараа амьдрах боломжгүй болсон. Авдаг хэд маань хаанаа ч хүрэхгүй болохоор энд аяга таваг угааж байна" гэж гунигтайхан өгүүлэв. Улаанбаатарт ирсэн чинь үсээ хусуулсан эмч нар Ариунаа багшийн үгийг давтаж байна. Яагаад, яагаад? Төрт ёсны их түүхтэй, эрдэс баялгийн арвин нөөцтэй, хүн амын тоо, насны бүтэц сайтай Монгол Улс өрсөлдөх чадвараараа дэлхийн 63 орноос 62 дугаарт эрэмбэлэгдэв. Улс төр, эдийн засгийн гүн хямралд автсан Венесуэл улстай мөр зэрэгцтэлээ төөрч будлина гэдэг юутай харамсалтай. Улс үндэстний өрсөлдөх чадвар нь тухайн улсын төр, засаг байгаа нөөц боломжоо хэрхэн удирдаж, ард түмнийхээ аж байдлыг хэрхэн дээшлүүлж буйг илэрхийлдэг. Товчдоо, Монголын өнөөгийн бүх бэрхшээл, хямралын үндсийн үндэс нь засаглалын чадамж доройтсонтой шууд холбоотой нь манай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн болон бусад байгууллагын судалгаагаар давхар нотлогдов.

Монгол Улс гэдэг хөлөг онгоц мөсөн уул мөргөх чиглэлд явж байна. Бидэнд эх орноосоо дайжихгүйгээр, бас бусдад дагаар орохгүйгээр өндийх шийдэл, гарах гарц байна уу? Ухнатан уралцаж, улсын төлөө зүтгэсэн хүмүүсээр шоронгоо дүүргэхийн оронд төрөө дүүргэж, ухаанаа уралдуулж, гарц шийдэл хайх цаг хэдийнэ болсон биш үү. Шийдлийг бид өөрсдөө л олохоос өөр зам байхгүй. Үүнтэй холбоотой ганцхан асуудал хөндье.

Монгол төрийн алсын хараа, санамж, чадамж уруудах болсон үндсэн шалтгаан бол төрийн үйл хэрэгт хэрэгт оролцох иргэдийн үндсэн эрхийг хуулиар хязгаарласантай холбоотой гэж үзэж байна. Аливаа шалтгаанаар иргэний оролцоог хяхсан, хязгаарласан төрийн институцтэй улс урууддаг, харин иргэний оролцоог дэмжсэн улс хүчирхэгждэгийг хүн төрөлхтний олон мянган жилийн түүх харуулсан. Үндсэн хуульд "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэсэн заалт буй. Гэвч өнөөдөр Монголын ард түмэн энэ эрхээ бүрэн эдлэхгүй байна. Хүссэн хүнээ төрийн түшээ болгох нь бүү хэл, "түүнийг түшээ болгоё" гэж санал хэлэх эрхгүй болжээ. "Түүнийг түшээ болгоё" гэдэг нь сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн тухай ойлголт юм.

Гурван сая иргэний төр, засгаа байгуулах эрхийг улс төрийн гэх тодотголтой ч хууль үйлчилдэггүй, тэс ондоо ондоо тоглоомын дүрэмтэй, мутацид орсон нам гэдэг бүлэглэлүүд булааж авчээ. 1990 оноос өмнө нэг нам монополь эрхтэй байсан бол одоо тоо нь л өссөн. Бид нам төвтэй улс төрийн тогтолцооноос татгалзаж,

 

...Төрийн албан хаагчдыг нэр дэвшүүлэхийг боомилсон хорлонтой хуулиудыг хүчингүй болгох хэрэгтэй. Насаараа төрд зүтгэсэн төрийн мэргэшсэн албан хаагчдыг хориглодог хэр нь өмдний тэлээ, гутлынхаа үдээсийг ялгаж чаддаггүй, төрд нэг өдөр ч ажиллаж үзээгүй хүмүүсээр УИХ-ыг дүүргэх хуультай байна гэдэг үндэсний эрх ашгийн эсрэг гэмт хэрэг биш гэж үү?...

 

төр төвтэй улс төрийн тогтолцоог сонгосон боловч төөрсөөр нүүсэн бууриндаа буцаж ирчихээд байна. Төр, засаг байгуулах, сонгуульд нэр дэвшүүлэх эрх буцаад намд шилжсэнээр сонгогчдын идэвх суларч, сонгуулийн оролцоо байнга буурч, "Сонголтгүй сонгууль", "Мөнгөний сонгууль", "Царцаатай сонгууль", "Цагаан хуудас"; "Санал худалдах" зэрэг үг хэллэг ч үүслээ. Аливаа монополь эрх сайн үр дагаварт хэзээ ч хүргэж байгаагүй учраас хүн төрөлхтөн монополийг задлах, шударга өрсөлдөөнийг дэмжих олон арга замыг бодож олсон билээ. Монополь эрхэндээ дулдуйдсан улс төрийн намуудын шийдвэр, үйл хөдлөл түүхэн үүргээсээ төсөөрөн хөндийрч, улам бүр явцуу эрх ашигт хөтлөгдөх болсныг харахад ямар ч дуран авай хэрэггүй болжээ. Энэ бол ардчиллыг гажуудуулсны гамшиг. Ардчилал өөрөө аяндаа төлөвшдөггүйг бид харлаа.

Түүнийг хүн бүр, иргэний нийгмийн байгууллагууд арчилж, хамгаалж, төгөлдөржүүлж байх ёстой юм байна гэдгийг Зүүн Европын орнуудын сургамжтай туршлага ч нотолж байна. Төрийн сонгууль бол үүрэг ч, эрх ч биш. Тэр тусмаа "жүжиг" бүр ч биш, харин Монгол түмний хувь заяатай холбоотой хамгийн хариуцлагатай ажил. Сонгуулиар ямар төр, засаг байгуулагдана вэ, тийм л үйл ажиллагаа явуулна. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай л байна. Чадамжгүй түшээдээр төр бүрдвэл чадамжгүй төр л байна. Үүнээс яаж ангижрах вэ?

Хэнийг нэр дэвшүүлэх, хэнийг сонгох, хэнээр удирдуулахаа ард түмэн ганц удаа л мэдэрсэн 1990 оны Сонгуулийн хууль, сайн жишгийг судалж, заримыг нь сэргээх цаг болжээ. Тухайн үед нам, албан байгууллагаас гадна сонгогчид өөрсдөө нэр дэвшүүлж байсан шиг өдгөө УИХ-д тухайлбал 500 иргэн, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 300 хүн, сум, дүүрэгт 100 иргэн хамтарч нэг хүнийг нэр дэвшүүлэх боломжийг нээж өгөх нь зүйтэй байна. Одоогийн хуулиар бие дааж нэр дэвшинэ гэдэг жүжиг барагтай эрүүл хүний хийх сонголт, давах даваа биш гэдэг нь нэгэнт харагдсан учир түүнийг болих хэрэгтэй.

Монголчууд эрт цагаас "төр барих, төлөг хариулах хоёрт их ялгаа бий", "төрийг шинжье гэвэл түшээдийг нь шинж" гэж сургадаг байсан. Ийм ухаантай ард түмэнд нэр дэвшүүлэх эрхийг нь 1990 оных шиг цэлийтэл нээж өгцгөөе. Ингэвэл намууд нэр дэвшүүлэхдээ илүү хариуцлагатай болно. Монголын нэрийг дэлхийд сайнаар дуурсгасан энхийг сахиулах ажиллагаанд анх оролцсон хошууч генерал Б.Баярмагнай, Оросын цэргийн хоёр ч академийг улаан дипломтой төгссөн хошууч генерал А.Ганбат, адлагдаж ханасан академич С.Нарангэрэл, хуульч Ж.Амарсанаа, эдийн засагч Р. Амаржаргал, Де-факто Д.Жаргалсайхан, Санжаасүрэнгийн Оюун, Датакомын Энхбат нар УИХ-д сууж байхад тус ч, чимэг ч болно.

 

Аль 1960-1970-аад оны Вьетнамын дайны баатар, 80 насыг давсан Ж.Маккейн АНУ-ын сенатораар сонгогдож байхад манай 1990-ээд оны ардчилсан хөдөлгөөний удирдагчид болох Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд нар УИХ-д намбайгаад сууж байвал түшиг болохгүй гэж үү. Болдогсон бол Д.Бямбасүрэн, П.Очирбат, Н.Багабанди нарыг ч төрийн жинхэнэ зөвлөх болгоод мэдлэг туршлагыг ашигламаар байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө 92 настай доктор Махатир Малайзыг удирдахаар дахин сонгогдлоо шүү дээ. Нас бол зүгээр л тоо. Төрийн албан хаагчдыг нэр дэвшүүлэхийг боомилсон хорлонтой хуулиудыг хүчингүй болгох хэрэгтэй. Насаараа төрд зүтгэсэн төрийн мэргэшсэн албан хаагчдыг хориглодог хэр нь өмдний тэлээ, гутлынхаа үдээсийг ялгаж чаддаггүй, төрд нэг өдөр ч ажиллаж үзээгүй хүмүүсээр УИХ-ыг дүүргэх хуультай байна гэдэг үндэсний эрх ашгийн эсрэг гэмт хэрэг биш гэж үү? Нэр дэвших болон дэвшүүлэхтэй холбоотой хязгаарлалтыг аль болох бүгдийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Харин нэр дэвшигчдийг сэтгэл мэдрэлийн эмнэлгийн нарийн үзлэгт оруулдаг байх нь зөв. Сонгуульд нэр дэвшихийг урамшуулах хэрэгтэй. Сонгуульд нэр дэвшинэ, өрсөлдөнө гэдэг нийтийн үйл хэргийн төлөө зүтгэх гэсэн эх оронч санаачилга. Тиймээс нэр дэвшигчдэд зар сурталчилгаа хийх тэгш боломж олгох, танилцуулгыг нэгдсэн журмаар хэвлэж хүргэх, уулзалтыг хамтатган зохион байгуулах, сонгогдоогүй боловч тодорхой босгоос дээш тооны санал авсан нэр дэвшигчдэд сурталчилгааны тогтоосон зардлын талыг нөхөж олгодог болох, сурталчилгааны хугацааг сунгах зэргээр дэмжих нь зүйтэй. Сүүлийн үед УИХ-д нэр дэвших хүний насны босгыг өндөр болгох тухай ярьж байна. Энэ бол ач холбогдолгүй жүжиг. Чадвартай бол залуу нь ч, ахмад нь ч сонгогдож байг л дээ. Иргэдээ нас хүйсээр хязгаарлах, квотлох зэрэг нь өнгөц мэт боловч хорлонтой үйлдэл болно.

Ариунаа багш шиг олон хүн нэг л үгийг хэд хэдэн янзаар хэлнэ. "Даргын эрх ямбыг хязгаарла, иргэний эрхийг нэм"! Товчдоо УИХ, ИТХ-д нэр дэвшүүлэх анхдагч эрхийг ард түмэнд буцаан өгч, асуудлыг углуургаар нь шийдэх цаг болсон. Ард түмний зөн билгэ, сонголт буруу байдаггүйг бид олон удаа харсан. Ард түмэндээ боломж олгох нь авралын зам мөн.

 

2018 оны тавдугаар сарын 24

Пунцагийн Цагаан

Эрүүл мэндийн яамнаас Ж.Уранчимэг сувилагчийн эмчилгээний зардлыг 50 хувь хөнгөлүүлэхээр боллоо
Эрүүл мэндийн яамнаас Ж.Уранчимэг сувилагчийн эмчилгээний зардлыг 50 хувь хөнгөлүүлэхээр боллоо
 
Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь
Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​