fbpx ТӨР ДИЙЛДЭГГҮЙ ХОТ ДОТОРХ УУРХАЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 0 секунд

ТӨР ДИЙЛДЭГГҮЙ ХОТ ДОТОРХ УУРХАЙ

Хотын ойрхон Туулын усаар тэжээгдэн амь бөхтэй оршин тогтнож хайрга, дайрга олборлосоор байгаа карьерийн компаниудаа тогтоол гаргаад ч зогсоож чадахгүй байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүд, хотын дарга нарт хэлэх үг байна. Улаанбаатар хотын урдуур урсах Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дайрга олборлох карьерийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон тогтоолыг 2016 онд Өргөдлийн байнгын хороо гаргаж байв. Хоёр жилийн өмнө гаргаж байсан Өргөдлийн байнгын хорооны тогтоолын биелэлт, Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт, УИХ-ын гишүүдийн амлалт, Улаанбаатар хотын Засаг даргын захирамж газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжлахаар Туул голыг даган суурьшсан суурьшлын бүс Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Туул тосгонд ирсэн юм.

Хаврын салхи хавирга нэвт гэгчээр хавсарга салхи тасралтгүй шуурч карьерийн шороо, элс агаарт дэгдэн нүд нүүргүй шуурна. Карьерт идэгдсэн газрын талбайн хэмжээ хоёр жилийн өмнө ирж байснаас илүү ихээр томорсон харагдана. “Боржигны тал” хэмээх төрд дийлдэхээ байсан компани хоёр жилийн өмнө ухаад тавьсан хөрсөө эргүүлж нөхөн сэргээлтэд ашиглаж байгаа гэж тайлбарлаж буй ч шинэхэн ногоо цухуйсан шинэ хөрс хуулж байгаа юм шиг байлаа. Нэг машинтай байсан эднийх хоёр болж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Түүнчлэн гүний худаг байгуулан ус ашиглаж буй гэж байгаа ч тоолуургүй өөр нэг эх үүсвэр байгааг ч үгүйсгэхгүй. Шалгалт ирэхээр тоолууртай үзүүлэнгийн худгаа харуулчихаад, яваад өгөхөөр тоолуургүй худгаа хэрэглэдэг байх магадлалтай гэж эдний үйл ажиллагаанд иргэдээ төлөөлөн хяналт тавьдаг “Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” ТББ-ынхан ярьж байв.

XIII хороо, Туул голыг дагасан, тосгоныг тойруулж хэдэн айлын буйрын чинээ ухсан нүх, тогтоол ус, овоолсон шороо энд тэндгүй харагдана. Өглөө босоход л нэг компани талбай ахиулаад ухчихсан, хөрс хуулчихсан байдаг тухай иргэд хэлж байна. Хайрга олборлоход ус хамгийн их хэрэглэдэг. Тэр хэрээр бохирдол ус гардаг. Ямар ч нөхөн сэргээлтгүй, олон жилийн турш өдөр шөнөгүй амьсгал авах зай өгөхгүйгээр олборлосны гайгаар алдарт Бөхөгийн гол ширгэснийг ч малчид харуусан ярих. Цагтаа туулах гэж хүч хүрдэггүй байсан Бөхөгийн гол өнөөдөр мал услах хэмжээнд ч хүрэхээ байжээ. Цангасан мал хайрга угаагаад үлдсэн тогтоол уснаас уух гэж яваад усанд унаж үхдэг тохиолдол хэвийн үзэгдэл болсон гэж байна. Энэ хавар гэхэд 10 орчим үхэр ийм маягаар үхжээ. Үхэхээс нь өмнө татаж гаргаад тэжээлээ гэхэд асаргаанд байсаар мал болдоггүй тухай малчин Г.Отгонбаатар ярилаа.

Тэрээр XIII хорооны иргэн. Олон жилийн өмнө карьеруудын ухсан устай нүхэнд есөн настай бяцхан хүү нь унаж амиа алдсан харамсалтай явдал болсноос хойш иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө тууштай тэмцэгч болжээ. “Одоо манай энд үнэхээр мал бэлчих бэлчээргүй болж гүйцлээ. Бид овоо толгой дээрээ дуран бариад малаа хаана байна, хаана бэлчиж байна гэж хардаг байсан бол одоо овгор шороон дээр дуран бариад өнгийгөөд явдаг боллоо. Байгаль орчноо хамгаалах, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахад энэ хүмүүсийн сэтгэл л дутаад байна. Эрх мэдэлтэй хүн бүхэн энд ирдэг. Арга хэмжээ авч байгаа нь нэг ч алга” гэж Г.Отгонбаатар ярьж байна.
 

Хан-Уул дүүргийн XIII хорооны ИТХ-ын дарга Б.Норовням: КАРЬЕРИЙГ ДИЙЛЭХЭЭ БАЙЛАА


Карьерийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд Туул голын ай сав газарт олборлолт явуулахыг хориглосон Өргөдлийн байнгын хорооны тогтоолын хэрэгжилт тэг байгааг харуулж байв. Үүнийг XIII хорооны ИТХ-ын дарга Б.Норовням батлан ярьсан юм. Тэрээр “Манай XIII хороо Туул тосгон Улаанбаатар хотынхныг төмс хүнсний ногоогоор хангах хөдөө аж ахуйн бүс нутаг. Аж ахуй фермер ихтэй. Сүүлийн жилүүдэд карьерийн буюу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох компаниуд маш ихээр бий болсон. Байгалийн доройтлыг ийм болтол нь компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Манайд асуудалтай хэд хэдэн компани байгаа. Бичиг баримт бүрдэлгүй, түүнийгээ үзүүлдэггүй, үйл ажиллагаа харъяалалтай, харъяалалгүй /Төв аймагт, Хан-Уул дүүрэгт үү гэдэг нь мэдэгдэхгүй. Цаасан дээр маш олон захирамж, шийдвэр байна. Нийслэлийн засаг даргын захирамж тушаалууд ч байна. 56 карьер цуцлагдсан гэсэн захирамжтай.

Харамсалтай нь газар дээрээ цуцлагдсан, нөхөн сэргээлт хийгдэж байгаа, хаагдсан газар нэг ч байхгүй. Бүгд ажилладаг. Өдрийн цагаар биш юм гэхэд шөнийн 23:00 цагаас эхэлж бүгд ажиллана. Нэг мэдэхэд хөрсөө хуулчихсан, шороогоо овоолчихсон, шигшчихсэн зөөж байдаг. Дүүргийн Засаг даргын захирамжийн биелэлт ч хангалтгүй. Ард иргэдэд маш их бухимдал үүсч байгаа. Манайх Төв аймгийн Алтанбулаг сумтай хил залгаа. Хилийн заагаас цааш бүгд лицензтэй. 100, 100 га-гаар олгочихсон байдаг. Компаниуд Алтанбулаг сумтай гэрээтэй, тэндээс зөвшөөрөгдсөн гэсэн ч тээвэрлэлт дайран өнгөрөх газар нутаг нь бүгд манайх. Карьер бол манайд мөнхийн асуудал. Бид зөндөө явдаг. Харамсалтай нь ажиллахад маш хэцүү. Дийлдэхээ байсан” гэж байна.

Гэтэл газар дээрээ Туул тосгоны иргэд л үүний эсрэг өдөр шөнөгүй тэмцэж байна. Тэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ нэхэж “Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” төрийн бус байгууллагыг байгуулан карьерийг хориглосон шийдвэр, захирамж гаргасан эрх дархтнуудын ажлыг тэдний өмнөөс хийцгээж байна. Иргэдийн тэмцлийн үр дүнд 2013 онд хамгийн их тоосжилт бий болгодог тээврийн замын нэг км гаруйд хатуу хучилттай зам тавиулж чаджээ. Хэдийгээр багахан хэсэг ч байнгын тоосжилт дунд амьдардаг иргэдийн хувьд маш том амжилт. Гэвч 2013 оноос хойш Туул гол дагуух түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт улам эрчимжсээр иргэдийн амьдрах орчин, малын бэлчээр нутаг улам доройтжээ. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр Туул голын голдирол алдагдаж, хамгийн ихээр бохирдож байгааг Туул тосгоны хилийн зааг дээрээс хэн ч харсан нүдэнд ил байв.

Зууны мэдээ
Ц.Мягмарбаяр

Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа прокурор асан Х.Тамир нар дахин хэрэгт холбогджээ
Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа прокурор асан Х.Тамир нар дахин хэрэгт холбогджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​