fbpx Авлигатай биш АТГ-ын даргатай тэмцэгч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 24 секунд

Авлигатай биш АТГ-ын даргатай тэмцэгч

"Уул үзээгүй хормой шуудаг, ус үзээгүй гутал тайлдаг" гэдэг шиг сав л хийвэл хэвлэлийн бага хурал хийдэг жишиг тогтсон. Энгийн нэгэн иргэнээс эрх мэдэл бүхий албан тушаалтан хүртэл хэвлэлийн бага хурал хийж, олон нийтийн тархийг угааж, төөрөгдүүлдэг болж. Сүүлийн үед АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга болон түүний нөхөд АТГ-ын талаар ам хуураагүй ярьж, баталгаа, нотолгоотой эсэх нь эргэлзээтэй зүйлийг ярих болов. Энэ л жишгээрээ тус зөвлөл өчигдөр дахиад л хэвлэлийн бага хурал хийж, АТГ төдийгүй дарга ажилтан, албан хаагчдынх нь нэр хүндэд халдав. Тодруулбал, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Авлигатай тэмцэх газар Х.Энхжаргалын хувийн компани болж хувирсан. Энэ газарт авлигачдын шахааны хүмүүс ажилладаг юм биш биз. Ямар ч гэсэн энэ байгууллагад шалгалт өгсөн мэргэжлийн хүн гэдэг итгэл үнэмшлээрээ ажилладаг онцлог алга" гэсэн бол тус зөвлөлийн гишүүн И.Саруул “АТГ-ын байцаагчид ямар ч шалгалт өгөөгүй мөртлөө хэрэг шалгаад эхэлдэг нь буруу. 2012 оноос хойш АТГ ямар ч сонгон шалгаруулалт хийгээгүй" гэх юм.

"Ой мод урттай, богинотой, олон хүн сайнтай, муутай" гэдэг шиг хэн нэгэн шалгалт өгөлгүйгээр АТГ-ын албан хаагч болсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л төрийн байгууллагын бүх ажилтан, албан хаагчийг ийн цоллож, нэр хүндэд нь халдах эрх түүнд бий гэж үү. Түүний энэ үйлдэл хуульч, өмгөөлөгч хүний ёс зүйд хэр нийцэх бол. Санаатай болон санамсаргүй байдлаар бусдын нэр хүндэд халдах эрх хэнд ч байхгүй. Хэрэв ийм үйлдэл гаргасан бол хуулийн хариуцлага хүлээх учиртай. Гэтэл харин АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргын албыг хашиж буй Г.Баасан төдийгөөс өдий хүртэлх хугацаанд өөртөө ийм эрх бий болгосоор ирсэн. Түүнийг жагсаал цуглаан зохион байгуулж, цагаан хоолой барьж явснаар нь олон нийт сайн мэднэ. Мөн ахмадуудын нэрийг барьсаар өдий хүрснийг мэдэхгүй хүн цөөн. Ингэхдээ өөрийгөө хүний эрхийг хамгаалах чиглэлд ажилладаг хэмээн тодотгож, бусдын нэр хүндэд халдахыг тэвчдэггүй гэдэг хэрнээ үүнийгээ өөрөө үлгэрлэж чадахгүй байгааг түүний гаргаж буй үг үйлдэл бүр нотолж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг өнгөрсөн оны наймдугаар сарын 29-нд томилсон билээ. Түүний дараахан тус зөвлөл анхны хурлаа хийж, даргаараа Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасанг томилсон. Тэр цагаас хойш тэрбээр АТГ руу дайрч давшилсаар өдийг хүрэв. "Худал зүйлийг мянга ярихаар үнэн болдог" гэдэг зарчмыг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан баримталж байх шиг. Энэхүү албан тушаалд суусан даруйдаа хэвлэлийн бага хурал хийж, "Олон нийтийн зөвлөлийнхөн АТГ-ын даргын өрөөнд орж чадахгүй байгаа. Оруулах хүсэлт тавихад боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэхдээ АТГ-ын дарга бид нарыг өрөөндөө оруулах байх" гээд л сенсацлаад амжсан. Төд удалгүй АТГ-ын дарга Х.Энхжаргалыг авлигачийг өөгшүүлж, өөрийн биеэр хамгаалдаг гэж тодотгон, албан тушаалаас нь огцруулахыг шаардаж, саналаа Ерөнхийлөгчид хүргэхээ мэдэгдсэн нь наад захын жишээ. Энэ мэтээр байгууллага төдийгүй бусдын нэр хүндэд удаа дараа халдаж буй. Уг нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд үндсэн үүрэг гэж бий. Тодруулбал, тус зөвлөл хуулийн дагуу гурван чиг үүргийг олон нийтийн өмнө хүлээсэн. Тухайлбал, авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдгээрийн санал бодлыг төр, засаг, АТГ-т хүргэх, авлигын нөхцөл байдал болон авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөмж хүргэх гэсэн чиг үүрэгтэй. Гэтэл тус зөвлөлийн дарга болон түүний нөхөд зөвлөлийнхөө үндсэн үүргийг АТГ-ын даргатай тэмцэх гэж ойлгосон бололтой. Олон нийтийн өмнө гаргаж буй үйлдэл, хэлж ярьж байгаагаас нь харахад яалт ч үгүй ингэж ойлгосон байх нь. Тиймээс дээр дурдсан гурван үүргийнхээ хүрээнд ажиллах хэрэгтэйг энэ дашрамд сануулъя, Г.Баасан дарга аа. Та үндсэн үүргээ умартан өдөр алгасалгүй хэвлэлийн хурал хийж, тэр бүртээ АТГ болон удирдлагынх нь талаар "үлгэр" ярьсаар аль хэдийнэ жил болох нь.

Авлигагуй нийгмийн төлөө АТГ-тай хамтарч ажиллан аливаа асуудлын үнэн мөнийг тогтоогоосой гэдэг үүднээс таныг тус зөвлөлийн даргаар томилсон баймаар юм. Аль эсвэл та "Ямар ч хамаагүй аргаар АТГ-ыг муухай харагдуулж, даргыг нь сугалах" тушаал Монгол Улсын Ерөнхийлөгч, АН-ынхнаас авсан юм биш биз. Таны үйлдэл эрх ашгийн зөрчил байгааг харуулж, хэн нэгэн хүний удирдлага, чиглэлээр шударга үнэний дуу хоолой нэрээр баатрын дүрд тоглож байгааг олон нийт ойлгосон нь лавтай. Тиймээс одоо үндсэн ажилдаа орсон нь дээр бус уу АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөөн.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

"60 тэрбум"-ын н.Ганбаатар одоо хүртэл Нийслэлийн МАН-ын хороонд ажилласаар байна
"60 тэрбум"-ын н.Ганбаатар одоо хүртэл Нийслэлийн МАН-ын хороонд ажилласаар байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​