fbpx Туулын эргийг айлуудад биш аялагч нарт зориулъя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 47 секунд

Туулын эргийг айлуудад биш аялагч нарт зориулъя

Нийслэлчүүд бидэнд өнөөдөр амарч зугаалах, үр хүүхдээ дагуулаад аюулгүй, тайван, байгальтайгаа ойрхон байх газар хичнээн билээ. Туул голынхоо эрэг дээр усны урсгалын чимээнд алжаалаа тайлахыг хүссэн нийслэлчүүдийг яг тийм таатай орчин угтдаг билүү. Хорооллоос холдъё гэхнээ орон гэргүйчүүд болон бидний хэлдгээр “өвгөнтийнхөн”-ий бараг өмч нь болсон Туулын эргээр барилгын хог овоорч, өвс ногоо нь халцарч, хаа сайгүй хоосон лааз, шил, савнууд хөглөрнө. Сайхан сэтгэлтэй, санаачлагатай хүмүүс хэчнээн цэвэрлээд ч энэ байдал эргээд л дахин бий болдог. Тиймээс энэ бүхнийг хяналттай болгож, иргэдэд зориулагдсан таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хүмүүсийн энэ хэрэгцээг хангах цөөн тооны газруудын тоог тодорхой хэмжээгээр нэмэхэд юуны буруу байхав. Харин аялал жуулчлалд гэж хэлээд айл өрхөд зориулсан барилга бариад зарж хөлжөөд арилжиж оддог хэсэг бүлэг хүмүүст хатуу хариуцлага тооцож хашраахгүй бол нийслэлчүүдийн амьдрал зогсох тэр цаг мөч улам хурдтайгаар ойртсоор байна.

2000-аад оны үеэс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тусгай хамгаалалттай  бүсэд газар олгож эхэлсэн байдаг. Гэвч үнэн чанартаа байгаль орчны яам, тусгай хамгаалалттай газрын захиргаанаас зөвшөөрөл өгсөн газруудад орон сууцны хорооллууд сүндэрлэн боссон нь өдгөөгийн өндөр өртөгтэй, баячуудын тодотголтой Marshall Town, Khan Hills, River Garden, River Tower, Time Square болон хаусны хорооллууд юм.

Гэтэл жинхэнэ зориулалтаар нь газраа ашиглах гэсэн зарим хүмүүсийн ажлыг хэсэг бүлэг хүмүүс няцааж, энэ мэт хууль бус ажиллагаатай дүйцүүлж, ташаа мэдээлж байгааг тодорхой жишээгээр дурдаж болох юм. Гол нь үүний цаана хэн нуугдаад үлдэж байгаа нь сонин. Тухайлбал, туулыг таслаж барилга барьж байна гэж хэсэг шуугилаа. Үүний мөрөөр олон ч хэвлэлийнхэн явсан. Гэвч бодит мэдээлэл түгсэнгүй. Ихэвчлэн таамаг төдий мэдээлж байжээ. Харин бидний олж мэдсэнээр тухайн компани аялал жуулчлал, амралт зугаалгын цогцолбор барихаар албан ёсны зөвшөөрөл авсан, зөвшөөрлийнхөө дагуу ажиллаж байгаа юм байна. Үүнийг холбогдох байгууллага, албан тушаалтнууд ч батлан хэлж байлаа. Бид олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах үүргийнхээ дагуу явсаар үнэн учгийг олж тайлсан нь энэ. Өөрөөр хэлбэл, бидний амарч зугаалах, аятай таатай орчин энд нэгээр нэмэгдэх юм байна.

Гол нуурынхаа дагуу аялал жуулчлалаа хөгжүүлсэн гадны улсуудын ийм жишээ олон бий. Энэ нь тухайн улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд ч өгөөжтэй.

Жишээ нь:

Харин манайд, тэр тусмаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гадаадын жуулчдад нүүр улайлгүй үзүүлж харуулах, ая тухтай орчин бий билүү. Шилэн барилгууд, олон үндэстний хоолны газрууд, хэд хэдэн одтой буудлууд зэрэг нь улс болгонд л байдаг зүйлс. Тэгэхээр бид байхгүйг бий болгож, хоосон орон зайнуудаа оновчтой зүйлээр зөв нөхөх цаг болжээ.

Жил ирэх тусам дэлхий нийтээрээ байгалиа шүтэж, эко хэрэглээг эрхэмлэх болсон. Хүмүүс аль болох байгальтайгаа ойр байхыг ихэд хичээх болж. Тэр утгаараа аялагч нар ч ийм боломжийг илүү судалж байж аялалын маршрутаа төлөвлөдөг боллоо. Үүнийг бид зөв мэдэрч, боломжийг ашиглах үүднээс Улаанбаатартаа огт байхгүй зүйлийг яагаад бий болгож болохгүй гэж. Бидний дэргэд амьд байгаль байна. Туул голынхоо орчимд аялал жуулчлалын томоохон цогц төвийг бий болгох замаар нийслэлдээ энэ чиглэлийн бүтээн байгуулалтыг босгох асар өргөн боломж байна. Гадны хүн бүр Монголтой танилцахдаа заавал олон зуун км явж, хөдөө гарч байж тэр онгон дагшин байгалийг харах болдог. Гэтэл бидний дэргэд тэр сайхан уул, ус нь өнгө зүсээ гайхуулан байна. Гагцхүү тэд биднээс аврал эрж байна. Авран хамгаалал, аялал жуулчлалыг хослуулж болох яг л энэ хэсэгт дэлхийн хэмжээний аялал жуулчлалыг хөгжүүлэх орон зай бэлэн байгааг зарим нэг нь олж хардаг бололтой. Үнэндээ бодит байдал дээр хатан Туулын эрэг орчимд ямар эмгэнэлтэй байдал бий болж байгааг хэн ч хэзээ ч харж болно.

Уг нь жилийн жилд л БОАЖ-ын сайд нар, эрх бүхий албан тушаалтнууд Туул голын орчинд аялал жуулчлалын чиглэлээр газрын зөвшөөрөл олгоод ирлээ. Гэтэл тэдгээрээс хэд нь яг зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхэлж байна вэ гээд тоолвол гарын таван хуруу ч ихдэнэ.

Байгаль орчинд ээлтэй, аялал жуулчлалын чиглэлийн дэлхийн стандартад нийцсэн объектыг барьж байгуулах нь хоёр талын ашигтай. Нэгт, байгаль орчноо хамгаалах, Туул голын урсацыг нэмэгдүүлж сэргээх; хоёрт нь аялал жуулчлалын бүс тогтоох.

Дан ганц гадаад жуулчдад гэлтгүй монголчуудад ч гэсэн нийслэл хотдоо ая тухтай орчин нөхцөлтэй, олон улсын жишиг бүхий ийм газар дутагдаж байна. Яг одоогийн байдлаар бол хамгаалалтын бүс орчинд байр авч амьдарч буй цөөхөн иргэдэд л агаарт гарч, амарч зугаалах таатай нөхцөл боломж бүрдээд байгаа юм.

Ер нь энгийн иргэдэд яагаад бүх юм хаалттай байгааг хэн тайлбарлах вэДээр дурьдсанчлан ташаа мэдээллээр том томоороо сүндэрлэж байгаа хорооллуудаас олны анхаарлыг холдуулах, мөн үе үеийн сайд дарга нарын булхайг булзааруулж, хариуцлага тооцдог нэр зүүх гэж хэн бусад “жижиг гаруудаар” тахил өргөөд байна вэ?

Жишээ нь, ундны усны ундаргын тухайд ярьвал нэлээд том асуудал сөхөж болно. Хамгийн эмгэнэлтэй нь Туул голын усны түвшин жилээс жилд багасч, үе үе тасарч, бидний хоолойг боомилох аюул нүүрлэж байгааг бүгд л мэднэ. Гэвч үүний гол буруутан нь хэн бэ гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдсэн ч нүдэн балай, чихэн дүлий олон жилийг үдэж байна.

Тодруулбал, анхнаасаа орон сууцны зориулалтын дэд бүтэцгүй Зайсан орчимд, тэр дундаа Туул голын хойд хэсгийн хамгаалалтын бүс дотор аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж газрын зөвшөөрөл аваад Khan Hills, River Garden, River Tower, Time Square болон хувийн хауснуудын хорооллууд баригдаад удаж байна. Эдгээр хорооллууд нь төвийн шугамд холбогдоогүй, харин усаа Туул голын гүний судлаас нь татаж шийдсэн нь хамгийн том асуудал. Уг нь худгийн зөвшөөрлийг судалгаа шинжилгээнээс, аялал жуулчлалаас бусад зориулалтаар олгодоггүй гэж байгаа. Гэвч тэд гүний усаар цэвэр, бохироо шийдсээр байна. Энэ л Туулд заналхийлж буй аюул.

Туул голын хойд талын эргийн 50 метр хамгаалалтын бүс, 200 метрт энгийн болон онцгой хамгаалалтын бүс оршдог. Хамгаалалтын бүсийг үерийн далангаар тогтоосон боловч эдгээр хорооллууд бүгд үерийн далангийн урд баригдаж, мөн гүнээс усаа татдаг нь хэд хэдэн хууль зөрчиж байгаа юм.

Одоо ч гэсэн зөвшөөрлийг өөрчилж, аялал жуулчлалын бус айл өрхийн зориулалттай барилга барьж байгаа зарим том толгойтнууд төрийн төмөр нүүрээс ч айж ичихээ байсан гэдгийг Туул голын ай сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар хэлж байх жишээтэй.

Хамгаалалтын бүс дэх орон сууцны хорооллуудын тэр олон айл өрхийг гаргаад байшинг нь нурааж чадахгүйгээс хойш усны хэрэглээг гүний сувгаар бус төвийн шугамаар нэн түргэн хугацаанд шийдвэрлэхийг шаардах ёстой. Түүнчлэн Туул голын ай сав газар аялал жуулчлалын үйл ажиллагааг хөгжүүлэх ажлыг дэмжиж, улмаар орчны тохижилтыг сайжруулж, цэвэр, аюулгүй бүсийг бий болгож, үүний зэрэгцээ Туулаа авран хамгаалах ажлыг эхлүүлэх цаг нь болсон. Хамгаална гэдэг нь эзэнгүй мэт хүн ойртуулахгүй орхихын нэр биш юм.

Мал эмнэлгийн үйлчилгээг төр хяналтдаа авч, нэгдсэн зохион байгуулалтад оруулах түүхэн шийдвэрийг УИХ-аас гаргалаа
Мал эмнэлгийн үйлчилгээг төр хяналтдаа авч, нэгдсэн зохион байгуулалтад оруулах түүхэн шийдвэрийг УИХ-аас гаргалаа
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​