fbpx “УБТЗ“ ХНН: Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал хувь нэмэр оруулсаар байх болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 50 секунд

“УБТЗ“ ХНН: Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал хувь нэмэр оруулсаар байх болно

Энэ жил Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын 75 жилийн ой болно. 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд тус нийгэмлэгийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсад төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих үндсийг тавьсан юм. “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болсон бөгөөд төмөр зам дагаж шинэ үйлдвэр уурхай, хот, суурин сүндэрлэн боссон түүхтэй.

Өнөөдөр ч улс орны хөгжилд УБТЗ-ын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байна. Энэ нь тус нийгэмлэгийн тээврийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаагаас харж болно. 2018 онд 25.8 сая тонн, 2019 онд 28.1 сая тонн, 2020 онд 30.0 сая тонн, 2021 онд 31.2 сая тонн, 2022 онд 27.7 сая тонн, 2023 онд 32.4 тонн ачаа тээвэрлэсэн нь / 2022 онд ковид цар тахлын улмаас буурсныг эс тооцвол/ сүүлийн таван жил өссөн үзүүлэлттэй байна.

2023 онд Монгол Улсын тээврийн салбар бүх төрлийн тээврээр нийтдээ 105 сая тонн ачаа тээвэрлэсний 32.4 сая тонныг буюу 30.8 хувийг “УБТЗ” ХНН тээвэрлэсэн байна.

Мөн Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад тус нийгэмлэг идэвхтэй оролцож, Дорноговь аймагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр зам, Тавантолгой-Зүүнбаянгийн 416.1 км төмөр замыг барихад чухал үүрэг гүйцэтгэсэн. Эдгээр төмөр замууд нь Монгол Улсын эдийн засагт үр ашгаа өгөх нь тодорхой юм.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт тухайн аж ахуйн нэгжийн оруулж байгаа хувь нэмрийг жил бүр МҮХАҮТ-аас шалгаруулдаг Монгол Улсын ТОП-100 аж ахуйн жагсаалт харуулдаг. Уг жагсаалтаас харвал “УБТЗ” ХНН 2017 онд 14 дүгээрт, 2018 онд 10 дугаарт, 2019 онд 8 дугаарт, 2020 онд 6 дугаарт, 2021 онд 6 дугаарт, 2022 онд Монгол Улсын төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийн 3 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн нь Монгол Улсын хөгжилд тус нийгэмлэг ямар чухал үүрэгтэйг харуулж байна.

“УБТЗ” ХНН нь ашгийн төлөө аж ахуйн нэгж хэдий ч төрөөс ямарваа дэмжлэг, тусламж, татаас авалгүйгээр дулааны цахилгаан станцуудын нүүрс, нефтийн болон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал зэрэг ачаа тээврийг нийгмийн хариуцлагынхаа дагуу хямд үнээр тээвэрлэдэг нь үнийн өсөлт, инфляцыг тогтворжуулахад эерэг үр дүнгээ үзүүлж байдаг юм.

Улс орны нэн чухал стратегийн түүхий эд болох нефтийн бүтээгдэхүүнийг 2023 онд ОХУ-аас 1.95 сая тонныг импортоор хүлээн авч тээвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 25 хувиар, БНХАУ-аас 109,326 тонн нефтийн бүтээгдэхүүн импортоор хүлээн авсан нь өмнөх оноос 40 хувиар тус тус өссөн байна.

Нийгмийн хариуцлагатай ачаа тээвэр 30 гаруй хувийг эзэлдэг

“УБТЗ” ХНН зөвхөн 2023 онд дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээврээс 14.3 тэрбум төгрөг, импортын нефтийн бүтээгдэхүүний тээврээс 3.2 тэрбум төгрөг, хүнсний бүтээгдэхүүний тээврээс 3.5 тэрбум төгрөгийн алдагдлыг тус тус хүлээсэн байна.

Гэсэн ч “УБТЗ” ХНН нийгмийн хариуцлагынхаа дагуу эдгээр тээврийг 24 цагийн турш тасралтгүй найдвартай тээвэрлэх үүргээ хэзээ ч ямар ч үед тасалдуулж байсан удаа байхгүй юм.

УБТЗ-ын нийгмийн хариуцлагыг тодорхойлж байдаг өөр нэг үзүүлэлт бол Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллага юм. Тус нийгэмлэг нь 16 мянган ажилтантай бөгөөд дэлхий дахиныг хамарсан ковид цар тахлын хүнд үед ч нэг ч ажилтнаа ажлаас халж орон тоогоо цөөлөөгүй.

16 мянган ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд нийгмийн бүхий л салбарыг авч явдаг. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, худалдаа, нийтийн хоол, барилга орон сууц, амралт, спорт, соёл урлаг гээд нийгмийн олон салбарыг санхүүжүүлж, төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийддэг. Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүд зэрэг олон хот сууринд байдаг УБТЗ-ын харьяа 27 цэцэрлэгт л гэхэд 4500 гаруй хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

“УБТЗ” ХНН нь нийгмийн салбарын байгууллагууддаа жилдээ дунджаар 30 гаруй тэрбум төгрөгийн татаасыг олгодог нь тэдгээр байгууллагуудын нийт зардлын 40 гаруй хувь болж байна.

Цаашдаа өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэмжээ, тус нийгэмлэгийн төмөр замын салбарт эзэлж байгаа байр суурь, өрсөлдөх чадвар зэргээс нь харахад Монгол Улсын нийгэм,эдийн засагт чухал үүрэгтэй байх нь харагдаж байна. 2023 онд төмөр замаар нийтдээ 37 сая тонн орчим ачаа тээвэрлэсний 32,4 сая тонныг нь УБТЗ тээвэрлэж, үлдсэн 3 сая гаруй тонн ачааг нь үндэсний шинэ төмөр замууд тээвэрлэснээс харахад “УБТЗ” ХНН төмөр замын салбартаа ойрын жилүүдэд монополи байр сууриа хэвээр хадгалах нь харагдаж байна. Мөн тус нийгэмлэгийн эзэмшлийн Ази-Европыг холбосон гол зам болон ОХУ, БНХАУ-ын хилийн боомтуудтай холбогдсон стратегийн өндөр ач холбогдолтой хилийн боомтын төмөр замуудаар Монгол Улсын экспорт импорт, орон нутгийн болон олон улсын транзит ачаа тээвэрлэгдэж байгаа нь “УБТЗ” ХНН-ийн ач холбогдлыг тодорхойлж байгаа юм.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

Г.Занданшатар: Хоёр бөхт монгол тэмээний удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг юм
Г.Занданшатар: Хоёр бөхт монгол тэмээний удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг юм
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​