УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох Нүүрсний гэх хэргийн шүүх хурлыг Говийн 9 дүгээр ноён хутагт О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгчийн хүсэлтээр долоо дахь хоногтоо хаалттай хийж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 15-нд эхэлсэн гэм буруугийн шүүх хуралдаан өмнө нь 5 удаа хойшилсон. Энэ хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас гадна Т.Түвшинбаатар, X.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарыг 11 хүн яллагдагчаар татагдаад байгаа юм.
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн шүүх хурал 7 дахь хоногтоо хаалттай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.