fbpx ПУТИН: Олон хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх төрийн дэмжлэгийг зарлигаар тогтоов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 17 секунд

ПУТИН: Олон хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх төрийн дэмжлэгийг зарлигаар тогтоов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын олон хүүхэдтэй гэр бүлийн статусын тухай зарлигт гарын үсэг зурав. "Төр, нийгмийн хөгжилд гэр бүлийн үүрэг чухал" гэдгийг харгалзан энэхүү баримт бичигт гарын үсэг зурлаа гэж тэрээр онцолжээ.

Юуны өмнө уг зарлигаар дор хаяж гурван хүүхэд өсгөсөн бол өнөр гэр бүл гэж тодорхойлно. Энэ статус нь тодорхойгүй хугацаагаар тогтоогдоно.

Ийм гэр бүлийн хамгийн том хүүхэд нь 18 нас хүрээгүй бол, эсвэл өдрийн ангийн оюутан бол 23 нас хүртэл нь нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдана.

Мөн өнөр гэр бүл ямар дэмжлэг хүртэж болохыг тогтоолд заасан. Тэдэнд хүүхэд төрүүлж өсгөсөнтэй нь холбогдуулан төрөөс олгох тэтгэмж, төлбөр, хөдөлмөрийн харилцааны салбарт дэмжлэг үзүүлэх, гурав ба түүнээс дээш хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн эмэгтэйчүүдэд өндөр насны тэтгэврийг хугацаанаас нь өмнө олгох баталгаа бий болж байна.

Түүнчлэн ОХУ-ын төр нь эцэг эхчүүдэд хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлэхийн тулд нэмэлт боловсрол мэргэжл олгохоос гадна улс орон даяар музей, цэцэрлэгт хүрээлэн, үзэсгэлэн, бусад соёлын арга хэмжээнд үнэ төлбөргүй оролцох эрхийг нь хангах үүрэгтэй.

Өнөр гэр бүлийн статусыг баталгаажуулах гэрчилгээ олгоно. Мөн тийм өрхүүдийн талаарх мэдээлэл, тэр дундаа тэдэнд үзүүлж буй нийгмийн дэмжлэгийн арга хэмжээг бүртгэх зорилгоор нэгдсэн мэдээллийн сан хөтөлнө.

Мөн өнөр гэр бүлүүд орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний тэтгэмж авах боломжтой бөгөөд бага насны хүүхдүүд үнэгүй эм тариа авна. Тухайлбал, өнөр бүлийн зургаа хүртэлх насны хүүхэд эмчийн жороор олгох эмийг үнэ төлбөргүй авах, сургуулийн сурагчид нь нийтийн тээврээр (автобус, трамвай, метро) үнэ төлбөргүй зорчих бөгөөд сургууль дээрээ үнэ төлбөргүй хооллох, коллеж, сургуулийн дүрэмт хувцасыг үнэгүй олгоно. Хүүхдийг цэцэрлэгт дараалал үл харгалзан оруулах үүрэгтэй.

Олон хүүхэдтэй өрх байр орон сууц, нийтийн үйлчилгээний тэтгэмжийг тогтоосон төлбөрийн дүнгийн 30 хувиас багагүй хэмжээний хөнгөлөлт авах боломжтой болно.

Мөн Путин өнөр гэр бүлүүдэд төрөөс нэн түрүүнд тусламж үзүүлэх, эцэг эхчүүдийг бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг тушаажээ.

Путин арваннэгдүгээр сард тус улсад 2024 оныг "Гэр бүлийн жил" болгон зарласан. ОХУ-д өнөр гэр бүлд зориулсан загвар бий болсонд баяртай байгаагаа Ерөнхийлөгч мэдэгдэв. Тэрээр өнөр өтгөн гэр бүлийн уламжлалыг сэргээхийн чухлыг онцолж, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэхэд дээд зэргээр анхаарахыг уриалав.

Эх сурвалж: Лента.ру

Сэтгүүлч Ж.Баттуулыг АЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонголоо

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​