fbpx Хайртай хүнтэйгээ маргалдсан ч хэлж болохгүй 10 үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 2 секунд

Хайртай хүнтэйгээ маргалдсан ч хэлж болохгүй 10 үг

1. “Салъя дөө…”

Болж бүтэхгүй асуудал амьдралд олон гарах боловч хосууд хэн хэн нь уг асуудлыг “болохгүй”-гээс нь “болох” хүртэл нь явах ёстой. Зарим хүмүүс үнэхээр салах санаагүй ч энэ үгийг олон давтсаар нөгөөгөө асар том эргэлзээнд оруулдаг.

2. “Би зүгээр ээ, яагаа ч үгүй”

Уурласан бол уурласнаа л хэл. Юунд уурлаж, бухимдаж, гомдож байгаагаа тодорхой болго.

Мундаг амьтан болох гэж: Уурлаагүй, Гомдоогүй,  Яагаач үгүй гэж худлаа ярих нь хэнд ч хэрэггүй. Ийм үгсийн хамгийн хохиролтой тал нь харилцааг асар их холтгож, хөндийрүүлж байдаг юм шүү.

3. “Чи ч эцэг/эх шиг ээ л амьтан шүү дээ!”

Ингэж хэлэх нь хань ижлээ уг үндсээр нь доромжилж, магадгүй, аав/ээжийнхээ алдаа дутагдлыг мэдэж, түүнд нь эмзэглэж явдаг тохиолдолд сэтгэлзүйн том цохилт болох магадлалтай. Өөрийн чинь ямар нэг алдаа дутагдлаар хүү/охиныг чинь ирээдүйн хань ижил нь ингэж хэлбэл танд сайхан байх болов уу?

4. “Чи ……………. амьтан!”

Нэрээр нь дуудаж, өөр хүнтэй харьцуулж, хаяг шошго зүүх нь тухайн хүнд үнэ цэнэгүй, таарч тохирохгүй гэсэн ойлголт өгч, сэтгэлийнх нь хөрсийг сүйтгэж байдаг.

5. “Хар даа, хүүхэд уйлуулаад хаячихлаа!”

Юун түрүүнд Хайрын Төсөл Радио Нэвтрүүлэг , Миний Хайрын Төсөл -с санал болгодогчлон ХҮҮХДИЙН ДЭРГЭД ХЭРҮҮЛ МАРГААН БҮҮ ХИЙ!

Хань ижилтэйгээ хийж байгаа маргаандаа хүүхдээ ашиглах нь хүүхдийнхээ сэтгэл, дурсамж, ой ухааныг гэмтээж шархлуулахаас өөр ямар ч нэмэргүй юм!

6. “ЧИ ДАНДАА …………, ЧИ УГААСАА ……….”

Хань ижлийнхээ алдаа дутагдлыг “ДАНДАА” , “УГААСАА” гэдэг үгсээр ерөнхийлөн тодорхойлох нь тухайн хүнийг өөрчлөгдөх хүсэлгүй, засрах найдваргүй гэсэн ойлголт төрүүлдэг. Дашрамд хэлэхэд: Магтаал, шүүмжлэл аль аль нь хонх шиг тодорхой байх ёстой!  Миний Хайрын Төсөл номноос…

7. “Чиний буруу… , Чамаас л болж…!”

Тун ховор, нэн цөөн, за бараг саяд нэг тохиолдолд гэр бүлийн маргаанд хэн нэг нь дангаараа буруутай байдаг. Жаахан хүнлэг бай л даа! Хүний нүдэн дэх өвсийг харахаар…

8. “Чи надад хэзээ ч хайртай байгаагүй байх!”

Хаа сайгүй л Солонгос драм… Өөрөө хохирогчийн дүрд орж, хань ижлээ мангас болгож батлах нь эцсийн эцэст хэнд хэрэгтэй юм? Хайраа илэрхийлэх, ойлголцох тал дээрээ асуудалтай байлаа гээд тэрийг заавал “хайргүй” гэж шошголох хэрэггүй биз дээ?

9. “Чи ядаж ………. шиг байж болдоггүй юм уу?”

ХАНЬ ИЖЛЭЭ ХЭН НЭГЭНТЭЙ БҮҮ ХАРЬЦУУЛ  Бусдаас өөр болоод л ханиа болгож сонгосон байлгүй дээ… Тэгээд ч та түүнийхээ сайн, муу, сайхан, муухай… бүгдийг мэднэ. Харин та харьцуулаад байгаа мундаг амьтныхаа зөвхөн олонд харагдахыг хүсдэг талыг л харж байгааг сануулах хэрэггүй байх. Хүн бүрт сайн муу тал бий… Сонголтондоо сэтгэл хангалуун бай 

10. “Миний ээж/аав/найз надад хэлж байсан юмаа….!”

Урдах хэрүүлээ яаая ийеэ гэж байж, юун гурав дахь хүн оруулах!!! Үнэн ариуны туйл, бурханы амьд төлөөлөгч аав/ээжийнхээ нэрээр иш татлаа гээд байдлыг долоо дордуулахаас ямар ч нэмэргүй. Аав/ээжийнхээ үгээр амьдрах байсан юм бол яах гэж өрх тусгаарлаж гарсан юм?! Сайн хүүхдийнхээ ажлыг хийгээд л байж байхгүй…

Байдлыг улам дордуулах гээгүй л бол дээрх 10 үгсийг ХЭЗЭЭ Ч, ХЭЗЭЭ Ч, ХЭЗЭЭ Ч БИТГИЙ АШИГЛА!

Тэвчилгүй үед тэвчихийг л ТЭВЧЭЭР гэнэ.

Амжилт!

Солонгос анд ба Монголчууд
Солонгос анд ба Монголчууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​