fbpx Аялал жуулчлалын хуулийн амин сүнс нь мэргэжлийн холбоод
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 29 секунд

Аялал жуулчлалын хуулийн амин сүнс нь мэргэжлийн холбоод

Манай улсын эдийн засгийн голлох салбарын нэг бол яах аргагүй аялал жуулчлал. 2000 онд манай улс Аялал жуулчлалын тухай хуулийг баталсан. Тэгвэл 2023 онд УИХ-аас баталсан онцлох 15 онцлох хуулийн нэг нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв. Уг хуулийн санаачлагчид “Манай улс хамгийн ихдээ жилд 500 гаруй мянган жуулчин хүлээн авдаг байсан. Эдийн засагт оруулж буй хувь нэмрээр нь тооцвол экспортын орлогыг бүрдүүлж байгаа гол салбарын нэг. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний өв, уламжлал, соёл, ёс заншил, түүх, дурсгалын үнэт зүйлсийг сурталчлан таниулах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйлсэд чухал ач холбогдолтой. Тиймээс төрөөс энэ салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын өмнө тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна” гэсэн.

Хуулийн онцлох зохицуулалтууд:

Монгол Улс тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсийг байгуулж ажиллана.

Засгийн газраас улсын аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг тогтооно.

Орон нутгийн аялал жуулчлалын бүсийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

Улсын аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацыг үндэслэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага отоглох цэг байгуулах байршлыг тогтооно.

Хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт зорчих маршрутыг хууль зүйн болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж тур оператор нь хилийн зурвасын аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд улсын хил хамгаалах байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангана.

Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хурлыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тур оператор, аяллын агент болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зохистой харьцааг ханган зохион байгуулна.

Хуулийн хэрэгжилттэй холбоотой мэргэжлийн хүмүүсийн байр суурийг хүргэе.

Э.Цоморлиг:

/“Joinme.mn” аяллын платформын гүйцэтгэх захирал/

-Хууль удаан хугацаанд яригдаж, гарсан. Хуулийн төслийн гол заалтын нэг нь аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулах. Ингэснээр тархай бутархай байсан холбоодыг нэгтгэж, төрийн бусад байгууллагын нэгдсэн мэдээллийг авдаг болсон нь давуу талтай. Хуулийн хоёр дахь том хэсэг бол аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд татварын хөнгөлөлт эдэлж, хөнгөлөлттэй зээл авах боломж баталгаажсан нь хамгийн сайн давуу тал гэж хэлж болно. Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 26.1 хамгийн чухал заалт. Аялал жуулчлалын бүсүүдийг тодорхойлж, тусгай аялал жуулчлалын бүсүүд бий болж хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн нь сайн жишиг болсон.

Д.Батболд:

/Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн/

- Мэргэжлийн холбоог өнгөрсөн долоодугаар сард байгуулсан нь хуулийн томоохон жишиг болсон гэж харж байгаа. Мэргэжлийн холбооны үйл ажиллагаа нь жигдрээд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлээд явж байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо олон багц төрийн чиг үүргүүд багтсан. Тухайлбал, хөтөч, тур агент, аялал жуулчлалын байгууллагуудыг бүртгэж авах ажил явж байгаа. Цаашдаа аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн сантай болгох ажлууд бий. Манай мэдээллийн нэгдсэн сан 2011 онд батлагдсан нь хуучирсан байсан. Арванхоёрдугаар сард статистик тоот аргачлалыг шинэчлэн баталсан. Энэ нь аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн хүрээнд хийж байгаа томоохон дэвшил харж байгаа. Үүний хүрээнд мэдээллийн аюулгүй байдал, хүртээмж нь ямар байх гээд үет шаттай ажил явж байна.

Мөн хуулийн чухал заалтуудын нэг бол аялал жуулчлалын бүсийг тогтоох ажил судалгааны түвшинд явж байгаа. Улсын аялал жуулчлалын тодорхой бүсүүдийг онцгой аялал жуулчлалын бүс болгосноор тухайн газарт анхаарсан төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт оруулах таатай нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн үндэс тавигдсан.

П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​