Баянхонгор аймгийн тавдугаар багийн 13 дугаар цэцэрлэгийн уурын зуух өчигдөр дэлбэрч, нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар дэлбэрсэн уурын зуухны дээвэр хол шидэгдсэн бөгөөд ослын шалтгаан юунаас болсон талаар урьдчилсан дүгнэлт гараагүй байна гэв.
Орон нутгийн цагдаа, онцгой байдлын байгууллагынхан хэргийн газарт шалгалт хийж дуусаагүй байна. Харин урьдчилсан байдлаар БНХАУ-д үйлдвэрлэсэн зууханд хий ихээр хуримтлагдаснаас болж дэлбэрсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.