fbpx Ц.Элбэгдорж явсан. Х.Баттулга ч явна. Харин Монгол үлдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 37 секунд

Ц.Элбэгдорж явсан. Х.Баттулга ч явна. Харин Монгол үлдэнэ

Хорвоо ертөнцийн сураг ажиг, хол ойрын сонин содон мэдээлэл дунд эргэлдэх бидний амьдралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уушийн газар пиво ууж буй зураг нэг их сонин содон үйл явдал биш. Гэхдээ Төрийн тэргүүний өндөр сэнтийгээс бууж, албан тушаалын ээлж халаа он цагийн үргэлжлэлд төгсдөг, эхэлдэг гэдэг зарчим жаягаар харвал түүний хувьд зугаатай өдрүүд ийн эхэлсэн нь тодорхой.

Гэсэн ч хаврын урьтай зэрэгцэж, найз нөхөдтэйгөө пиво ууж, казинод тоглож буй зураг нь сошиалд тарахтай зэрэгцэн түүнийг Монголын төрөөс салгаж ойлгох амаргүй нь бас үнэн. Ардчилсан хувьсгалын он жилүүдийн түүхийг Ц.Элбэгдоржгүй, түүний чамин тансаг уриа үггүй, эсэргүүцлийн лоозонгүй төсөөлнө гэдэг боломжгүй. “Хурд”, “Никитон” хамтлагийн “Нүргээн” тоглолтод сэтгэлийн цэнгэл эдэлж, дуулж, бүжиглэж буй нь ч түүний л нэг төрх.

Аа, харин АСЕМ буюу Ази-Европын төр засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтад зориулж зарцуулсан 395.7 тэрбум төгрөгийн 290.9 тэрбумтай нь холбоотой зарцуулалтыг Үндэсний аудитын газраас нягтлан шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн тухайд бол асуудал өөрөөр яригдана. Хэдийгээр өнөөдөр олон нийтэд уг асуудалд нэр холбогдон шалгуулахаар болсон 17 хүний нэр тодорхой бус байгаа ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг тойрсон эргэлзээ үүгээр нэмэгдэх нь гарцаагүй. Асуудал цэвэр түүний санаачилга, ивээл доор явагдсан гэдгээр нь харж үзвэл шүү дээ.

Ингэж түүнийг тойрсон эргэлзээ нэгээр нэмэгдэхтэй зэрэгцэн тэрбээр Цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгогдов. Гадагшаа тод, дотогшоо бүдэг болсон түүний энэ нэр хүндэд мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийн намтар нь хувь нэмрээ оруулсан нь дамжиггүй. Ерөнхийлөгч байх хугацаандаа Орос, Хятад, Монгол гэсэн гурван хөрш орны төрийн тэргүүний уулзалтыг санаачилсан, уулзсан, Монгол Улсыг цаазын ялгүй орон гэдгээр дэлхийд зарласан гээд дээрх дүгнэлтэд олон жишээ татаж болно.

Харин тэрбээр ШХАБ-ын тухайд “Монгол Улс ажиглагчийн статустай” гэдэг байр суурийг найман жилийн турш хамгаалсан. Хөрш орнуудын төрийн тэргүүнтэй уулзахдаа ч үүнийгээ халж байсан. Жил бүр болдог ШХАБ-ын уулзалтад оролцохдоо ч уламжлал болсон өгүүлбэрээ өөрчлөөгүй. Энэ бол Монгол Улсын гадаад бодлогын залгамжлалаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед алдагдаагүйн нэг жишээ.

Яг одоогийн нөхцөлд буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын Монголын эдийн засгийн форумын индрээс хэлсэн “ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан төвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын. ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц. Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно" гэдэг үгийг сонсох хүртэл яг үнэндээ эгэл жирийн иргэн бидний хувьд ШХАБ нэг их ойрын сэдэв биш байлаа.

Монгол Улсын төрийн бодлогын хувьд ч уламжлалт харилцааг чухалчилснаас өөрөөр дэд бүтцийн ашиг сонирхол дээр тулгуурлан ШХАБ-гүйгээр хол явахаа хэр олон жил ярилцсан бэ гэж бодохоор бас л тодорхойгүй. “Цэргийн эвсэл” гэсэн хоёрхон үг бүхий нэг тодорхойлолтоор өнгийж ажигласан тэр цаг хугацаа харин энэ удаад дуусаж мэдэх нь.

Цэг тавина. Өгүүлбэр эхэлнэ. Яг л үүнтэй адил. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга их удахгүй болох ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад мордоно. Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг ч, УИХ дахь АН-ын бүлэг ч шийдвэрээ гаргах ёстой. Тэр цагт УИХ асуудлыг хэлэлцэх боломжтой болно. Харин нэгэнт шийдвэр гарсны дараа Монгол Улс хэрхэх вэ. Евроазийн эх газрын 61 хувийг эзлээд байгаа энэ том эвслийн хатавчинд байх уу, хаалгыг нь өшиглөх үү гэдэгт хэн өнөөдөр үнэн бодитой, ирээдүйгээ харсан хариулт егөх юм бэ. Орос, Хятадын атгалтыг үл ойшоож, Монголд барууны орнууд хөрөнгө оруулалтаа оруулах уу. ШХАБ-аар дамжиж хаалга нь цэлийх тэр дэд бүтцийн хонгилоор Монгол Улс нүүрснээс өөр юу тээвэрлэх вэ.

Тэр тээврийн эцсийн зогсоол ШХАБ-даа дуусах уу, эсвэл цаашаа салбарлах уу... Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бол энэ бүх асуултад тодорхой хариулаагүй ч ирээдүйгээс бол эмээж байсан юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга бол ирээдүйд цэцэг ч тарьж, ногоо ч ургуулж, нүүрсээ ч борлуулж зогсоогоор Монгол Улсыг харж байна. Гэхдээ зам хийгээд жим нь ШХАБ. Харьцуулаад үзэхэд яг л “Цаазын ялгүй Монгол", “Цаазын ялтай Монгол” гэсэн хоёр өөр үзэл санаа өнгөрсөн цаг хугацаа хийгээд одоо цагт мөргөлдсөнтэй адилхан. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгогдож байхтай зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх саналаа илэрхийлж байсантай адил. Энд л Ц.Элбэгдорж явж, Х.Баттулга ирсний ялгаа нь бий.

Гэхдээ бодоод үзэх нь ээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн араас явах хүн нь яах аргагүй Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр монголчуудын сонголтоор хоёронтаа сонгогдож болно. Гэсэн ч тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой” гэсэн улстөрч залуусын хөөрсөн дуу хоолой олон нийтийн итгэл үнэмшлийг ховсдож чадахгүй тохиолдолд найман жилийн дараа явж л таараа. Энэ бол эрх мэдлийн цаг хугацаа зогсдог гэдгийн бодит үнэн. Үүнийг үгүйсгэж болохгүйг хэн эс андах вэ. Харин Монгол бол үлдэнэ. Иймд үлдэх эх орноо бодож, шийдвэр гаргахыг хүсье.

Г.Отгонжаргал
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

"Аяыг таа" жүжигчин Батаа, Big Gee
"Аяыг таа" жүжигчин Батаа, Big Gee
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​