fbpx Монгол газрын чулуу хил даван “нүүдэллэж” байна, нүүж л байг уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 54 секунд

Монгол газрын чулуу хил даван “нүүдэллэж” байна, нүүж л байг уу

Монгол газрын чулуу хил даван “нүүдэллэж” байна, нүүж л байг уу undefined

 “Авч гарсан чулуу минь

Алганд хөлдрөөд байх чинь

Нутаг минь намайг санав уу

Нутгаа би санав уу”

Энэ дууг сонсох бүрдээ  хоймортоо залсан нутгийн чулуугаа барьж үзмээр санагддаг юм. Алсхан говийн хүү би сургууль соёлын мөр хөөж нутгаа орхин явахдаа унасан газар угаасан усныхаа чулууг авч  гарсан. Тэр чулуу миний итгэл үнэмшил, зүрх сэтгэлийн нарийн нандин, үнэ цэнэтэй зүйлийн нэг. Би тэр чулуутайгаа үе үехэн “ярилцдаг”, ус нутаг, өвөг дээдэс, нутгийн хөгшдийнхөө тухай эргэн дурсах өдөл сэрлийг энэ чулуу өгдөг юм. 

Миний хөлд орж, ботго хурганы хойноос хөөцөлдөж өссөн газар минь Арц Богдын өвөр хоолой.  Тадай, Шар хөв, Эрэгбулан гээд манай тэндхийн чулуу бол үгээр хэлэхийн аргагүй газар дэлхийн тансаг урлал. Гартаам, мана, чүнчигноров, тариат мана, пийсүү гээд эдүгээ монгол эрчүүдийн гартаа эргүүлж, гайхуулж суудаг тэр хөөрөгнүүд бүгд Арц Богдын чулуу. Харин тэр үнэт чулуу дундаас аяга шиг амсартай ганцхан цагаан цэхэр чулуу авч гарсан нь энэ. Заримдаа би боддог юм. Бууринаасаа хөдөлсөн чулуу  гурван жил зовдог гэх үг бий. Тэгээд нутгийнхаа чулууг зовоочихсон юм биш байгаа гэж болгоомжлох сэтгэл үе үехэн төрдөг. Нутгийн чулуу гэгч ийм л эрхэмсэг оршихуйтай.  Өвөг дээдэс минь ширхэг чулуу сөөм газрынхаа төлөө амиа зольж байсан нь утга учиртай. Харин одоо чулуу байтугай эх нутаг, газар шороогоо хүртэл арилжааны нүдээр харж, урд газрын улаан мөнгөөр багцаалж хэмждэг болжээ. Монгол газрын чулуу бууринаасаа хөдлөх байтугай хил давж харийнхны халаасыг  зузаалж байна.  

Хэдэн жилийн өмнө нутгаараа явлаа.  Талаар нэг хөглөрч байдаг өнгө алагласан хөөрхөн бөөрөнхий чулууд ховор болжээ. Нутгийнхан явуул суугуул хүмүүстэй нийлээд түүж хамаад дуусгаж буй гэнэ. Алимны нэг хайрцаг чулууг хятадууд газар дээр нь хагас мянга орчим юаниар авдаг аж.  Монгол газрын  чулуу  үнэт болон хагас үнэт чулуунд нэрлэгдэнэ. Тухайлбал Өмнөговийн Гурвантэсээс олдоод буй хас чулуу гэхэд үнэт чанараараа алмаазын дараа ордог  аж. Хөвсгөлийн ногоо хаш  ч бас дээгүүрт эрэмбэлэгдэх үнэт чулуу билээ.

Нэгэн цагт Америкт Аляскийн алтны төлөө амиа тавьж байсан шиг чулууг “чулуу” болгох  хязгааргүй шунал хүсэл Монгол нутгаар тэнэж явна. Хангай, говь хаана ч  ялгаагүй. Хөдөөгийн замд хэсэг бүлгээрээ газар ухаж байгаа чулуучидтай хаана ч  тааралдана.  

Өмнөговийн Гурвантэс сумын улаан чулуу, Дундговийн Дэлгэрцогтын шилэн мана  гэж нэрлэгдэж байгаа бөөрөнхий чулуу, Дорноговийн үзмэн мана, Хөвсгөлийн Цагааннуурын ногоон хаш гэхчлэн үнэт чулуунууд ил далд аргаар их хэмжээгээр хил дэвсаар байна.

Жилдээ 6-9 тонн үнэт чулуу хууль бусаар гарч хил давдаг гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Хэрэв ингэж тооцвол 2000-аад оноос эхэлсэн чулууны нууц бизнес 200 шахам тонн  үнэт чулууг хилийн чанадад гаргасан байх магадлалтай.

Монголчуудын хямдхан өгсөн чулууг Хятадууд засч янзлаад дэлхийн зах зээл дээр асар үнэтэй арилжаалж их хэмжээний ашиг олдог аж. Тухайлбал, Дорноговь аймгийн Айраг сумйн нутгаас олдсон нэг метр гаруй урттай чүнчигноров Хонконгийн чулууны бирж дээр нэг сая ам.доллараар зарагдсан гэх мэдээлэл бий. Гэтэл манай нинжанууд иймэрхүү хэмжээтэй чүнчигноровыг 200 мянган  төгрөгөөр л хятадуудад зардаг аж.

Говийн аймгуудаас олборлосон төрцөөрөө чулуу Монголд кг 45-85 мянгад хүрдэг бол БНХАУ-ын зах зээл дээр 120-540 мянган төгрөгийн үнэд хүрдэг юм байна. Өөрөөр хэлбэл  үнэ нь 3-6 дахин өсдөг аж.

Манай улсын экспорт 2018 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 225.8 сая америк доллараар өсөхөд үнэт, хагас үнэт чулуу, гоёлын зүйлсийн экспорт 68.7 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн гэсэн  албан ёсны мэдээлэл байна.

Монголчууд газраа ухаж, чулуугаа худалдахгүйгээр амьдарч чадахгүй болчихсон юм бол засч янзалж гоёл чимэглэл, бүтээгдэхүүн болгож өртөг шингээгээд экспортлох аваас илүү ашиг олно. Эдийн засгийг тэтгэх нэг судас нь үнэт чулуун бүтээгдэхүүн байх ч юм бил үү.

Үнэт болон  гоёлын чулуу чимээгүйхэн хил давсаар, энэ төрлийн бизнес эрхлэгчид бүлэглэлийн хэмжээнд зохион байгуулагдсан гэж ярилцдаг ч  хэн хэзээ хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Тухайлбал, өнгөрсөн онд 20 кг хаш чулууг хууль бусаар хил давуулахыг завдсан зөрчил илэрчээ.  Нэг кг хаш чулуу урд хөршид 80-120 мянган ам.долларт хүрдэг  гэсэн мэдээлэл байна.   

Үнэт чулуунаас гадна солир чулууг хууль бусаар гаргах гэж байгаад баригджээ. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги- Мандалын боомтоор БНХАУ-ын 13 иргэн 16 нэр төр­лийн 84 хайрцаг үнэт чулуу гаргах гэж байгаад хураалгажээ гэхчлэн баримт хөвөодөг.  Мэдэгдэж “гэрэл цорьсон” нь энэ мэт.

Монгол Улс дээр нэр дурьдсан чулуунуудыг барилгын материалд тооцдог нь эргээд хуулийн хүрээнд хариуцлага тооцох үндэслэл болдоггүй гэсэн хачирхалтай хэрнээ харамсмаар мэдээлэл сонслоо..  Хэрэв үнэхээр тийм аваас энэ харалган заалтаа яаралтай засч залруулахгүй бол эх орны чулуу урагшаа зөөгдсөөр нэгэн цагт  дуусна.

Эх орон минь ширхэг чулуу бүрээрээ эмтэрч байгаа нь энэ.

 

 

Эх сурвалж: ZALUU.COM

Ц.Цогзолмаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийг 5.3 тэрбум төгрөгөөр барихаар боллоо
Ц.Цогзолмаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийг 5.3 тэрбум төгрөгөөр барихаар боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​