fbpx "Би Фэйсбүүкээ хаачихлаа. Амьдрал сайхан байна"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 18 секунд

“Би Фэйсбүүкээ хаачихлаа. Амьдрал сайхан байна“

Фэйсбүүкийг хэрэглэхээ больсон нэгэн хэрэглэгчийн сэтгэгдлийг орчуулан хүргэж байна.

Би Фэйсбүүкт хамаг цагаа үрдэг байсан учир устгахаар шийдлээ. Уг нь зургаа нийтэлж, бодол санаагаа хуваалцаж, бизнесээ явуулж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцахад хэрэгтэй хүчтэй эд билээ.

Гэвч Фэйсбүүкт хамаг цагаа үрснээр миний бүтээмж буурч байсныг анзаарсан юм. Тиймээс хэрэглэхээс татгалзаж хоёр долоо хоногт нэг л удаа шалгадаг болов. Улмаар зургаан сарын өмнөөс би Фэйсбүүкээс бүрэн татгалзсан.

Хэрэглэхээ больсон энгийн дөрвөн шалтгааныг дурдъя.

1. Хүмүүсийн юу хийх нь надад хамаагүй

Би Фэйсбүүкт хэтэрхий их цаг зарцуулаад, зүгээр л залхсандаа устгачихсан. 2016 оны арваннэгдүгээр сард болсон Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хаачихсан юм.

Хүмүүсийн юу хийж байгааг мэдэх надад утгагүй санагдаж эхэлсэн. Хүмүүсийн хэнтэй гэрлэж, хэнтэй сүй тавьсан тухай зургуудыг хараад үнэхээр залхсан хэрэг. 

2. Нэг хэвийн постууд

Хуримын постуудын дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн постууд үргэлжлэв.

Нэг л хэвийн ижил үзэл бодлууд хөвөрсөөр. Заримдаа тэр олон хүмүүсийн сэтгэгдэл дотор ганц нэг миний санаа нийлэх сэтгэгдэл харагдана. Гэвч тэдгээр нь орилж хашгичсан далай шиг их постууд дунд живчихдэг юм.

3 . Би цагаа дэмий зүйлд их үрдэг байлаа

Хэн нэг алдартны салсан нийлсэн тухай мэдээллийг уншиж, дунд сургуулийн ангийн маань бүсгүй хүүхэдтэй болох гэж байгаа тухай харж, хэрэгтэй хэрэггүй мэдээллийг фэйсбүүкээр унших надад залхмаар санагдлаа. Энэ бүхнээс үзэхэд Фэйсбүүк зүгээр л надад ашиггүй, цагийн гарз мэт санагдах болов. Би заавал бусад хүмүүстэй хөл нийлүүлж алхах шаардлагагүй шүү дээ.

4. Миний бүтээмж буурав

Би цагаар ажилладаг. Намайг ажиллаж л байвал ажил олгогч маань надад мөнгө төлнө. Харин Фэйсбүүкт би цагаа үрлээ гээд хэн ч надад мөнгө төлөхгүй шүү дээ.

Фэйсбүүкээс гарсны дараа миний цалин яаж нэмэгдэж буйг бодох боломжгүй л дээ. Гэхдээ ашиглахаа больсноор миний карьер өсөж байгаад би итгэлтэй байна.

Би Фэйсбүүкийг 20 минут тутамд, түүнээс ч ойр ойрхон шалгадаг байлаа. 20 минут ажлаа хийгээд таван минут Фэйсбүүкээ үзнэ. Бүтээмжээ нэмэгдүүлэх хамгийн амархан арга бол Фэйсбүүкээс гарах юм.

Фэйсбүүк хэрэглэхээ больсны дараа

Ямар нэг зүйлээс чөлөөлөгдсөн мэт санагдсан. Одоо Фэйсбүүкт юу болж байгаа, юуны тухай хэлэлцэж байгаа талаар би мэдэхгүй. Гэхдээ одоо хүртэл би Инстаграмаа ашиглаж байна. Фэйсбүүкээс та гарахгүй л бол хэчнээн их цаг заваа алдаж буйгаа мэдэхгүй. Хэрвээ гарвал та маш их зүйл алдаж байснаа ойлгох болно.

Эх сурвалж: Business Insider

А.Эйнштейний бүтээлийн нооргуудыг дуудлагаар худалдана

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​