fbpx Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 5 секунд

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Саяхан дэлхийн кино урлагийн хөгжлийг тодорхойлж, шилдгүүдийг шалгаруулах 96 дахь удаагийн “Оскар”-ын наадам болсон билээ. Энэ жилийн наадмын шилдгийн шилдэг бүтээлээр Кристофер Ноланы найруулсан "Оппенхаймер" кино 13 төрөлд нэр дэвшиж, долоон “Оскар”-ын шагнал хүрт­сэн. Бодит хүний тухай өгүүлэх энэхүү бүтээлийн гол дүр Роберт Оппенхаймер гэж хэн бэ.

“Цөхөрсөн” суут ухаантан

Роберт Оппенхаймер бол дэлхийд алдартай зохион бүтээгч юм. Гэвч бусад зохион бүтээгчдийн адил түүний алдар нэр сайн талаараа мандсангүй. Учир нь тэрээр дэлхийн хамгийн аюултай зэвсэг болох цөмийн бөмбөгийг зохион бүтээсэн ажээ. Энэхүү нээлтээр нь түүнийг дэлхийг өөрчилсөн гэж үздэг юм. Харин нөгөө талаас түүний энэхүү нээлт байгаагүй бол дэлхийн физикийн салбар хэний ч сонирхлыг татахгүй байсан гэж зарим судлаачид онцолдог. Дэлхийн суут ухаантан Оппенхаймер 1904 онд Нью-Йорк хотноо еврей гэр бүлд төрж, Манхэттений Ёс зүйн соёлын сургуулийг дүүргэжээ. Тэрээр гурван жилийн дотор Харвардын их сургуулийг амжилттайгаар төгссөн цөөхөн хүний нэг. Оппенхаймер Харвардад сурах амархан байсан ч өсвөр насны сэтгэлзүйн хямралыг даван туулах нь илүү хэцүү байжээ. Тэрбээр Кэмбрижийн их сургуульд суралцаж байхдаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байснаа хожим дурссан байдаг. Оппенхаймер Манхэттен төслийн лабораторидоо дэлхийн анхны цөмийн тэсрэх бөмбөгийг зохион бүтээсэн гэдэг. Үүний эхлэл нь Пентагоны бүтээн байгуулалтыг гардах хийсэн армийн инженер, генерал Лесли Гровсоос эхтэй юм. Энэхүү генерал Манхэттен төсөл гэгдэх болсон нууц төслийг удирдах болжээ. Гэхдээ түүний хувьд цөмийн зэвсгийн талаар ямар ч мэдлэг байсангүй. Улмаар түүний хараанд Оппенхаймер өртсөнөөр цөмийн тэсрэх бөмбөгийг бүтээх төслийг удирдах эхлэл нь тавигджээ. Түүний энэхүү нээлтийн дараанаас түүний тухай олон нийтлэл хэвлэгдсэн бөгөөд ихэнх нь хар бараанаар дүрсэлж, нээлтийнхээ золиос болсон "цөхөрсөн" суут ухаантан гэж буруутгаж байжээ.

Туршилтыг Нью-Мексиогийн элсэн цөлд хийв

Дэлхийн хоёрдугаа дайн эд өрнөж байв. Цөмийн бөмбөгийн анхны туршилтыг 1945 оны долдугаар сарын 16-нд Нью-Мексикогийн элсэн цөлд хийсэн гэдэг.
Ингээд хэдхэн хоногийн дараа буюу наймдугаар сарын 6-нд Японы Хирошима хотод унагав. Үүнээс гурав хоногийн дараа Нагасаки дээр хаяжээ. Хоёр цөмийн тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтээс болж 110 мянга гаруй хүн нас барсан гэж тухайн үед мэдээлж байсан ч хожим хохирогчдын тоо 210 мянгад хүрсэн байдаг. Улмаар наймдугаар сарын 15-ны өдөр Японы эзэн хаан бууж өгснөө зарласан түүхтэй.Японд болсон үйл явдлын шууд дараа Оппенхаймер нийтэд цөмийн дайны аюулын талаар ярьж эхэлсэн бөгөөд энэ үедээ АНУ-ын засгийн газарт цөмийн зэвсгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байдаг. Оппенхаймер амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг Принстонд өнгөржүүлж, 1966 оныг хүртэл Ахисан түвшний судалгааны хүрээлэнд ажиллажээ. Тэрбээр 1967 оны хоёрдугаар сард хорт хавдрын улмаас нас барсан түүхтэй.

Түүхэн хүний тухай өгүүлсэн энэхүү кино ямар төрөлд “Оскар” хүртсэнийг танилцуулъя

Шилдэг найруулагч


Тус киноны найруулагч Кристофер Нолан нийтдээ найман удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан. Харин энэхүү түүхэн киногоороо анхны “Оскар”-аа атгасан нь энэ.

Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин


Киноны гол дүр болох Роберт Оппенхаймерын дүрд жүжигчин Киллиан Мөрфи тоглосон. Тэрээр энэхүү дүрээрээ “Оскар”-т анх удаа нэр дэвшиж, тус шагналыг хүртлээ.

Шилдэг эрэгтэй туслах дүр


Кинонд АНУ-ын Цөмийн энергийн комиссын гишүүн Льюис Штрауссын дүрд Роберт Дауни тоглосон билээ. Тэрээр мөн л энэхүү дүрээрээ анхны “Оскар”-аа өвөртөлсөн байна.

Шилдэг кино
Дэлхийн II дайны үед физикч Ж.Роберт Оппенхаймерыг маш нууц төсөл дээр ажиллахаар болж буйгаар кино эхэлдэг. Оппенхаймер болон эрдэмтдийн баг атомын бөмбөг зохион бүтээж, 1945 оны долдугаар сарын 16-нд дэлхийн анхны цөмийн дэлбэрэлтийн гэрч болсон тухай өгүүлэх юм.


Шилдэг хөгжмийн зохиол
Оппенхаймер киноны хөгжмийн зохиолыг Людвиг Горансон бичжээ. Түүний хувьд энэ цагт дэлхийн киноны хөгжмийн ертөнцөд гарч ирж буй шинэ, авьяаслаг уран бүтээлч юм.

Шилдэг зураг авалт
Киноны зураглаачаар Хойте Ван Хойтема ажиллажээ. Тэрээр өмнө нь “Dunkirk”, “Interstellar”, “Tenet” зэрэг алдартай киноны зураглаачаар ажиллаж байсан туршлагатай.

Шилдэг эвлүүлэг
Киноны эвлүүлгийг Женнифер Лейм хийжээ. Тэрээр уйдамгүй, хамгийн сонирхолтой эвлүүлэг хийсэн гэж кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?
Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​