fbpx Цахилгааны дэд станц дэлбэрч, хүний амь эрсдэж, хүүхэд түлэгдсэн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 32 секунд

Цахилгааны дэд станц дэлбэрч, хүний амь эрсдэж, хүүхэд түлэгдсэн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ

Цахилгаан хувиарлах дэд станц дэлбэрч, хоёр хүүхэд, нэг том хүн түлэгдсэн томоохон осол гарсан нь олныг цочирдуулав. Том хүнийг нь ажлаа хийж яваад түлэгдсэн гэж бодоход хоёр жаахан хүүхэд тэнд юу хийж байв гэсэн асуулт олны анхаарлыг татсан юм. Гэтэл хэн нь ч тэнд ажил төрлөө хийж явсангүй. Осол ерөөсөө л цахилгаан хувиарлах дэд станцыг түгжээгүй явсанаас ийнхүү харамсалтай бөгөөд ноцтой осол гарчээ. Хамгийн харамсалтай нь дэлбэрэлтэд өртөж, бүтэн биеэрээ түлэгдсэн 25-хан настай цэл залуухан бүсгүй түлэгдсэнийхээ маргааш өвчнөө даалгүй нас барлаа. 

Асуудлыг ярихдаа 25 настай талийгаач бүсгүй, хоёр жаахан хүүхэд яах гэж тэнд орсон бэ гэдгийг ярихаасаа илүүтэй. Яагаад түгжээгүй вэ гэдэг нь маш чухал. Хүүхэд гэдэг бол гэнэн цайлган, томоогүй балчир үрс. Тэд юуг ч аюултай, эрсдэлтэй гэж бодохоосоо урьтаж сониуч зандаа хөтлөгдөж, сонирхож, сортолзож байдаг тийм л цагаахан сэтгэлтэй. 

Гэтэл гэр хороолол дунд байрлах цахилгаан хувиарлах станцаа түгжилгүй явсан нь маш том хариуцлагын алдсаных. Азаар тэнд яаж хоёрхон хүүхэд байсан юм бэ. Түүнээс олон хүүхэд тоглож наадаж байгаад дэлбэртэд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон бол яах вэ. 

Дэлбэрэлтэд өртсөн хоёрдугаар ангийн сурагч Б.Анартөгс өдгөө өвчиндөө шаналан тарчилж сууна. Тэрбээр хүзүүнээс толгой хүртлээ түлэгдэн хүзүүгээ ч эргүүлж чадахгүй түлэгдэлтэндээ өвдөн шөнө ч унтаж чадахгүй байгаагаа ярьжээ. Өвчиндөө шаналж тарчилж байгаа тул үүрийн 4-8 цаг хүртэл л дуг хийж чаддаг гэнэ. Эв эрүүл, сав саруул, гудамжиндаа тоглож гүйсэн энэ бяцхан хүүгийн эрүүл мэнд, аз жаргалыг авч явсанд хэн хариуцлага хүлээх вэ. 

Одоог хүртэл хүүгийн ар гэрийнхэнтэй уулзаж, эм тарианы мөнгө өгөх нь битгий хэл уучлал ч гуйгаагүй, очиж уулзаж бараагаа ч харуулаагүй этгээдүүд, тэднийг удирддаг албан тушаалтнууд өнөөдөр хүн чанартай байх хэрэгтэй. 

Хүү "Гудамжинд тоглож байхад огт танихгүй эгч ирээд цахилгаан станц руу ороод түлхүүр тавьчихаад ирье гээд хамт орсон чинь дэлбэрэлт болсон" гэж ярьсан ч хүүгийн ээж хэн нэгэн дагуулж явсан, орсон асуудал одоо чухал бишээ. Гол нь яагаад цоожлоогүй явсан юм бэ. Тийм аюултай газрын хаалгыг яагаад түгжээгүй юм бэ. Тэр хүмүүст гомдолтой байна хэмээн  хоолой зангируулан ярьсан юм. 

Талийгаач эмэгтэй ямар учиртай хүүг тийшээ дагуулж орсон, тэнд яагаад дэлбэрэлт болсоныг хуулийнхан шалгаж тогтоох байх. Одоо харин хаалгыг яагаад цоожлоогүй вэ. Хариуцлагыг хэн үүрэх вэ. Өвчиндөө тарчилж суугаа, хүүгийнхээ эм тарианы мөнгийг хэрхэн яаж олох вэ хэмээн шаналж суугаа тэр гэр бүлийн зовлон, гомдол харууслыг хэн төлөх вэ. Хэн хүүгийн эрүүл мэнд, аз жаргалыг буцаан авчрах вэ гэдэг нь маш чухал болоод байна.

Энэ бол манай нийгэмд хариуцлага алдаж байгаагийн маш том жишээ. "Аз жаргалтай Улаанбаатар" хэмээн том дарга нар нь яриад байгаа ч мөн чанартаа хүмүүс алхам тутамдаа эрсдэлд орж байна. Зуслангийн газраас гранат олдлоо. Түүнийг нь нэг залуу машинаараа хотод авчраад холбогдох хүмүүст нь өгч аюулгүй болголоо л гэнэ. Тэсэрч дэлбэрэх аюултай гранат яагаад зуслангийн газарт хэвтэж байдаг юм бэ. Залууг аз таарч гранатыг хотод авчирч, холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгсөн ч магадгүй машин дотроо явж байхад нь дэлбэрсэн бол яах вэ. Зуслангийн газарт хэвтэж байхад нь хүүхэд багачууд олоод чулуугаар нүдэж, шидэж тоглосон бол яах вэ. 

Уг нь улсад зэвсгийн тооллого гэж нэг юм баймаар л юм. 200 метр хүртэлх дэлбэрэх аюултай гранат зуслангийн газарт хэвтэж байна гэхээр өнөөдөр энэ нийгэмд амьд явах баталгаа хаана байна. 

Үндсэн хуулиндаа хүн амьд явах эрхтэй хэмээн заасан байгаа. Гэтэл өнөөдөр иргэд алхам тутамдаа болгоомжтой л байхгүй бол хэзээ ч үхэж мэдэхээр тийм л аюултай нийгэмд амьдарч байна. Золгүй байдлыг яая гэхэд ядаж энэ хариуцлага алдаж байгаа асуудлаа цэгцэлж, нэг ч гэсэн хүний эрүүл мэнд амь насыг асран хамгаалаач гэж хүсмээр байна. 

Б.Анир 

Zaluu.com

Ц.МӨНХЖАРГАЛ: Иргэд химийн бодисын савыг хортойг нь мэдсээр байж хүнсний зориулалтаар ашигласаар байна
Ц.МӨНХЖАРГАЛ: Иргэд химийн бодисын савыг хортойг нь мэдсээр байж хүнсний зориулалтаар ашигласаар байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​