fbpx Путины “Аналогов НЕТ!” төөрөгдөл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 5 секунд

Путины “Аналогов НЕТ!” төөрөгдөл

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Энэ удаа Украинд бүтэлгүйтэж байгаа Оросын өөр шалтгаан юу вэ гэдэг дээр баримт сөхөн тайлбар хайя.

сонин mn

Оросын ТВ үзэж байгаад энэ ярилцлагыг үнэхээр гайхав. Ярилцлагыг нийгмийн цахим сүлжээнээс олж аваад татаж орууллаа. “Оросын цорын ганц боломж бол ялах биш, ядаж л олон дайсантайгаа хамт сүйрэх” гээд хэлчихлээ. Энэ бараг хамгийн өөдрөг төсөөлөл нь болж байх шиг байна. Ялна, буулгаж авна, Украины 4 муж, Крым үүрд Оросынх гэсэн төөрөгдөл нь хэвээрээ ч энэ дайн дайн биш боллоо, буруу замаар орлоо гэдгийг Оросын нэр хүндтэй төрийн төв ТВ нь хүлээн зөвшөөрчихлөө гэж ойлгоход буруутахгүй мэт.

Дайн гэж хүсэх зүйл биш, гэхдээ орос нь үхнэ үү, украин нь үхнэ үү бидэнд хамаагүй, Монгол авилгачдаа устгаад цаашаа хөгжихөө л бодох хэрэгтэй гэсэн үг яриатай хүмүүс тааралдаж л байна. Зөвлөлтөд цэргийн дунд, дээд сургууль, академи дүүргэсэн ахмад найз нар маань хэт туйлширсан бодолтой явах юм.

Хараал зүхэл их урсгаж байна. Орос, Украин хоёрыг бүх зэвсэг техник, цэргээ гаргаад хоёр талаас нь халз байлдуулбал Орос ялна, Оросыг Украин байтугай Фашист Герман ялаагүй сүйрсэн гэж ирээд л бид маргалдана. Хоёр талаасаа үхэх сэхэхээ үзэн тулалдаж буй Эх орны дайны түвшинд тэд сэтгээд байна. Энэ бол цэргийн тусгай ажиллагаа. Цэргийн онолоор бол уг нь дотоодыг хамгаалах, цагдаа, тусгай хүчний хийдэг операцыг тэгж нэрлэнэ. Гэтэл Орос нь гуравхан хоногт Киевийг авч, Украиныг буулгаж авна гэсэн буруу тооцоондоо мунхраад одоо гурав дахь жилдээ байнгын армиа оруулаад байлдуулж байна. Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Дмитрий Медведев “Дэлхийн III дайн гаргуулахгүйн төлөө цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа” гэж өөрсдийгөө зөвтгөсөн байна лээ. Фронтын байдлыг харин олон улсын цэргийн шинжээчид өөрөөр дүгнэж байна. Оросын тактикийг “Массивная Мясорубка” гэж нэрлэсэн. Тэр нь “Чөлөөлөлт” хийхийн тулд асар их цэрэг хаяна, сонголтгүй, цаг наргүй галлана, оросын пуужин сум дуусч өгөхгүй тул галлах тоолондоо хот суурингуудыг эвдэн сүйтгэнэ, хохирооно, ална, уcтгана. Харин цэрэг нь хоногтоо хэдхэн метр урагшилна. Энэ бол XXI зуунд байлдааны ялалт биш гэж цэргийн шинжлэх ухаан зааж байна.

Хохирол мэдээж Украинд хүнд тусч байна. Олон улсын мэдээллээс үзэхэд Женевийн конвенцоор хамгаалалтад байх ёстой Украины 1000 гаруй байгууламжийг Орос устгасан байна. Үүнд 106 эмнэлэг, 109 сүм дугана, 708 сургууль руу бөмбөгдөж пуужиндсан гэж The New York Times-д бичжээ.

Хариуд нь мэдээж Украин өөрийгөө хамгаална. Украины хил даваад ороод ирсэн Оросын цэргийн эсрэг байлдаж байсан бол одоо Баруунаас ирсэн хүнд зэвсгүүдээр Оросын хил дотор Оросын цэргийн байрлал, дэд бүтэц, цуваа руу пуужин харваж, нисэх онгоцноос бөмбөгдөж, алсын тусгалт гаубиц их буугаар буудах зөвшөөрлөө зэвсэг нийлүүлэгчдээсээ аваад байна. Одоогийн байдлаар АНУ, Франц, Британи, Герман гэхчлэн НАТО-гийн 13 улс ОХУ-ын нутаг дахь цэргийн бай руу цохилт хийхийг зөвшөөрчихлөө. Барууны хүчирхэг зэвсэг Оросын цэргийг зомгол болтол сүйтгэж байна. Белгород, Курск, Крымээс Орос зэвсэг техникээ нутгийн гүн рүү ухрааж татаж байна. Хэдхэн хоногт болсон үйл явдал ингэж харагдаж байна. АНУ-ын ТБНД Энтони Блинкен дээхнэ ингэж хэлсэн:–Украинд өгсөн бидний зэвсэг байг нэг удаагийн цохилтоор онох боломжтой. Харин оросууд нэг байг 15-20 удаа буудаж байж онодог. Тэгэхлээр Барууны зэвсэг ямар ч тохиолдолд оросынхоос дээрдэнэ үү гэхээс дордохгүй. Технологиор хол түрүүлчихсэн явна.

сонин mn

Оросын арми Дэлхийн II дайнаас хойшхи 80 жилдээ үзээгүй их хохирлоо амсаж, ялахгүй дайнд шигдэн ороод байгаагийн гол буруу нь Украины талд байгаа юм биш. Энэ бол цэвэр оросуудын өөрийнх нь буруу тооцоолол, буруу төлөвлөлт, хэтрүүлж дэгсдүүлсэн буруу мэдээлэл, нэг үгээр аугаа ихийн дэмийрлийнх нь үр дүн гэж цэргийн хүний хувьд би үздэг. Тэр нь юуг хэлэв гэвэл, ФСБ, Тагнуулын буруу мэдээлэл 8 жилийн турш Путины тархийг эргүүлсэн, дагалдаад Оросын албан ёсны суртал нэвтрүүлгийн дэмий хийрхэл нь дэндсэн, одоо ч тэр дэмийрэлдээ төөрч явна, Оросын армийг дэлхийгээрээ хэт үнэлсэн элдэв рейтингийн судалгаанд Путин хэт итгэсэн, Америк-НАТО-гийн цэрэг 2021 онд Афганистаныг орхисныг ялагдал боллоо хэмээн Орост дээд түвшинд гүнээ итгэсэн, Оросын цэрэг-аж үйлдвэрийн хамслынхны “Аналогов НЕТ!”-ээр Орос хахаж ирсэн, түүнд нь хэт итгэсэн, “Орос аугаа”, “Путин аугаа”, “Барууныханд дээрэлхүүлж ханасан, цаг нь болсон, одоо хангалттай” гэж нийгмээ шавдуулсан, хамгийн эмгэнэлтэй нь Оросын ард түмнийг одоо хүртэл хуурсаар байгаа сэдэв болох “Киевт нацистууд, хар тамхичид засгийн эрхэнд байна.

Тэдэнд украинчууд дургүй, арай ядан тэвчиж байна. Эхний цохилтоор л тэд унана”, “Унах байсныг Барууныхан зэвсгээр туслаад аргацаав” гэсэн сурталд Оросын нийгэм тэр чигтээ согтчихоод байх шиг харагддаг.

Оросын түрэмгийллийг магтдаг монгол троллуудад! Хараал зүхэл их урсгаад байвал Орос ялчихдаг юм биш! Оросын террорист дайныг ялна гэдэгт итгэсэн хүн хэрэв нүдтэй чихтэй бол харж сонсож байгаа. Түүхэн үнэнд гүйцэгдэх цаг ирнэ. Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө, газар нутгийнхаа төлөө Украины ард түмний тэмцэл нэгэн цагт ялна. Тэр үед Оросын армийн олон генерал дайны гэмт хэрэгтний ширээнд гавтай сууж байх болно. Одоо Украинд цэрэг командлан байлдаж буй орос офицер болгон бүгд дайны гэмт хэрэгт татагдана. Хэдэн зуу, хэдэн мянгаараа шүү!

Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)

Н.Номтойбаяр: Цагаан суваргыг овоолттой алт зэс байдаг гэж бодоод байдаг юм уу, тийм юм байхгүй шүү дээ чааваас…
Н.Номтойбаяр: Цагаан суваргыг овоолттой алт зэс байдаг гэж бодоод байдаг юм уу, тийм юм байхгүй шүү дээ чааваас…
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​