fbpx МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 21 секунд

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2024.06.18/ эмч нарын төлөөлөлтэй уулзаж, ярилцлаа.

“Эрүүл мэнд – Шинэ сэргэлт” сэдэвт уг уулзалтад МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан болон МАН-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж буй эрүүл мэндийн салбарын төлөөлөл болох АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш О.Саранчулуун, Харвардын Анагаах ухааны их сургууль, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, профессор Д.Ганмаа, Улсын ll төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн координатор, зөвлөх эмч Ч.Энхболд, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар оролцож, эмч, мэргэжилтгүүдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулсан юм.

Уулзалтын эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн хугацаанд эмч нар цар тахлыг даван туулж 40 орчим мянган хүний амь насыг аварч чадсан. Ази, Номхон далайн бүсэд Монгол Улс 1.5 жилийн өмнө хатуу хөл хориог цуцалж чадсан.

Эмч нарынхаа ачаар экспортыг нээж, Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарч чадсан. Эмч нартаа баярлалаа” хэмээгээд “Монгол Улс нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй УИХ, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбар бүрийн дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна.

Бид өнгөрсөн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 36 их наядаас 70 их наяд төгрөгт хүргэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3000 ам.доллараас 5875 ам.долларт хүргэж чадсан.

Эдийн засгийн өсөлтийг нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй чиглүүлэх үүднээс намын жагсаалтыг мэргэжлийн экспертүүдээс бүрдүүлэх зарчмыг баримталж ажиллалаа. Эмч нарын төлөөлөл Харвардын Нийгмийн эрүүл мэндийн ухааны их сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаа докторыг Монголын парламентад хүчтэй дуу хоолой болж чадна гэдэгт итгэж нэр дэвшүүлж байна. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш О.Саранчулуун, Улсын ll төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн координатор, зөвлөх эмч Ч.Энхболд жагсаалтаар нэр дэвшиж байна. Мөн тойрогт Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан, А.Цогцэцэг, С.Энхболд нарын олон сайн эмчийг нэр дэвшүүлж байна. Тиймээс Та бүхэн эрүүл мэндийн салбарынханд Монголын парламентын үүд хаалга нээлттэй байх энэхүү боломжийг дэмжихийг хүсье” хэмээв.

“Эрүүл мэнд – Шинэ сэргэлт” уулзалтын үеэр эмч мэргэжилтнүүдийн төлөөллөөс салбарын болон нийгмийн эрүүл мэндтэй холбоотой асуултуудад хариулт авсан юм. Тухайлвал,

-Эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

сонин mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан:

-Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа хоёр зүйлд анхаарсан. Нэгдүгээрт, цар тахлын хүнд үед ажилласан. Нөгөө талдаа эрүүл мэндийн салбарын хөгжлийг түргэтгэхэд чиглэж ажилласан. Ковидын үед эрүүл мэндийн салбарынхан эрсдэлтэй нөхцөлд ажилласан. Яг халдвартай хүмүүстэй тулж ажилласан эмнэлгийн ажилтнуудад нэмэлт урамшууллыг өндөр тооцож өгсөн. Ковидыг хүн хүчний дутагдалд орохгүйгээр даван туулсан гавьяа гүйцэтгэлийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой. Салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх ажлууд шат дараатай хийгдсэн. Эрүүл мэндийн салбарынхан ахуй амьдралдаа санаа зовохгүйгээр явах ёстой. Тиймээс гүйцэтгэлийн санхүүжилтын тогтолцоонд шилжсэн. Ингэснээр салбарынхан сайн ажиллах тусмаа цалин урамшуулал илүү авах боломж бүрдсэн. Үр дүнд нь үйлчлүүлсэн ард иргэд сэтгэл ханамжтай, эрүүл мэндийн салбарынхан ч сэтгэл ханамжтай байх боломж бүрдсэн. Эрүүл мэндийн байгууллагууд санхүү мөнгөнийхөө асуудлыг шийддэг хагас бие даасан тогтолцоо руу орох боломжтой болсон. Гэхдээ энэ ажил хангалттай хэмжээнд биелэлээ олохгүй байна. Мэдээж олон шалтгаан байгаа. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарт ноогдож байгаа төсөв хүрэлцэхгүй байна. Цаашдаа ДНБ-ий 5 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг болвол асуудал бүрэн шийдэгдэх боломж бүрдэнэ. Мөн нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр анхаарч ажилласан. Энэ хүрээнд өвчин тусахгүй байх, өвчний шалтгааныг арилгах, урьдчилан сэргийлэх ажлуудыг сайржруулах чиглэлээр анхаарч ажиллалаа.

-УИХ-аар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулиар ямар асуудлуудыг шийдэж байгаа вэ?

сонин mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-2020-2024 оны парламент анагаахын шинжлэх ухааны хамгийн сүүлийн технологийг нэвтрүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн үйчилгээг хүргэх зорилгыг биелүүлэхийн төлөө ажилласан. Эрдэнэсийн сангийн ноогдол ашигийг хамгийн түрүүнд эрүүл мэнд, боловсролд зарцуулахаар болсон. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 2 их наяд төгрөгийг ард иргэдийнхээ эрүүл мэндэд зарцуулдаг боллоо. УИХ-аас эмийн сонсголыг зохион байгуулж эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн бусармаг асуудлуудыг уудалж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж чадсан. 2024.10.01-нээс хэрэгжиж эхлэх энэ хуулиар бүх хулгайн үүд хаалгыг хаасан. Өнөөдөр гүйцэтгэлийн санхүүжилтээр авах ёстой эмнэлгүүдийн өгөөжийг эм, эмийн хэрэгслийг хэд дахин нугалж зардаг нөхдүүдэд өгч байгаа явдлыг шийдэж өгсөн. Бидэнд муу антибиотик олдож байгаа учраас долоохон хоногт эмчлэх өвчнийг 21 хоног эмчилж байна. Эндээс үүдэн эмнэлгүүд асаргаа сувилгаандаа хамгаа төсвөө зарцуулж байна. Сайн чанартай эмээр эмчилгээ үйчилгээ явуулмаар байна. Тиймээс эмийн сонсголоор чанаргүй эмийг шагийн үнээр зардаг явдлыг хориглосон.

-Эрүүл мэндийн салбарт тулгарч буй хүндрэлтэй асуудлыг засаж залруулах бодлого шийдвэрийн талаар Таны санал?

сонин mn

Харвардын Анагаах ухааны их сургууль, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, профессор Д.Ганмаа:

-Би ажлын гараагаа асрагчаар эхэлж байсан. Монголд Цэргийн төв эмнэлэгт мэдрэлийн эмчээр ажиллаж байв. Дараа нь Америкийн эмнэлэгт ажиллаж байлаа. Монголд сүүлийн 20 жил тасралтгүй эрүүл мэндийн салбарт эрдэм шинжилгээ судалгааны ажлууд хийж ирсэн. Манай салбарт тулгарч байгаа нэгдсэн бодлогыг зангидахын тулд бодитой зөв мэдээлэл хэрэгтэй байна. Бидэнд сүүлийн 30 жил цуглуулсан мэдээлэл бий. Гэхдээ энэ мэдээлэл яг үнэн үү? Мэдээлэл үнэн, зөв эсэхээс хамаарч олон асуудал шийдэгдэнэ. Миний туршлагаар бодитой үнэн зөв мэдээллийг цуглуулах судалгааг бид сайтар хийх хэрэгтэй. Тэр судалгаанд салбар бүрийн оролцоог хангаж, бодлогоо тодорхойлох ёстой. Эрүүл мэндийн салбар бусад салбартайгаа хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ.

сонин mn

сонин mn

сонин mn

УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр бүх шатны хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ
УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр бүх шатны хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​