fbpx Л.Тулгабаатар: СХД-ийн хэмжээнд хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил 67.6 хувьтай явж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 22 секунд

Л.Тулгабаатар: СХД-ийн хэмжээнд хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил 67.6 хувьтай явж байна

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Тулгабаатараас хориглосон бүсээс зөвшөөрсөн бүс рүү мал нүүлгэн шилжүүлэх болон түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудлаар тодруулга авлаа.

-Мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гаргаж байгаа. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 72,072 мал тоологдсон. Хориглосон бүсээс зөвшөөрөгдсөн бүс рүү мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил ид үргэлжилж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 сарын 8-ны өдрийн 119 дүгээр тогтоол гарч, хориглосон бүсээс зөвшөөрөгдсөн бүс рүү мал нүүлгэн шилжүүлэх тухай “Монгол мал” дэд хөтөлбөрийг баталсан.

Түүний дараа 2015 онд 85 дугаар тогтоол гарч, журам баталсан байдаг. 2017 онд Нийслэлийн Засаг даргын 592 дугаар захирамж гарч үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нүүлгэн шилжүүлэх ажил 67.6 хувьтай явж байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд мал байлгахыг хориглосон бүсэд 13 хорооны 5006 мал байна. Үүнээс одоогийн байдлаар 11 хорооноос малыг нь бүрэн нүүлгэн шилжүүлээд байна.

-Нийслэлийн төвийн 6 дүүргийн мал бүхий иргэдийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн тодорхой хэсэгт мал бүхий иргэдийг суурьшуулах ажлыг хийж байгаа. Шинээр суурьшлын бүс болгож буй газрын дэд бүтэц, ус, цахилгааны асуудлыг нь хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төвийн зургаан дүүргийн мал бүхий иргэдийг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зөвшөөрөгдсөн бүс рүү шилжүүлж байгаа. Тодруулбал Баянзүрх дүүргийн 20-р хороо Арцатын ам, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Нарийны ам, 335-ын гарам буюу Ногоон толгой гэсэн хэсгүүдэд шинээр суурьшлын бүс үүсгэж, мал бүхий иргэдийг байршуулж байна.

Нийслэлийн зүгээс энэ бүсэд худаг болон тог цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Тиймээс малчид маань тэнд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломжтой.

-Эрчимжсэн мал аж ахуй гэснээс дүүрэгт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, айл өрх хэр их байдаг вэ?

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд сүүний чиглэлийн 7 фермер эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвшөөрөгдсөн бүсэд нүүж очсон айлууд дунд сүүний чиглэлийн үнээ болон энгийн үхэртэй айл аль аль нь бий. Тухайн бүс нутагт дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн учраас сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд сүү төвлөрүүлэх хөргөлттэй цэгүүдийг байрлуулаад өдөр бүр тэндээс сүүгээ татдаг зохион байгуулалтад орчихсон байгаа.

-Сонгинохайрхан дүүргийн тухайд мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил дуусах шатандаа яваа юм байна. Нүүгээгүй үлдсэн айлуудыг албадан нүүлгэх үү ямар нэг хуулийн хариуцлага хүлээлгэх үү?

-Дээр дурдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн 2017 онд 2018 оны 5 дугаар сарын 1-ний дотор хориглосон бүсээс зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Заасан хугацаанд хориглосон бүсээс гараагүй малчдыг 5 дугаар сарын 25-наас эхлэн албадан нүүлгэх арга хэмжээ авч эхэлсэн. Мөн зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ярьж байгаа.

Түүнчлэн 6 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуульд ч гэсэн хариуцлага тооцох тухай заалтууд бий.

-Мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлаас гадна түргэн үйлчилгээний цэгүүдийг бас албадан нүүлгэх ажил явж байгаа. Энэ талаар?

-Түргэн үйлчилгээний цэгүүдтэй холбоотой асуудлууд зөвхөн Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гарч байгаа юм биш. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд бүгдэд нь байгаа зүйл. Нэг талаараа иргэдийн ажил амьжиргаагаа залгуулах хэрэгсэл хэдий ч нөгөө талаараа хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө их үзүүлдэг. Захирагчийн ажлын албанаас жишиг гудамж бий болгохоор тодорхой 13 бүсэд түргэн үйлчилгээний цэг болон бусад ил задгай худалдаа эрхлэхийг хориглосон шийд гаргасан.

Сонгинохайрхан дүүргийн хувьд Энхтайваны өргөн чөлөө буюу Саппорогоос 5 шар хүртэлх төв зам дагуу түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байгаа.

-Нийслэлээс түргэн үйлчилгээний цэг эрхлэх тухай тусгай журам гаргах талаар яриад байгаа. Энэ үйлчилгээг эрхэлдэг иргэд уг журмыг хүлээгээд байгаа. Энэ журам хэзээ гарах вэ?

-Энэ журмыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталдаг ёстой. Уг нь түрүү жил түргэн үйлчилгээний цэг эрхлэх тухай журам гарсан хэдий ч аль нэг талын эрх ашгийг барьсан журам байна гээд Хууль зүйн яам бүртгээгүй. Тиймээс түргэн үйлчилгээний цэг эрхлэгчийн холбоо болоод төр засгийн байгууллагууд саналаа нэгтгээд түргэн үйлчилгээний цэг эрхлэх тухай тусдаа журам биш худалдаа үйлчилгээг зохицуулах нийтлэг журамдаа энэ тухай оруулж өгсөн. Тэгэхээр энэ журам удахгүй батлагдах байх.

-Хориглосон бүсээс нүүлгэн шилжүүлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийг хааш нь шилжүүлэх вэ. Дүүргээс тодорхой зөвшөөрсөн бүсчлэл гаргах уу?

-Түргэн үйлчилгээний цэг болон ил задгай худалдаа эрхлэхийг хориглосон 13 бүсээс өөр тийш нь нүүлгэж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг дүүрэг худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөрөө ярилцаж байгаад тодорхой байршлуудыг гаргах тухай санал солилцож байгаа.

-Журам батлагдсаны дараа хийгдэх үү. Эсвэл одоо энэ арга хэмжээг аваад эхэлчихсэн байгаа юу?

-Тийм. Журам батлагдсаны дараа хийгдэнэ.  

Гомдохгүй бол уурлахгүй
Гомдохгүй бол уурлахгүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​