fbpx МАН “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихлоо”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 0 секунд

МАН “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихлоо”

Монголын улс төрд уйлах ихдэх, инээх багадна гэдэг шиг үйл явдал тохиов.  Өмнөх долоо хоногт Монголын парламент бөгс бөөрний асуудал ярьж, хоёр гишүүнээ чөлөөлөх эсэхийг хэлэлцсэн. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Төрийн ордонд төрийн хэрэг л ярьдаг. Тэгснээс хоёр гишүүний хүүхэн шуухан чангаасан эсэх нь төрд хамаагүй.

Хуулийн байгууллага нь нэр бүхий гишүүдийг шалгах санал хүсэлт гаргаж албан бичиг ирүүлсэн болохоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд л өгөх байлаа. Түдгэлзүүлнэ гэдэг нь парламентын танхмаас үдэж буй хэрэг огт биш. Худлаа бол нэр нүүрээ цэвэрлэж авах, үнэн бол хариуцлага хүлээх боломжийг нь хангаж өгөх л шийдэл юм. 

Угаас манай парламент, улс төрчид тийм ч сайн нэртэй биш. Гэтэл муухай дээр улцан гэгчээр хоёр гишүүнээ хаацайлж хамгаалж үлдсэн нь  парламентын нэр хүндийг бүр ч дордуулаад авлаа.  Цахим орчингоор дүүрэн ийм санаа бодол хөвөрч байна. “Ийм УИХ байх ёсгүй. Тарах хэрэгтэй”, “УИХ ёс зүйгүй үйлдлийг дэмжлээ” гэхчлэнгээр санал бодлоо бичжээ.

Ингэж өөрсөд дээрээ гал дуудсан нь шуудхан хэлэхэд 33-ын бүлэг буюу Ерөнхий сайдын талыг баримтлагч гишүүд байлаа гэж олон нийт харж байгаа юм.  Тэгж хардах шалтгаан бас бий.

Учир нь Д.Гантулга бол Хэнтий аймгаас сонгогдсон, Ерөнхий сайдтай нэг нутаг усны хуурай дүү нь. Улс төрд хөтөлж хөлд оруулсан хүн нь У.Хүрэлсүх өөрөө юм. Харамсалтай нь гарыг нь ганзганд хүргэсэн дүү нь эргээд итгэлийг нь дааж чадалгүй  бүдэрсэн ч гишүүнийх нь бүрэн эрхээр энэ сонгуулийн хугацааг дуусгахыг илүүд үзсэн биз. Эмэгтэй гишүүд хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан ч зарим нэг нь наанаа ингэж ярьж, цаанаа нууц санал хураалтын нуувчин дор хамгаалж үлдсэн юм биш үү. Санал хураалтын дүнгээс ингэж хардмаар байгаа юм. Нууц санал хураалт гэдэг угаасаа л нууц хэвээрээ үлддэг болохоор хардахгүй гээд яах билээ.

УИХ-ын гишүүн бол төрийн өндөр албан тушаалтан. Тиймээс хариуцлагын асуудал, шударга ёс маш чухал хэм хэмжээ нь. Эдгээр албан тушаалтан өндөр үүрэг, хариуцлага, эрх эдэлж, үүнтэйгээ дүйцсэн өндөр ёс зүйтэй байх учиртай гэдэг нь маш тодорхой зүйл. Харин дээрхи хоёр гишүүн энэ шалгуурыг хангаж чадсан эсэхэд олон нийт эргэлзсээр байгаа.

Тэгвэл парламентын гаргасан шийдвэрт эмэгтэй гишүүд нь хүртэл хүчирхийллийг дэмжлээ хэмээн  бухимдаж, Ерөнхийлөгчөөр хориг тавиулна гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Үнэхээр ч нэр бүхий хоёр гишүүний асуудал хууль тогтоогчид шударга эсэхээ ард түмэндээ харуулах нэг  боломж, хууль хүн бүхэнд тэгш үйлчилдэг гэдгийн  нотолгоо болох ёстой байсан юм. Харамсалтай нь тэгсэнгүй. Хаацайлж хамгаалж авч үлдсэн.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл А.Ундраа энэ тухайд “УИХ-ын гишүүд Д.Гантулга, Д.Мурат нарт нэр төрөө цэвэрлэх боломж олгосонгүй” гэсэн нь асуудлын сөрөг талын голыг олоод хэлчихсэн үг. УИХ-ын гишүүн Д.Гантулга “Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Уужим сэтгэлтэй ард түмэн маань энэ бол гэмт үйлдэл биш, улс төр байсан юм аа гэдгийг ойлгох тийм үе удахгүй ирнэ гэж итгэж байна”  гэжээ.  Гэм буруугүй гэдэгтээ ийм итгэлтэй байгаа гишүүнийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргачихсан бол энэ парламентад нэмэх оноо болон ирэх байлаа.

Гэвч тэгсэнгүй, олны ярьдагаар  “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болчихлоо. Тийм ч болохоороо хууль тогтоогчдын хоёр гишүүндээ  хайртайгаа илэрхийлсэн  шийдвэр хол явах шинжгүй болчихлоо.

Мэдээж, Ерөнхийлөгчийн хориг бол тодорхой байсан. Харин тооцоолоогүй нэг нөхцөл байдал үүссэн нь залуу гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн явдал болов. Түдгэлзэх биш, чөлөөлөгдөх хүсэлт. Түүний энэ алхам нөхцөл байдлыг бүр 360 гардус эргүүлчихэж байгаа юм.

Хэрэв улс төрийн үйл явцыг энэ өнцгөөс нь харж таамаглавал Хэнтийн Д.Гантулгын дэвшсэн тойрогт УИХ-ын нөхөн сонгууль болно.Мэдээж энэ бол МАН-ын хувьд хамгийн муу хувилбар гэдэг нь тодорхой.  Учир нь эрх баригч 65-ын бүлэгт эвгүй байдлаар тусах магадлал өндөр. Юутай ч Хэнтийд хэн ялах нь МАН-ын өнөөгийн рейтингийн тусгал болох нь гарцаагүй биз ээ. 

Тэртэй тэргүй 65-уулаа юм чинь ганц тойргийн саналын дүн яаж ч гарсан нөлөөлөөд байх зүйл үгүй гэж харж болох юм. Гэвч Хэнтийн тойргийн сонгууль суудал гэхээсээ илүүтэй МАН-ын нэр хүнд, үнэлэмжийн илэрхийлэл болно гэдэг утгаараа маш чухал юм. 

МАН Хэнтий тойрогт  ус нутгийг нь бараадуулж, Ерөнхий сайдаа тийш нь сойж магадгүй. Гэвч Хэнтийн тойргийг хэзээнээс онилчихоод тэнд тормолзож байгаа нэг хүн бий. Тэр бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. “Хуучин бууны хугархай” тэрбээр дотроо эмээлтэй хазаартай морь багтаачихсан явж байгаа гэдэг нь маш тодорхой.  Ш.Сайхансамбуу гэж улс төрд уралдахад бэлэн нөхөр  уяа сойлго дээр “дүүхэлзэж” байгаа. 

За, тэр сонгууль ч яахав, хожмын асуудал. Харин Д.Гантулгын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дагасан  салхи  савир “зовлон нэгтэй” Д.Муратыг яаж хөлдөө чирэх бол гэсэн асуудал бас нэг оньсого болж,  хойноосоо баахан таавар хөврүүлэх байх даа.

М.Нэргүй  

Zaluu.com

Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​