fbpx “Үүдэн хоймрын ялгаа нь арилсан айл шиг” соёлын бодлого минь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 24 секунд

“Үүдэн хоймрын ялгаа нь арилсан айл шиг” соёлын бодлого минь

Нүүдэлчин Монголчууд нийтээрээ соёлжсон түүх 1930-аад оноос эхтэй. Монголд эхлүүлсэн соёлын довтолгооны гол чиглэлүүдийн нэг нь ариун цэврийн салбарт өрнөсөн ба үүнийг “хүн бүр хувцсаа угааж цэвэр боловсон өмсөх, халуун усанд тогтмол орж байх....ариун цэврийн анхны мэдэгдэхүүнтэй болох” хэмээн томъёолсон талаар нэрт нийтлэлч Б.Цэнддоо бичсэн байдаг. Саяхны түүх гэдгийг бидний аав ээж, эмээ өвөө нарын яриа ч гэрчилнэ. Мөн нүүдэлчин монголчууд хотшин суурьшиж эхэлсэнтэй холбогдуулан гарч ирсэн шинэ зорилт нь хамтран амьдрах дэг ёс, хотших урлагтай холбоотой асуудал байсан. Харин үүнийгээ “Нийтийн хэв журам” хэмээн тодорхойлсон байна. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт гарсан дэвшил ч энэ үед хамаарна. Чухам энэ үед л соёлын бодлого бүх ард түмэнд хамаатай байлаа. Харин өнөөдөр соёлын бодлого гэдгийг тус салбарт ажиллаж буй 6000 хүнд хамаатай юм шигээр эндүүрч явсаар, үр дүнд нь Монголчуудын нэг хэсэг ёс зүйн болон итгэл үнэмшлийн чиг баримжаагаа алдсан, муйхарлан дайрдаг харанхуй зүг рүү бэлчиж байна. Аливаа зүйлийг “үүдэн хоймрын ялгаа нь арилсан айл шиг” гэж харьцуулан хэлэх нь бий. Гутал, өмд нь хоймортоо хөглөрч, түмпэн шанага нь үүдээрээ цувсан нэг л тийм арчаа муутай айлыг ийн хэлнэ.

Харин өнөөдөр Монголчуудын заримынх нь сэтгэлгээ яг ийм болжээ. Их зохиолч Ц.Нацагдоржийн “хуучин хүү” зохиолд гардагчлан “Нусаа хүрхийтэл нийгээд гэрт орох”, халааснаасаа алчуур гаргаж ирэх хоёрын ялгаагаар соёлыг тодорхойлохгүй. Энэ бол “Мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс зүй, хууль, зан заншил зэргийг нийгмийн нэгэн гишүүн гэдэг утгаараа олж авсан цогц ойлголт” юм гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан соёл урлагийн салбарын төлөөллүүд хэлж байв. Тиймдээ ч дэлхийн олон улс оронд соёлын асуудал хариуцсан яамтай байдаг аж. Тэдгээрийн зарим нь спортын, соёл урлагийн салбарыг нэгтгэн бодлогын түвшинд авч үздэг байна. Гэхдээ манайх шиг боловсролын салбарын дагуул маягаар хавсруулсан нь нэгээхэн ч үгүй. Монгол улс ч мөн соёлын асуудал хариуцсан салбарын яамтай байсан нь тэртээ 1956 оноос эхтэй. харин Ерөнхий сайд соёл, урлагийн салбарынхантай уулзах үеэрээ өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дэргэдээ “Соёл, урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар болсноо зарлав. Харин уулзалтад ирсэн утга зохиол, сонгодог урлаг, кино драм, уран барилгын гээд Монголын урдаа барьдаг соёл, урлагийн зүтгэлтнүүдийн олонх нь “Соёлын яам заавал байх ёстой” хэмээн хэлж байна. Мэдээж төрийн захиргааны хамгийн дээд байгууллага болох салбарын яам гэдэг утгаараа тусдаа төсөвтэй, орон тоотой, хариуцсан эзэнтэй болох давуу талтай учраас соёлын салбарынханд ашигтай. Энэ нь эргээд Монголын нийгмийг соёлтой, ёс суртахуунтай, гоо зүйтэй болгох давуу талтай. Угтаа бол Соёлын яам уул уурхайн яамнаас дутахааргүй Монголд хэрэгтэй. хүн нэг бүрт хүрч сэтгэлийг нь хөдөлгөн нөлөөлж чаддаг соёлын давуу талыг ашиглаж чадвал нийгэм даяараа илүү хурдтай төлөвших боломжтой. Богд хааны ордон музейн захирал ганц тайлбарлагчийн орон тоотой, жуулчдаас голдуу олдог жаахан орлогоо төрийн санд төвлөрүүлдэг. Гэсэн атлаа нэг ширхэг хадаас авахын тулд өөрөө Сангийн яам, төрийн сан гэх мэт байгууллагын үүдийг сахиж суудаг талаараа ярьж байх юм.

Мөн хариуцах эзэнгүй соёлын салбар уналтад орж буйн жишээ нь боловсон хүчний дутагдалд орж байгаа явдал. СГЗ, сэтгүүлч Ш.Гүрбазар “Монголын урлагт боловсон хүчний бодлого унасан шүү. Одоо л дөнгөж СУИС, консерватори төгссөн, ганц хоёр кино хийсэн зэрэг хүүхдүүдээс төр шигшиж байгаад авьяастай арван хүүхдийнх нь зардлыг даагаад, тал тал тийшээ сургуульд явуулмаар байна. Нэг сайн театрын найруулагч, удирдаач, концертмейстер, хөгжмийн найруулагч, удирдаачтай болж ирнэ. Ингэж бодлогоор явуулахгүй бол Цэдэнбалын үеийн боловсон хүчний бодлого дууслаа. Хойно төгсөж ирсэн хэдэн урлаг соёлын зүтгэлтнүүд чинь ингэсхээд шавхагдлаа. Манай СУИС сайн бэлдэж байгаа. Гэхдээ XXI зууны соёлд зэрэгцэж явахын тулд дэлхийн хэмжээнд сэтгэдэг, мэдэрдэг хүн л хэрэгтэй” хэмээн хэлэв. Үнэхээр Монгол шиг зээл тусламжаар өв соёлоо хамгаалж, элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй л бол музей нь хамгаалалтгүй болчих гээд байдаг улс манайхаас өөр үгүй биз. Соёл, урлагийн салбарыг мөнгө олдоггүй, ашиггүй гэж үздэг учраас л ингэж гадуурхдаг байх. Гэтэл гарт баригдахгүй ч хамгийн чухал эерэг нөлөөг энэ салбар үзүүлдэг. Наанадаж л үл тоож, газраас нь хумсалсаар байгаа музейнүүдэд энэ улсын түүх, ой санамж хадгалагдаж байгааг сануулах нь зөв байх. Бодлогоор бэлтгэсэн боловсон хүчин нь шавхагдаж дуусч байгаа бол, бодлогоор байгуулсан соён гэгээрлийн чухал байгууллагуудын үүдийг барьж, байрыг нь зарж идсэн гашуун түүх кино үйлдвэр, цирк, хүүхэд залуучуудын театраар дуусахгүй нь бололтой.

Хамгийн сүүлд хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлал нэрээр бусдынх нь араас “залах” гэж байсныг, тус төвд суралцагч хүүхэд багачууд, багш нарын хийсэн удаа дараагийн тэмцэл түр зогсоосон. Гоц авьяастай, бүтээлч сэтгэлгээтэй, ирээдүйн урлагийн их зүтгэлтнүүд болох хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдээ гудамжны тэмцэл хийх хүртэл нь зовоож, сургуулийн байшин барилга руу нь халдан дайрч буй нь хариуцах эзэн, хамгаалах хүнгүйг нь далимдуулсных л байх даа. Соёл, нийтийг хамарсан баяр, гамшиг, гаднын халдлага гэсэн дөрөвхөн хүчин зүйл аливаа үндэстнийг нэгтгэж байдаг хэмээн германы философич М.Вебер хэлсэн байдгийг нийтлэлийнхээ төгсгөлд эшлэе.

 

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 

СТАТИСТИК: МОНГОЛЧУУДЫН ДУНДАЖ ЦАЛИН 998.4 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
СТАТИСТИК: МОНГОЛЧУУДЫН ДУНДАЖ ЦАЛИН 998.4 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​