fbpx Фритц Шнайдер: Монгол Улс мал аж ахуйн салбарынхаа эрх зүйн орчинг бүрдүүлж, тогтвортой хөгжлөө эрчимжүүлж чаджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 11 секунд

Фритц Шнайдер: Монгол Улс мал аж ахуйн салбарынхаа эрх зүйн орчинг бүрдүүлж, тогтвортой хөгжлөө эрчимжүүлж чаджээ

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт”-ын 3 дахь өдрөө үргэлжилж байна. Төлөөлөгчид “Тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх даян дэлхийн хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлохын тулд дөрвөн бүлэгт хуваагдан, тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэн, нэгдсэн санал дүгнэлтэд хүрч байна.

ТОДОРХОЙ СЭДВИЙН ХҮРЭЭНД БҮЛГЭЭР ХЭЛЭЛЦЭВ

"Эрүүл мэнд ба мал, амьтны тавлаг байдал" сэдвээр хэлэлцсэн бүлгийнхэн мал, амьтны гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэхэд бүх талын оролцоо чухал болохыг онцолсон. Мөн төрийн засгийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөл, малчид гээд бүгд жигд ойлголттой байх ёстой гэв. Нөгөөтэйгүүр мал аж ахуйн салбарт эм, бэлдмэл, ялангуяа антибиотикийн үлдэгдлийг хянах нь зөв гэдгийг хэлж байлаа.

"Уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөц ашиглалт" сэдвээр хуралдсан бүлгийнхэн уур амьсгалын өөрчлөлт байгаль орчны доройтолд хүргэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Тиймээс байгалийн нөөц ашиглалтын нэгдсэн мэдээллийн сан бий болгох замаар зохистой түвшинг хадгалах, бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг эрхэлж, шинжлэх ухааны ололт суурилсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг тодотголоо.

"Амьжиргаа ба эдийн засаг" сэдвээр хэлэлцсэн төлөөлөгчид амьжиргааг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд тухайн бүс нутагт тохирсон хөгжлийн загварыг тодорхойлох нь чухал. Ингэхийн тулд бэлчээр, хөрс, усыг хамгаалах асуудал чухалд тооцогдож байна. Мал аж ахуйн салбарт инновацийг нэвтрүүлж байж, бүтээмж дээшилснээр эдийн засаг өснө гэж үзлээ. Энэ дамшрамд, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр нь 104 гишүүндээ болон шинээр элссэн гишүүн байгууллагатайгаа хамтран ажиллахаа илэрхийлсэн.

"Хүнс, тэжээл" сэдвээр хуралдсан бүлгийнхэн малын гаралтай бүтээгдэхүүний тэжээллэг байдал, аюулгүй байдлын тогтолцоо, газарзүйн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тогтвортой хүнсний хангамж гэсэн дөрвөн асуудлын хүрээнд авч үзсэн байна. Энэ хэсгийн төлөөлөгчид 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйн хооллолтод түлхүү анхаарах нь зүйтэй гэлээ. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд жижиг, дунд үйлдвэрийнхэн зонхилдог. Энэ утгаараа үйлдвэрлэгчдийн чадавхийг сайжруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-өөс туслалцаа үзүүлж болно гэдэг санал дэвшүүллээ.

САЛБАР ХУРАЛДААНААС ГАРСАН ДҮГНЭЛТЭЭ НЭГТГЭН ТАНИЛЦУУЛЛАА

Дөрвөн бүлэг, салбар хуралдаан дууссаны дараа бүлэг хуралдааныг даргалагчид богино илтгэл тавьсан. Үүний дараа, “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-ийн дарга Фритц Шнайдер “Манай хөтөлбөрийн үйл ажиллагаа бусад байгууллагын зорилго, чиглэлтэй давхцах учиргүй. Тиймээс хөтөлбөрийнхөө тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо асуудлын эрэмбэ, дарааллыг баримтлах, гишүүдийнхээ сүлжээг ашиглах нь зүйтэй. Монгол Улсын хувьд мал аж ахуйн салбарын эрх зүйн орчноо харьцангуй сайн бүрдүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг илүү бататгасан нь энэ салбарын хөгжил эрчимжих боломж нөхцөл бүрджээ” гэдгийг төлөөлөгчдөд хандан хэллээ. 

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн банк, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллага, улс орнуудын Засгийн газар, Засгийн газар хоорондын байгууллага, хандивлагчид, иргэний нийгэм, сургалт, судалгааны институц зэрэг дэлхий даяар 104 гишүүн байгууллагатай.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад, ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох, хариуцлагатай хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, хуурай газрын экосистемийг хамгаалах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг зорилт тусгагдсан байдаг. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь уг хөтөлбөрийн гол зорилго юм. Энэ ч үүднээс хүнсний болон тэжээлийн аюулгүй байдлыг хангах, малчид, фермерүүдийн амьжиргааг дэмжих, тэдэнд эдийн засгийн боломж олгох, байгалийн нөөцийг зохистой ашиглах дадалд сургахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.  

Эх сурвалж: ХХААХҮЯ

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөллөө
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөллөө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​