fbpx Аравдугаар Богд гэгээн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
14 минут 31 секунд

Аравдугаар Богд гэгээн

Монголчууд 10-р Богдыг дээр дооргүй хүлээн зөвшөөрч оюун санааны эв нэгдлээ тунхаглах нь шашны төдийгүй тусгаар тогтнол, соёлын хэн чанарын гүнзий агуулгатай. Умардын шашны томоохон хутагт, үндэсний өвийн нөлөө бүхий бэлгэдлийн хувьд 10-р Богд Монгол төрийн оюун санааны уламжлал, шашин, соёлын бие даасан тасралтгүй үргэлжлэлийн биежиж талсжсан бодгал.

Түүнийг гаднын зарим хүчин харилцааны хамгийн том саад гэж үзэж монголчуудын оюун санааны сонголтыг зөв буруу гэж шүүж байгаа нь 10-р Богдын инститүцийг хамгаалах хамгийн том үндэслэл. Нийгмийн сүлжээнд зарим бизнэс эрхлэгч 10-р Богдоос болж Тяньжинд 10 орчим мянган контейнер гацсан тухай бичиж байсан. Итгэхэд бэрх, нотлох аргагүй боловч ямар ч үндэслэлийг реалполитикийн үүднээс тайлбарлаж болно. Учир нь олон улсын улс төрийн реалист дэг сургууль гадаад харилцааг хүний мөн чанартай холбож тайлбарладаг. Гадаад бодлогыг хүн боловсруулдаг, гадаад харилцааг хүмүүс явуулдаг. Харин хүний мөн чанар угаасаа муу учраас олон улсын харилцааны орчин нөхцөл эмх замбараагүй хаос төлөвт байдаг. Чухамдаа бол олон улсын улс төрд хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг, хүчтэний өмнө хүчгүй нь буруутан гэдэг зарчим үйлчилдэг гэж реалполитик үздэг. Тэгэхээр гаднын улсууд болгоомжилж, гадаад дотоодын дайснууд буруутгаж байгаа бол 10-р Богдын инститүцийг бид хамгаалах ёстой.

Богд гэгээний түүх соёлын ач холбогдол

Богд Гэгээний инститүц хэдэн зууны турш монголын бурханы шашин, үндэсний мөн чанарын салшгүй хэсэг байсан. Монгол, Түвд, Хималайн зарим нутаг (Ладакх, Сикким, бусад), Бутан, Буриад, Халимаг, Тувад дэлгэрсэн их хөлгөн, очирт хөлгөний нэг урсгалыг эдүгээ Түвдийн буддизм гэж нэрлэж тогтох хандлагатай байна. Оросууд нэг хэсэг ламаизм гэдэг байснаа буруу нэршил гэж үзэж больсон, монголын хөрсөнд нэгэнт нутагшиж, хамаг судар, шаштир нь монгол хэлэнд орчуулагдсан тул уул нь монголын шашин гэсэн ч болох юм. Гэвч манай лам нар түвдээр ном уншдаг тул одоохондоо умардын шашин гэж нэрлэж явахад нэг их буруудахгүй мэт. Богд Гэгээн монголчуудын оюун санааны удирдагч байсан гэвэл Богдын шашин ч гэж нэрлэж болох юм. Орчин цагт 10-р Богд бидний оюунлаг оронзайн тасралтгүй үргэлжлэл, манай шашны өвөрмөц уламжлал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл, нэг шашинтай ард түмнүүдийн эв нэгдлийн бэлгэдэл.

Түүнийг хүлээн зөвшөөрөх нь өргөн утгаараа дэлхийн бурханы шашны үйлсэд монголчуудын оруулах томоохон хувь нэмэр. Манай Богд Гэгээнийг Түвдийн шашины ёсонд маш өндөр зиндаанд хүлээн зөвшөөрдөг. Далай лам, Банчин эрдэнэ, Богд гэгээн гурав бие биенийхээ хойд дүрийг тодруулахад шийдвэрлэх нөлөөтэй оролцдог.

Энэ уялдаа холбоо манай шашныг дэлхийн бурхан шашины үйлсэд нөлөөлөх хүчин зүйл болдог тул үндэсний болон соёлын мөн чанараа хадгалах, улмаар түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй.

Тусгаар тогтнол, шашны бие даасан байдал

10-р Богдыг хүлээн зөвшөөрөх нь Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий ертөнцөд маш хүчтэй баталж даатгасан хэрэг болох учраас гадаад дотоодын дайснууд их анхаараад байгаа юм. Гадаад, дотоодын дайснууд гэж гадаадын ЭСЯ-даас цалин авч манай нийгмийн сүлжээнд тэдний ашиг сонирхолыг хамгаалж дуугардаг хүмүүсийг хэлж байгаа, харин тагнуулын кибер аюулгүй байдлын газарт тэднийг юу гэж, хэн гэж нэрлэдгийг мэдэхгүй. Монгол Улс оюун санааны удирдагчтай байх нь шашин номын үйлс гэхээсээ илүү тусгаар тогтнолын баталгаа гэдгийг тэр хүмүүс маш сайн ойлгож байгаа учраас элдэв эсэргүүцлийг зорилготойгоор, санаатайгаар, бүр зохион байгуулалттай өдөөдөг, дайралтад нь 10-р Богд төдийгүй, гуравдагч хөршийн бодлого, монгол бичиг хүртэл өртдөг. Хүн аливаа шинэ зүйлийг эсэргүүцдэг зантай, энэ бол бидний төрөлх араншин мөнөөсөө мөн ч бас наанатай цаанатай авч үзэх хэрэгтэй.

10-р Богдын инститүцийг цэвэр шашны, эсвэл мухар сүсгийн тогтолцоо гэхээсээ илүүтэй үндэсний бахархал, бие даасан байдлын бэлгэдэл гэж ойлговол тэрхүү санаатай зорилготой, зохион байгуулалттай “дайсан”-уудын учир шалтгаанд үнэмшихээ болино, тэднийг аялдан дагалддаг хүмүүсийн хандлага жаахан ч өөрчлөгдөж магадгүй.

Гаднын улсуудын болгоомжлол цэвэр геополитикийн учир шалтгаантай гэдгийг ойлгоход амархан. Бидний түүх соёлын бахархал нь тэдний аюулгүй байдлын асуудал болчихоор л хоёр улсын харилцаанд нөлөөлчих гээд байгаа юм уу? Уул нь тэдэнд ямар ч аюул байхгүй, монголчуудын үндэсний бахархал сэргэх нь яваандаа ашиггүй гэсэн цэвэр реалполитик үндэслэлтэй тооцоо байдаг байх. Үндэсний бахархалаа сэргээснийхээ төлөө хөршүүддээ шийтгүүлдэг байна гэдэг өөрөө тусгаар тогтнолоо байн байн баталгаажуулж байх үндэслэл болно гэдгийг ямагт санаж явууштай. Эзэн Богд Чингис хаанаа мандуулж, бүр алтаар шүтээнээ залж, Монголын маань нийслэлд Чингис музей гэж онгон дагшин газартай болсон маань хожим Чингис хааныг маань гадаад улсууд булаацалдахгүй байх гол нөхцөл, учир шалтгаан юм. Түүн лугаа бид 10-р Богддоо хандъя.

Ламын гэгээний гүйцэтгэх үүрэг

10-р Богд одоохондоо балчир байгаа тул түүнийг хамгаалж инститүцийг нь бэхжүүлэхэд зиндаагаараа Богдын дараа ордог Ламын гэгээний гүйцэтгэх үүрэг маш өндөр. Ламын гэгээн гэж Энэтхэгт буддын гүн ухаанд боловсрогдож байгаа нэгэн залуу лам буй. Баянхонгорын харьяат, мөд сургуулиа төгсгөөд ирнэ.

Тэрээр шашны сургуулиа дүүргэж, бие даасан бодлого явуулах цээнд хүрсэн тул 10-р Богдыг хамгаалж, түүнийг төлөөлөх нөөц бололцоо ихтэй юм. Ард түмний эргэлзээг тайлж, дэмжлэгийг авч, олон улсын тавцанд дуу хоолойгоо хүргэх нөлөөтэй, эрх чөлөөтэй.

Ламын гэгээний байр суурь Монголын шашин, Умардын буддизмын хамтын мөн чанарыг тодорхойлно. Шашны үйлс ганц хүний үүрэг биш, 10-р Богд гэдэг нэрийтгэлээр биежиж хэлбэржсэн уламжлал соёлыг хадгалж хөгжүүлэх явдал бол нийт хуврагуудын чуулганы эрхэм зорилго байх ёстой. Ламын гэгээний өмнөх дүрүүд гадаад хэл амархан сурдаг авъяастай, монгол хэлээрээ ном айлддаг байсан гэдэг. 10-р Богдыг хамгаална, инститүцийг нь бэхжүүлнэ гэдэг юуны өмнө ном уншихаас эхлээд шашины бүх зан үйлийг монгол хэлээр үйлддэг болно гэсэн үг. Буддын шашны 84 мянган номын зүйл бүгд монгол хэл дээр байдаг тул Ламын гэгээн үүнийг санаачилж хэрэгжүүлэхэд саад бэрхшээл гарахгүй байх гэж бодож байна. Хос бичгийн бодлоготой сайхан нийцэх учраас номын санд дараастай хэвтэж байдаг монгол ганжуур, данжуурыг дахин хэвлэж түгээх ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Дээр нь Ламын гэгээн монголын шашныг хилийн чанадад төлөөлөхийн тулд өөрөө англиар ном сургааль айлддаг болж боловсрох хэрэгтэй байх. Энэ хамтын хандлага 10-р Богдын инститүцийг бэхжүүлэх хамгийн том үйлс болно.

Азийн буддистуудын Энхтайвны бага хурал

Монгол Улс 1970 онд Азийн буддистуудын Энхтайвны бага хурлыг санаачилж бурханы шашинтай улс орнуудын яриа хэлэлцээний тавцан болгосон. Энэ бол “Хүйтэн дайн”-ы үеийн манай Төрийн гадаад бодлогын нэг давуу тал байлаа. Одоо жаахан хүч нь суларсан энэ бага хурлыг дахин идэвхжүүлэх нь 10-р Богдыг хамгаалж дэлхийн буддистуудын оронзайд Монголын нөлөөг бэхжүүлэхэд чиглэсэн Ламын гэгээний гол стратеги байх ёстой. Энхтайвны бага хурал Азийн буддистуудын эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ 10-р Богдыг дэлхийд таниулах индэр болно. Улс төрийн ямар ч агуулгагүй, цэвэр шашин хоорондын яриа хэлэлцээний индэр байх тул хөрш орнуудын зүгээс болгоомжлох ямар ч шалтгаан болохгүй. Харилцан ойлголцлыг бэхжүүлэх замаар тэдний хатуу байр суурь, хандлагыг зөөлрүүлэх оролдлого хийж болно. Элдэв амбицгүй, эгэл даруу хуврага гэдгээрээ олны хүндэтгэл хүлээсэн Ламын гэгээн насанд хүрсэн хувилгаан дүрийн хувьд энэ бага хурлыг идэвхжүүлж олон улсын тавцанд идэвхтэй үйл хэрэг эрхлэх бүрэн чадавхитай. Тэгвэл улс төрийн ямар ч сэдэлгүй, цэвэр шашин номын үнэт зүйлсийг эрхэм болгосон 10-р Богдыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадна. Энэ санаачилга буддын ертөнцийг анхаарлыг татаж дэлхий дахинд энхтайвныг сахин хамгаалах үйлсэд оруулах бидний хувь нэмэр болно. Хамтын үнэт зүйлс, шашин соёлын өв уламжлалыг хамгаалах гүүр болно. Монголд төр шашин тусдаа тул манай шашины хэргийг энэ бага хуралд бүрэн даатгаад орхичихсон ч болох юм.

Гаднын эсэргүүцэлд өгөх хариу

10-р Богдын инститүцийг эсэргүүцдэг гаднын улс орнуудын байр суурь Түвдийн гэж нэрших хандлагатай болсон Умардын шашин, түүний бүс нутаг дахь нөлөө, үр дагавартай холбоотой. Умардын шашны уламжлалд үлэмж нөлөөтэй тул 10-р Богдыг хүлээн зөвшөөрвөл Далай ламын дараагийн дүрийг тодруулах зэрэг шашин соёлын үе залгамжлалд Монгол Улс шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болчихно гэсэн болгоомжлол байж магадгүй. Эцэстээ умардын шашныг өвлөж үлдэж үргэлжүүлэх хөгжүүлэх үүрэг хариуцлагын төлөөх өрсөлдөөн ч байж магадгүй.

Гэвч Монгол Улсын хувьд энэ инститүци шашин соёлын мөн чанарыг хадгалж хөгжүүлэх зорилготой болохоос аль нэг улсын аюулгүй байдалд халдах гэсэн ямар нэгэн далдын санаа байхгүй. Манай улсын гадаад бодлого нээлттэй, бие даасан эрмэлзэлтэй. Шашин соёлын бие даасан байдал нь соёлын өвийг хадгалах, хүн төрөлхтөний тулхтай хөгжилд хувь нэмрээ оруулах түгээмэл нийтлэг зарчимд тулгуурласан. Тийм болохоор энэ эрмэлзэлийг геополитикийн агуулгатай гэхээсээ Өндөр Азийн өвөрмөц мөн чанарын тусгал гэж ойлгох хэрэгтэй.

Монголд үзүүлэх үр дагавар

Богдын инститүц шашины гэхээсээ илүү түүх соёлын үнэт зүйлсийн агуулгатай тул гадна дотнын дарамт шахалтыг сөрөн зогсож байр сууриа бат нот хадгалж чадвал XXI зуунд соёлын бие даасан байдал ямар чухал ач холбогдолтой болохыг дэлхий нийтэд харуулсан хүчирхэг занги (мэссэж) болох юм.

Дээр нь монголчуудын эв нэгдлийн томоохон сэдэл өдүүлбэр болно. Гадаад дотоодын дайсагнагч хүчнүүд Монголд эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг зорьдог. Нийгмийг дотроос нь хагалан бутаргахыг эрмэлздэг. Тэдний ил далд явуулга бидэнд өв соёлоо хадгалахын төлөө эв санаагаа нэгтгэх үндэслэл болно. 10-р Богд, түүний инститүцийг хамгаалах үйлс монголчуудын эв нэгдлийн илэрхийлэл, тусгаар тогтнолын дархлаа болно.

Төгсгөл

Орчин цагт монголчуудын мөн чанарыг тодорхойлдог цөөхөн хүчин зүйлийн нэг нь 10-р Богдын инститүци. Буддын шашины ертөнцөд монголчуудын гүйцэтгэсэн түүхэн үүргийн тусгал болохоор зарим талаараа геополитикийн агуулгатай мэт харагддагч яг үнэндээ бол цэвэр түүх соёлын тасралтгүй үргэлжлэл мөн. 10-р Богд одоогоор балчир байгаа тул түүний инститүцийг Ламын гэгээн хамгаалж бэхжүүлэх үүрэг хүлээж болох юм. Тэгвэл Азийн буддистуудын Энхтайвны бага хурал чухал индэр болно. Буддын шашины 84 мянган номын зүйлс зөвхөн монгол, түвд хэл дээр бүрэн эхээрээ байдаг. Энэ нь Монгол Улс умардын шашны уламжлалыг өвлөн үлдэж, түгээн дэлгэрүүлэх үндэслэл болно. Энэ үндэслэл яваандаа шашны гэхээсээ илүү түүх соёлын бие даасан байдлын илэрхийлэл тул хурдан түргэн өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд мөн чанараа хадгалахад хэрэгтэй томоохон хүчин зүйл болж ч магадгүй юм.

сонин mn

Бугат Л. Алтан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгт уучлал үзүүлжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгт уучлал үзүүлжээ
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​