fbpx “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ, ЭРХЭМ ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ХОЁРЫГ НҮҮРЭЛДҮҮЛЬЕ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 45 секунд

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ, ЭРХЭМ ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ХОЁРЫГ НҮҮРЭЛДҮҮЛЬЕ

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үед

“…”Эрдэнэс Тавантолгой”-н 268 000 тн нүүрс хулгайд алдагдсан” талаар мэдэгдсэн. Энэ асуудал тухайн үедээ нэлээд өндрийг авч байлаа.

УИХ-ын гишүүн Л.Энхболд “…“Уул уурхай дагасан зохион байгуулалттай гэмт хэргийн мафижсан бүлэглэл бий болоод байна. Гуравдугаар сард нэгэн сайтад “Эрдэнэс Тавантолгойн” нутаг дэвсгэрээс 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой хил давуулсан байна гэсэн мэдээлэл гарсан. Би энэ асуудлаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад хандсан. Ингээд Мэргэжлийн хяналтаас “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой” хоёрын хамтран гаргасан Ажлын хэсгийн акт надад ирсэн. Актан дээр “Эрдэнэс Тавантолгойн” талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн “Тавантолгой” давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан. Тиймээс орон нутгийн Тавантолгой нь уу, Эрдэнэс Тавантолгой уу хэн нь буруутай вэ гэдгийг тогтоохын тулд би гуравдугаар сарын 26-нд АТГ-т хандсан. 268 мянган тонн нүүрс гэдэг бол өнөөдрийн ханшаар 20 орчим сая ам.долларын нүүрс тодорхойгүй алга болчихлоо. Энэ хэрэгт орон нутгийн Тавантолгой холбогдвол өрөнд орох магадлалттай байна. Энэ их хэмжээний нүүрсийг хэн авсан бэ, мөнгө нь хаашаа явсан байна вэ гэдгийг АТГ тогтоох ёстой. Энэ нүүрсийг хэдэн оны хэдэн сард , ямар компани авсан бэ гэдэг нь шалгалтын явцад тогтоогдоно. Хамгийн гол нь энэ нүүрс алдагдсан нь тодорхой. Энэ нүүрсийг хулгайлсан гэсэн хардлага байна” гэсэн юм.

Харин “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал Б.Ганхуяг энэ талаар “…“Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн одоогийн талбайгаас нүүрс олборлосон, хулгайлсан зүйл байхгүй. Орон нутгийн “Тавантолгой” компани 2004 оноос хойш дөрөвдүгээр давхарга дээрээ технологийн зам гаргах, траншей нээх зэрэг ажил хийх явцад манай нүүрсний талбай өртсөн. Нийтдээ 268 мянган тонн нүүрс болоод байгаа. Хэмжилтээр тогтоогдсон.  Энийг орон нутгийн “Тавантолгой” компани хүлээн зөвшөөрч, мэргэжлийн байгууллагын акт гарсан байдаг. Энэ актыг дэлгэж тавьсан. Өөрөөр хэлбэл, жижиг “Тавантолгой” компани “Эрдэнэс Тавантолгой”компанид өгөх ёстой 268 мянган тонн нүүрс гэж ойлгож болно” гэж мэдэгдээд байгаа юм.

Ингэж “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талабайгаас 268 000 тн нүүрс алдсан гэж эрхэм гишүүн Л.Энхболд нотлоод, “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал Б.Ганхуяг болохоор хулгайд алдаагүй гэж гүрийсээр байгаа. Ингэсээр энэ асуудал бүдгэрэх шинжтэй болоод ч ирлээ. Тиймээ нэг санал байна.

Нүүрс хаачсан талаар эрхэм гишүүн Л.Энхболд, “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал Б.Ганхуяг хоёрыг нүүрэлдүүлье. Учир нь, 268 000 тн нүүрсний өртөг нь 20 гаруй сая доллар болно. Энэ мөнгөөр 20 гаруй км зам тавьж болно. Эсвэл 20 гаруй тохилог, том цэцэрлэг барьсан ч болно.

Д.Бат-Очир

Эх сурвалж :24TSAG.MN

Сэрэмжлүүлэг: Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үер бууж, зургаан настай хүү амиа алджээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​