fbpx Илон Маск урьд өмнөхөөсөө хүчирхэг байр суурьтай байгаа ч “Tesla”-гийн хувьцаа унаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 43 секунд

Илон Маск урьд өмнөхөөсөө хүчирхэг байр суурьтай байгаа ч “Tesla”-гийн хувьцаа унаж байна

Товч агуулга: Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хамгийн ойрын холбоотнуудын нэг болсон. Маскийн байр сууриа урьд өмнө нь байгаагүй өндөрлөгт хүргэж чадсан. Тэгтэл "Tesla" компанийн хувьцаа оны эхнээс чөлөөт уналтад ороод байна. "Tesla" АНУ-ын хөрөнгийн бирж дэх аваргуудын нэг. Тус компанийн хувьцааны уналт хөрөнгийн биржийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж магадгүй юм.

“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харвал “Tesla”, “SpaceX” гэх мэт компанийн захирал Илон Маск 336 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тэргүүлж байна. Тэр дэлхийн хамгийн хүчирхэг хүн болох АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хамгийн ойрын холбоотнуудын нэг болсон.

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих байр суурь илэрхийлдгээрээ алдартай Трамп өөрийн шинэ захиргаандаа Засгийн газрын үр ашигтай байдлын алба (DOGE) үүсгэж тэргүүнээр нь Маскийг томилсон байгаа. Тус алба АНУ-ын холбооны засгийн газрын мэдээллүүдэд нэвтэрч, шалгалт хийн олон тэрбум ам.долларыг төсвийг танасан гээд буй.

Маскийн байр суурь урьд өмнө нь байгаагүй хүчирхэг байхад “Tesla” компанийн хувьцаа хэцүүхэн нөхцөл байна. Тэр Ерөнхийлөгч Трампын ойрын хүн болсноор АНУ-ын сонгууль явагдсанаас арванхоёрдугаар сарын сүүл хүртэл “Tesla”-гийн хувьцааны үнэ 91 хувиар нэмэгдсэн. Учир нь хөрөнгө оруулагчид Трампын захиргаа “Tesla” болон “SpaceX”-д ашигтай бодлого хэрэгжүүлнэ гэж таамаглаж байсан юм.

Тэгвэл “Tesla” компанийн хувьцаа арванхоёрдугаар сард нэгж нь 435 ам.доллар хүрч рекорд тогтоосноосоо хойш чөлөөт уналтад ороод буй. Он гарснаас хойш тус компанийн хувьцааны ханш 30 хувиар унаад байгаа. Мягмар гарагийн /2025.03.25/ арилжаа хаагдахад “Tesla” таван арилжаа дараалж өсөлт үзүүлсэн. Ингэж сэргэлт үзүүлж эхлэхэд Трамп АНУ-д орж ирдэг автомашины импортод 25 хувийн татвар тавина гэж мэдэгдсэн нь тус компанийн хувьцаа лхагва гарагт /2025.03.26/ зургаа гаруй хувиар унахад хүргэв.

Зургийн эх сурвалж: Planet Updates Hub

“Tesla”-гийн хувьцаа яагаад унаж байна вэ

Олон улсын эдийн засаг, худалдааны бодлогын мэргэжилтэн Роберт Скотт хэлэхдээ “Tesla”-гийн хувьцаа хэт өндөр үнэлгээтэй байгаа тул унах нь зайлшгүй гэжээ. Скотт “AlJazeera” агентлагт хэлэхдээ “Tesla-гийн хувьцааны үнэлгээ хэт өндөр байсан. Түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр үнэлгээ, ашгийн харьцаатай компаниудын нэг. Энэ нь хувьцааны үнэ компанийн олж буй ашигтай харьцуулахад маш өндөр байсан гэсэн үг. Зах зээлийн суурь хүчин зүйлстэй харьцуулахад хувьцааны үнэ хөөрөгдсөн байсныг илтгэнэ” хэмээсэн юм.

“Macrotrends” сайтаас харвал “Tesla” компанийн үнэлгээ орлогоосоо 161 дахин их байна. Энэ нь “Ford”, “General Motors”, “Toyota” гэх мэт бусад компанийн үнэлгээ, орлогын харьцаанаас хавьгүй өндөр үзүүлэлт. Үүнээс харвал хувьцаа эзэмшигчид нь тус компанийг технологийн дэвшил, хурдацтай өсөлт үзүүлнэ гэж итгэж найдсаар байгаа бололтой.

“Redspy” автомашины салбарт зөвлөгөө өгдөг компанийн ажилтан Жей Нагли “Tesla-г цахилгаан машины салбарт ноёрхох компани эсвэл робот такси болон өөрийгөө жолооддог машины салбарыг ноёрхоно гэж хөрөнгө оруулагчид нь үнэлж байгаа. Гэвч БНХАУ-ын үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг харвал Tesla цахилгаан машины салбарт ноёрхохгүй гэдэг нь илт байна” гэжээ.

Милкен хүрээлэнгийн ахлах эдийн засагч Уильям Ли “Tesla”-гийн хувьцааны үнэ унаж байгаа нь тус компани шинэ бүтээгдэхүүнээ хойшлуулсаар байгаатай холбоотой гэж тайлбарласан юм. Тэр “Model Y загварын шинэчлэл хойшлогдсоор байгаа, хамгийн чухал нь тэд ямар ч шинэ загвар танилцуулаагүй” хэмээсэн байна.

Ли “Хөрөнгө оруулагчид өөрийгөө жолооддог машины технологид ахиц дэвшил гарахыг хүлээж байгаа. Энэ дэвшил гаралгүй цаг хугацаа өнгөрсөөр, роботын хөгжүүлэлтийнх нь сэтгэл дундуур үзүүлэлт хөрөнгө оруулагчдын урмыг хугалж байна” гэж хэлжээ. Шинэ загвар, технологийн томоохон дэвшилгүйгээр “Tesla”-д салбарынхаа тэргүүлэгч гэх байр сууриа хадгалахад хэцүүхэн болж байна гэж тэр хэлсэн юм.

Маскийн улс төрийн оролцоо хөрөнгө оруулагчдын санааг зовоож байгаа талаар Ли онцолсон байна. Тэр “Маск АНУ-ын засгийн үйл хэрэгт идэвхтэй оролцож буй нь түүний компаниудаа удирдан, амласан инновацуудаа цаг хугацаанд нь хэрэгжүүлэх чадварт нь саад болж байна гэж хөрөнгө оруулагчид үзэж байна” хэмээжээ.

Маскийн улс төрийн үйл ажиллагаа АНУ-д зарим хүний дургүйцлийг хүргэж байгаа. Үүнийг нь хүмүүс эсэргүүцэн жагсаж, зарим тохиолдолд “Tesla”-гийн дилер, үйлдвэрүүд болон цэнэглэх станцуудыг шатаасан тохиолдол гарсан. Европ даяар, тэр дундаа Германд ч гэсэн “Tesla”-гийн машинууд руу халдах тохиолдлууд ихсэж, олон машины дугуйг хагалсан хэрэг бүртгэгдсэн. Энэ нь шинээр “Tesla” авахаар төлөвлөж байсан хүмүүсийг харзнахад хүргэж буй. Тодруулбал хоёрдугаар сард “Tesla”-гийн Европ дахь борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар буурсан байна.

Зургийн эх сурвалж; Financial Times

Маскийн “DOGE”-той холбоотой үйл ажиллагаа түүнийг бүр ч их эсэргүүцэлтэй нүүр тулгаруулахад хүргэж магадгүй гэж шинжээчид үзэж буй. “DOGE” холбооны засгийн газрын төсвийг танах, хэдэн мянган ажлын байрыг цомхотгох алхмууд нь “эдийн засгийг хямрал руу ойртуулна. Хямрал нь Тесла шиг өндөр хөшүүрэгтэй хувьцаанд онцгой хүчтэй нөлөөлнө” гэж Скотт хэлжээ.

Эдийн засгийн нөлөө

“Tesla” нь АНУ-ын хөрөнгийн зах зээл дахь аваргуудын нэг тул хувьцааны уналт нь зах зээлийн савлагааг нэмэгдүүлж болзошгүй. Энэ нь хөрөнгө оруулагчдыг өндөр өсөлттэй, технологийн чиглэлийн хувьцаануудад болгоомжтой хандахад хүргэж магадгүй юм. Тус компанийн хувьцааны огцом уналт нь хөрөнгө оруулагчдад технологи, цахилгаан автомашины (EV) салбарын үнэлгээ хэт хөөрөгдсөн гэсэн дохиог өгч болзошгүй.

Үүний улмаас хөрөнгө оруулалтын капиталаа урсгах чиглэл өөрчлөгдөж, зөвхөн “Tesla” төдийгүй бусад технологийн компаниудын хөрөнгө босгох чадварт сөргөөр нөлөөлөх боломжтой. Энэ нь АНУ-ын эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлөхгүй ч технологийн дэвшил, шинэчлэлтийг удаашруулах эрсдэлтэй. Гэхдээ АНУ-ын эдийн засаг төрөлжсөн тул “Tesla”-ийн уналт томоохон хямрал үүсгэх магадлал бага.

Эх сурвалж: Al Jazeera, CNN, MacroTrends, Trading View

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Н.Учрал: 1xBet-ээс болж гэр бүлийнхэн рүү мессежээр дарамт ирдэг. Би унаж, боссон бууж өгөхгүй
Н.Учрал: 1xBet-ээс болж гэр бүлийнхэн рүү мессежээр дарамт ирдэг. Би унаж, боссон бууж өгөхгүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​