fbpx “NEXT”-ийн ТӨЛӨӨ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 9 секунд

“NEXT”-ийн ТӨЛӨӨ!

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Сангийн сайд Б.Жавхланг ирүүл тулаанд дуудав. Тэрбээр өнгөрөгч пүрэв гаригт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр авлигын хэргээр ял эдлэж буй Улаанбаатар төмөр замын албаны дарга асан С.Батдөлийн ард Сангийн сайд байгааг нэр заагаагүй ч “Монгол Улсын мөнгийг мэддэг сайд” гэсэн үгнээс харахад уг хүн Б.Жавхлан болох нь хэнд ч ойлгомжтой байсан.

Дуэльд дуудагдсан Сангийн сайд Б.Жавхлан хариу тайлбар хэлэхдээ “ Б.Энхбаяр надад юунд хорсоод явдгийг мэдэхгүй. Сэдэв болгон дээр над руу дайрдаг. Намайг буруутгаж, хар буруу юм наах гэж байгаа бол ёстой амжихгүй шүү” гэсэн нь өнгөрсөн долоо хоногийн гол сенсаациудын нэг болов. Энэхүү “ирүүл тулаан”-аас уншигдсан бодит үнэн нь Б.Жавхлан, Б.Энхбаяр нарын зөрчил их эртнээс эхэлсэн, шинэ “next”-ийн зодоон эрх баригч МАН-д ил цагаандаа гарсны үг-үйлдэл. Товчхондоо, МАН-ын тогоо хагарах нь цаг хугацааны л асуудал болсон байна.

Тэр тусмаа Ц.Нямдорж Төрийн ордноор гүйдэлтэй болсон нь Монголын улс төр зүгээргүй болсны дохио. Ц.Нямдорж шиг хашир хийгээд зальжин хүн гүзээтэй шар тос олохгүй газар гүйх, гүйхгүйгээ мэдэхтэйгээ.

Монгол Улс хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай. Төрийн тэргүүнээ бүх ард түмнээс сонгодог, тэр хүн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч агаад шүүх, прокурорын Төрийн тэргүүний үзэгний үзүүрээр шийдэгддэг. Иймээс Ерөнхийлөгчийг улс төрийн хүрээнийхэн “номер нэг” гэж “авгайлдаг”, У.Хүрэлсүхийн хувьд МАН түүнийг явуулсан ч, тэр МАН-аас яваагүй. УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа МАН-ыг тэрбээр албан бусаар авсан. 2021 оны өвөл Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, нутгийн хуурай дүү Л.Оюун-Эрдэнэд нам, засгийн тамгаа өвлүүлсэн.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд нь 2019 оны ҮХНӨ-өөр олгогдсон танхимын сайдаа томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй. АТГ, ТЕГ, ЦЕГ зэрэг хууль, хүчнийхэн нь Засгийн газартаа харъяалагддаг. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн Ерөнхий сайдыг “номер гурав” гэж дууддаг ч намын болон засгийн тамгыг хамтад нь атгадгаараа УИХ-ын даргаас ч илүү эрх мэдэлтэй. Нутгийн ахаасаа нам, засгийнхаа тамгын гардаж авсан тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хоёр дахиа сонгогдон ажиллаж буй билээ. Гэвчиг Л.Оюун-Эрдэнэ өмнө нь ч тэр, өнөөдөр ч тэр танхимын сайдаа чөлөөлөх, томилох Үндсэн хуулийн бүрэн эрхээ эдлэж чадахгүй яваа. Түүнийг гурван сайдаа өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхийг шаардсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан нь зорилгогүй сэвээ биш юм. Ийм шаардлага Л.Оюун-Эрдэнэ ч тавиагүй ч ийм үйл явдал болоосой гэсэн хүсэл хэн нэгний цээжний цаана нуугдаж буйг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаасаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын дунд хар муур гүйлгэж буй нь тэр биз.

Улс төрдөө “номер хоёр” гэж нэрлэгддэг УИХ-ын даргын мэдлийн хоёр гол байгууллага нь Монголбанк, СЗХ. Тэнд Д.Амарбаясгалан өөрийн хүнээ томилох эрхтэй гэсэн үг. Парламент төлөөллийн зарчмаар хууль тогтоохоос гадна эрх мэдлийн тэнцвэрийг хангаж, ард иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй. Гэвчиг Үндсэн хуульд заасан Монгол Улсын парламент Засгийн газартаа хяналт тавих эрх нь үнэндээ алдагдсан. Парламентынхаа толгой дээр гарчихдаг Засгийн газраа хянаж, толгой томтой сайд нартай хариуцлага тооцохын тулд гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөн, 48-ыг нь жагсаалтаар 78-ыг нь тойргоос сонгохоор хуульчилсан нь улс төрийн таван намтайгаа, УИХ нь Засгийн газрынхаа “өвөрт” орчихсон. Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ухаан ч, эр зориг ч УИХ-д алга.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинэ парламентын анхны чуулганыг нээхдээ “Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлнэ” гэсэн ч парламентын танхимд шударга ёс, шинэ соёл хэзээ төлөвших нь тодорхойгүй хэвээр. Гэхдээ улс төрийн хоёрдугаар хүний хувьд зураг, зодоон хоёрыг холоос хараад суухгүй нь тодорхой. Ид дуулиан болж буй MCS ба Женко хоёрын зодоон дээр тэрбээр ямар нэгэн илэрц үзүүлээгүй.

Гэх мэтчилэн Монголын улс төрд шинэ “NEXT”-ийн төлөөх өрсөлдөөн хоёр ордны дунд ид өрнөж байна. 2021 оны өвөл нэг нь Ерөнхий сайдаар томилогдсон, 2021 оны зун нөгөө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хоёр хүний аль нэг нь улс төрийн доголон нугас болох нь тодорхой. Оргилын оройд гарсан хүн болгоны зугатдаг ч, дайрч гардаг тавилан. Асуудал нь Д.Амарбаясгалан эсвэл Л.Оюун-Эрдэнэ, бүр У.Хүрэлсүхэд байгаа юм биш.

Асуудал эрх мэдлээ булаацалдсан институци хоорондын зөрчил, ийм зөрчилд хүргэдэг тогтолцоондоо байгаа юм. Хоёр ч удаа Үндсэн хуульд гар дүрсэн атлаа үүнийг өөрчилж чадаагүй нь МАН-ын алдаа.

ҮХНӨ-өөр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох боломжгүй. Харин Ерөнхий сайд болох эрх нь Үндсэн хуулиар нээлттэй. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчөөр өрсөлдөх бүрэн эрх нь нээлттэй ч, насны хязгаарын хувьд нэр дэвших ямар ч боломжгүй. Иймээс л шинэ “NEXT” хэн бэ?! Гэдэг нь Монголын улс төрийн гол анхаарлын тэмдэг болсон. “Next” болох гэсэн “эмээл хазаартай морь унасан” горилогч хоёр ордны коридороор дүүрэн байна.

Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч хуучин хүн байх боломжгүй. Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёрт зааснаар “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно”. Парламентад суудалтай таван нам 50 хүрсэн, дээрх шаардлагыг хангасан хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Зорилготой, зорилгогүй таамаглал бол хэвлэлээр санаатай, санаадгүй цацагдах болсон. Хэдий 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно, цаг ч бий, лай ч бий ч “next President” хэн болохоос Монголын хувь заяа хамаарна. Ямар хүнээр эх орноо мануулж болохгүйг жишээ нь Х.Баттулга яруу тодоор харуулаад суудлаасаа буусан билээ.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төр өнөөгийн аюулгүйн зөвлөлийн гурвын амбицаас хамаарна, гарцаагүй. Тиймээс Харин 2028 оны сонгууль 2027 онд хэн Ерөнхийлөгч болсон бэ гэдгээс мөн л хамаарна. Улс төр хамааралгүй юм гэж нэгээхэн ч байхгүй нь үнэн.

Тиймээс л Монголын улс төрд Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан "next Prime minister"-ийн төлөөх ирүүл тулаан ил цагаандаа гарч байна. MCS ба Женко, Женко ба Н.Учрал, Б.Жавхлан ба Б.Энхбаяр, П.Наранбаяр ба Б.Найдалаа гэх мэтчилэн. С.Амарсайхан “ичээнд” орсны шалтгаан, эмэгтэй Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайдтай болох эсэх, С.Ганбаатар үүрд "бэлэн бор" хэвээрээ үлдэх үгүй нь ирэх өдрүүдэд гол улс төр байх ч биз. Иргэд бидний амьдрал урагшлахгүй уйдахгүй байх ч биз. Тэгээд ч тэнгэрт хоёр нар манддаггүй шиг газарт хоёр хаан байдаггүй гэлцдэг, хэн мэдлээ.

Оросын шинэчлэгдсэн “Искандер“, “Кинжал“ пуужингуудыг сөнөөхөд хэцүү болсон гэжээ
Оросын шинэчлэгдсэн “Искандер“, “Кинжал“ пуужингуудыг сөнөөхөд хэцүү болсон гэжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​