fbpx Аянгыг “номхруулдаг“ дрон бүтээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 33 секунд

Аянгыг “номхруулдаг“ дрон бүтээжээ

ТОКИО, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Tomshardware/. Японы “Nippon Telegraph and Telephone Corporation” (NTT) компани дрон ашиглан аянгын цохилтыг өөр тийш нь чиглүүлдэг удирдлагын системийг дэлхийд анх удаа зохион бүтээжээ. Уг системийн туршилтууд амжилттай болсон нь жил бүр их хэмжээний хохирол учруулдаг аянга цахилгааны аюулаас хотууд, дэд бүтцийг хамгаалах шинэ боломжийг нээж өгч байна.

Аянга цахилгаан жил бүр хүний амь нас, дэд бүтцэд, ялангуяа томоохон хотууд, мөн салхин сэнс гэх мэт аянга зайлуулах төхөөрөмж байрлуулахад хүндрэлтэй байгууламжуудад их хэмжээний хохирол учруулдаг.

Энэ асуудлыг шийдэхийн тулд NTT компани аянганы цохилтыг тэсвэрлэхээс гадна аянгыг зориуд үүсгэн цахилгаан цэнэгийг аюулгүй газар руу чиглүүлдэг дроныг зохион бүтээжээ. Энэхүү нээлт нь байгалийн үзэгдлийг удирдах технологийг хөгжүүлэхэд томоохон ахиц гарсныг илтгэж байгаа бөгөөд цаашлаад аянгын эрчим хүчийг хуримтлуулах дэвшилтэт технологи хөгжих үндэс суурь болж чадна гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. Аянганаас хамгаалагч тороор тоноглогдсон уг дроныг NTT компани “Fujitsu” компанитай хамтран Шиманэ мужийн Хамада хотод туршсан байна.

Туршилтын үеэр дроныг 300 метрийн өндөрт гаргаж, аянга үүсгэх үүл рүү ойртуулжээ. Газраас удирдлагатай шилжүүлэгч төхөөрөмж ашиглан уг дроноор цахилгаан орны хэлбэлзлийг өдөөж, аянгын цохилт үүсгэжээ. Энэ бол дрон аянга цахилгаан үүсгэсэн анхны тохиолдол болсон байна.

Металлын хийц нь аянгын гүйдлийг өөр чиглэлд урсгаж, дроныг хамгаалдаг ажээ. Жирийн аянгын цохилтоос тав дахин их буюу 150 кА хүртэлх хүчдэлийг тэсвэрлэх тор нь аянга цахилгаанаас 98 хувь хамгаалдаг. Аянгад цохиулсны дараа ч дрон унадаггүй байна. Дрон газар дээрх удирдлагатай шилжүүлэгч төхөөрөмжтэй зэрэг ажилладаг тул аянга цахих цаг хугацаа болон байршлыг нарийн хянах боломжтой ажээ.

Туршилтын явцад уг дроны тусламжтайгаар цахилгаан талбайг удирдах замаар аянга үүсгэх, хамгаалалтын торны ачаар аянгын цохилтыг тэсвэрлэх, аянгыг өөр чиглэлд залж, дэд бүтцэд учрах эрсдэлийг бууруулах боломжтой гэдэг нь батлагджээ.

NTT компани энэхүү технологийг улам сайжруулж, аянгыг илүү нарийвчлалтай таамаглах, мөн түүний эрчим хүчийг хуримтлуулах боломжийг судлахаар төлөвлөж байна. Ирээдүйд ийм дронуудын сүлжээ нь хотууд, цэнгэлдэх хүрээлэн, мөн NTT-ийн харилцаа холбооны систем зэрэг стратегийн чухал байгууламжуудыг хамгаалах юм. Туршилтын явцад дронууд хохирлын хэмжээг багасгаад зогсохгүй аянгын шинж чанарыг судлах шинэ чиглэлийг нээх боломжтой нь батлагджээ. Аянгын эрчим хүчийг хуримтлуулах боломж нь уг төслийг ирээдүйн эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хөгжүүлэх боломжийг нээх юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​