fbpx Д.Баярхүү: Долгион бид хоёр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 36 секунд

Д.Баярхүү: Долгион бид хоёр

Хорвоо ямар өчүүхэн, хүмүүний нас яасан богино юм бэ? Хэлэх ч үг алга. Хайрт үеэл ах маань тэнгэрийн орныг ийм хурдан зорих гэж дээ? Яг 70 насныхаа босгон дээр. "Монголын рок-поп урлагийн загалмайлсан эцэг" гэдэг алдрыг хүлээдэг ах минь шүү дээ!

Тэгэхдээ би энд арай өөр сэдэв хөндөн, гэгээн дурсамж, гэгээлэг дүр төрхийг нь гаргахыг хичээе. Олон зүйл бичиж болох авч ганц нэгхэн гэгээлэг үйлсээс нь дор буулгая. “Сайн хүн” гэж хэн бэ гэдэгт олон л хариулт байж таарна. Миний хувьд жинхэнэ “Сайн хүн” бол Долгион маань юм. Илүү дутуу ааш авиргүй, ердөө байгаагаараа, миний мэдэхийн л, хүүхэд байхын л Долгион гэж ийм хүн байсансан. Гэнэн цайлган, шулуун шударга, илүү дутуу зангүй, нуух хаах, хадгалах муу санаагүй, тэгсэн мөртлөө гүдэсхэн, юу ч гэмээр юм бэ дээ. Төрсөн эгч дүүсийн хүүхдүүд учраас бид их ойр өссөн торнисон, хүн болж эрийн цээнд хүрсэн, бас хамдтаа ахмад хижээл насаа туулсан. Бид бол Архангайн Тариатын удам судар. Долгион бол бүр аав ээжээрээ хуучны Далайчойнхор Вангийн хошууны удамтай. Миний аавын удам нь одоогийн Булган аймгийн Намнан-Сэлэнгэ хавь руу яваад өгнө.

сонин mn

Улаанбаатарын унаган хөвгүүд, ёстой 1-р 40 мянгатын довон дээр өссөн анхны үеийнхэн (1960-аад он), шинэ Монголын сэхээтний хоёр дахь үеийн сэхээтнүүд гэе дээ, өөрсдийгөө. Долгионы нэртэй сэтгүүлч явсныг хүмүүс мэддэгүй тул ганцхан баримт дэлгэе. Нам-төрийн удирдагч Цэдэнбалын хараанд өртсөн сэтгүүлч явж билээ.

1980 оны дурсамж. Улс орон даяар ээлжит цэрэг татлага явагдаж байлаа. Би МРТУХ-ны Радиогийн гадаад нэвтрүүлгийн Ерөнхий редакцийн Хятад, монгол, хасаг хэлний нэвтрүүлгийн редакцид орчуулагчаар ажиллаж байв.

Цэрэг татлагаас чөлөөлөгддөг дээд газрын тогтоолтой гэж дарга нар маань айлдсан болохоор цэрэгт явчихна чинээ даан ч санаагүй. Намын үзэл суртлын чухал байгууллагын ажилтнуудыг уг нь цэргийн дайчилгаанаас чөлөөлдөг тогтоол ч байх нь байсан юм билээ.

Гэтэл Долгион бид хоёрыг МРТУХ-ноос шинэ цэргийн карантинд татаад аваад ирлээ. Намын үзэл суртлын чухал байгууллагын ажилтнуудыг цэргийн дайчилгаанаас чөлөөлдөг нөгөө лут тогтоолын ачаар Долгион маань хэд хоногийн дараа гэнэт суллагдаад алга боллоо. Учир нь юу байв гэвэл Цэдэнбал даргын ам тушаал үйлчилж гэнээ. “Новости Монголии” бол Цэдэнбал даргын ширээний сонин, Долгион тэр сонины нарийн ширийнийг хийдэг гол хүн нь, тус сонины зөвлөх мэргэжилтэн Асланян гэж нэг армян бусдад юм зааж өгөх дургүй, сонины макет хийх аргыг Долгион түүнээс нууцаар сураад авчихсан, Долгион цэрэгт татагдчихаар сонин хэцүүдээд, Асланян амралтаа аваад Зөвлөлт улс руугаа явчихсан, сонин тасарсан, Цэдэнбал дарга сониноо нэхсэн, туслахад (Д.Ариунболд) нь сонины редакцаас “Сонин зогслоо” гэж хариулсан. Ингээд Долгионыг армиас яаралтай чөлөөл гэсэн зарлиг дээрээс буулгаж дээ.

Сэтгүүлчийнх нь урт түүхийг энд би бичиж барахгүй. Төрсөн эгч дүүсийн хүүхдүүд гэснээс алдар суугаа мандуулсан тэднээрээ би бахархаж бардаж явдаг юм. Орчин цагт бол монголын рок-попын рыцарь Б.Долгион, түүний дүү ая зохиогч дуучин Б.Ангирмаа гээд миний үеэл ах дүү хоёрыг нэрлэхэд дотор огшдог юм. Миний урлагийн ертөнцөд Долгионы маань үзүүлсэн нөлөө гэж хязгааргүй. Долгион бид хоёр садан төрөл гэдгээсээ гадна Монголд рок-поп хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэхэд шат шатандаа, хүрээлэл хүрээлэлдээ зүтгэж явсан хоёр доо. Тэр бол улсын хэмжээнийх, би бол найз нөхөд, 40 мянгатын хүрээллийнх.

Долгион маань олон сайхан дууны ая, үг зохиосон. Бага байхын л Долгионы урлагийн нөлөө надад тусч, бид дуу бичлэг пянзны тал дээр ах дүүсээр үл барам, бүр найз нар шиг явсан даа.

Миний багын л мэдэхээр Долгион маань “Соёл-Эрдэнэ”-ийн гоцлол соло-гитарчин Д.Галсанбаттай багын найз, алдарт Зуундарьтай залуу цагийн найз, бараг тэднийхээ аранжировка-г хийгээд өгдөг байсан шиг санагддаг. Өөрөө ч үнэхээр лут гитарчин, миний бодоход Монголын анхны хэдхэн гитарчдын нэг нь байсан болов уу. Тэр үеийн (анхны) сайн гитарчдыг нэрлэ гэвэл би Баатарсүх, Галсанбат, Долгион, Зуундарь, Гутлын үйлдвэрийн Баярсайхан нарыг л нэрлэдэг дээ. Анхных нь гэлээ шүү. Долгион маань 1972 онд ЦЕДС-д элсээд тэнд анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг нь санаачлан байгуулж, бүр “Rolling Stones”-ийн дууг үдэшлэг дээр тоглож бусдыг гайхшруулж байв. Монголын хөгжмийн урлагийн түүхнээ анх удаа барууны дууг хуулбарлаж дуулсан тохиолдол нь бараг энэ болов уу гэж би боддог. Барууны рок дууг гитар дээр анхлан тоглосон гитарчин нь ч байж мэдэх юм. 1980-аад онд “Инээмсэглэл” хамтлагийн нэг санаачлагч нь Долгион байсан. “Carpenters” хамтлагийн барууны стилээр тоглодог монголын анхны хамтлаг гэж би боддог юм. There is a Kind of Hush, I Won't Last a Day Without You, Rainy Days & Mondays гээд олон дууг нь сонсож үзээд би ийм дүгнэлт хийсэн юм.

сонин mn

Долгион бид хоёрын дуу бичлэг, пянзны хамтын ажиллагаа 1970-аад оны эхнээс эхэлсэн. Миний үеэл эгч Чимгээ пянзны цуглуулгатай. Ээж нь алдарт эмч Ч.Долгор Монголын Энх тайвны хорооны дэд ерөнхийлөгч, гадаадад их явна. Анх тэднийд миний сонссон нь америкийн “Steam” хамтлагийн Na Na Hey Hey kiss him Goodbye дуу. Гэх мэт гадаадаас пянз их авчирна.

Би хуулна, цаашаа Долгионд сонсгоно, тэрээр аранжировка хийхдээ бүтээлчээр хуулбарлана. Жишээ нь Беларусийн “Пeсняры” хамтлагийн дуу Чимгээ эгч бид хоёроор дамжин анх Монголд түгсэн, тэгэхэд Долгион “Соёл-Эрдэнэ”-ийн “Хүүш Дамдин” дуунд зориулж аяыг нь улам гоё болгон өөрчлүүлж байсан нь тодхон санагдаж байна.

Монголд түгсэн, Монголд нэвтрүүлсэн гэж энд ам бардам хэлэх хүний нэг нь би өөрөөгөө мөн байх гэж бодоод тэгж зориглон бичиж байна. Учир нь тэгж түгээдэг сүлжээний нэг үзүүрээс атгаж явсных тэгж хэлэх эрхтэй ч юм. Долгион бол цагийг эзэлсэн хүн. Сайн ч хүн, түүхэнд мөрөө цагаанаар үлдээсэн, цагийг эзлэгч. Уран бүтээл, үйлс нь мөнх үлдэнэ. Тэнгэрийн орон руу явчихлаа гэж надад огт төсөөлөгдөхгүй л байна...

сонин mn

Д.Баярхүү

В.Зеленскийн мэдэгдлийн дараа М.Рубио айлчлалаа цуцалжээ
В.Зеленскийн мэдэгдлийн дараа М.Рубио айлчлалаа цуцалжээ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​