fbpx 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 26 секунд

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

Шархадны эцсийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан харамсалтай осол энэ сарын 18-нд буюу өчигдөр 18.00 цагийн үед гарчээ. Тодруулбал, 79-р сургуулийн тавдугаар ангид сурдаг хүү эмээгээсээ “Хөлбөмбөг тоглочихоод, удахгүй ороод ирье” гэж гуйж гараад цаг ч бололгүй амиа алдсан байна. Хамт тоглодог хүүхдүүдийн хэлснээр, тус талбайн хөлбөмбөгийн хаалга байнга унадаг байсан бөгөөд унахаар нь буцааж босгоод тоглодог байсан гэв. Харин тус сургуулийн биеийн тамирын багш амиа алдсан хүүгийн эгчид “Бид 14 хоногийн өмнө гагнасан” гэх тайлбарыг өгсөн байна.

Бид хохирогч хүүгийн эгч Д.Алтантуяаг цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байхад нь уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

“ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙН ХААЛГЫГ 14 ХОНОГИЙН ӨМНӨ ГАГНАСАН ГЭХ ТАЙЛБАРЫГ ӨГЧЭЭ”

-Таныг очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Намайг очиход дүү маань өнгөрчихсөн. Цагдаа, шүүх эмнэлэг ирээд дүүг маань машиндаа оруулчихсан байсан. Би дүүгээ харж ч чадаагүй. Унасан хаалга, газраар урсах цусыг нь л харсан.

-Та сургуулийн удирлагуудтай уулзсан уу?

-Сургуулийн захирал болон биеийн тамирын багш нь ирсэн. “Ийм осолтой байсан юм бол яагаад янзлаагүй юм бэ, ядаж манаач нь эвдэрчихсэн орж болохгүй гээд оруулахгүй байж болоогүй юм уу” гэхэд биеийн тамирын багш нь “Сургууль амарчихсан байсан. Бид нар 14 хоногийн өмнө гагнасан. Бид зохих журмынхан дагуу шийдвэрлэнэ” гэх тайлбарыг өгсөн. Бид нар одоо цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна. Манай дүү спортод их дуртай, тэр дундаа хөлбөмбөгт илүү авъяастай хүүхэд байсан. Сургуулийнхаа хашаанд дуртай тоглоомоо тоглож байгаад харамсалтайгаар амиа алдлаа. Бид нар маш их гомдолтой байна.

-Хүүгийн ээж, аав нь ирсэн үү?

-Ээж нь угаасаа байдаггүй. Хар нялхаар нь хаяад явчихсан. Аав нь ирчихсэн байгаа. Өнөөдөр бүтэн өдөржингөө гэртээ байж байгаад, дөнгөж гараад л ийм харамсалтай юм болчихлоо.

“БИД НАР ИЙМ АЮУЛТАЙ ГЭЖ БОДООГҮЙ”

-Хамт тоглож байсан хүүхдүүдээс нь юу болсон талаар тодруулахад, “Бид нарыг тоглож байхад нэг жаахан хүүхэд /цэцэрлэгийн насны/ ард талын шонгоос зүүгдсэн чинь хаалга уначихсан. Бид нар хараад дуудсан боловч эргэж харж амжаагүй байхад нь толгойн дээрээс нь уначихсан. Тэр талбайн хоёр хаалга хоёулаа байнга унадаг. Бид нар унахаар нь буцааж босгоод л тоглочихдог. Өмнө нь хүүхэд гэмтэж байгаагүй болохоор ийм аюултай гэж бодоогүй” гэсэн юм.

Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.Т.Гэрэл

ЭХ СУРВАЛЖ: ZALUU.COM

Д.Эрдэнэбилэгийн "Худалдаа Хөгжлийн Банк"-инд хэлтсийн даргаар ажиллаж байсан хуульч УДШ-ийн Захиргааны хэргийн танхимыг удирдаж байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​