fbpx Оюутолгойн асуудал дээр С.Баярын тактик үргэлжилж байна уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
3 минут 45 секунд

Оюутолгойн асуудал дээр С.Баярын тактик үргэлжилж байна уу?

АНУ-аас манай улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны  2009 онд бичсэн  захидал Оюутолгойн гэрээтэй холбоотой олон асуудлын тайлал, тайлбар болж байна.  Сүүлийн үед Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийнхэнд “Рио Тинто” группээс уулзах санал тавьсан. Гишүүдийг хэд хэдэн удаагийн үйлдлээр лоббидохоор оролдсон гэх мэдээлэл түглээ.   
Үүний тайлбар ч Марк Минтоны захидалд байна.  Ер нь УИХ-ын гишүүдийг лоббидох, өөрийн талд урвуулах асуудал Оюутолгойн гэрээг батлагдах  үеэс яригдсан.  Энэ тактикийн “автор” нь С.Баяр. Тухайлбал, Марк Минтоны захидалд  “Оюутолгойн гэрээг  батлах ажлын хэсгийнхэн болон Д.Зоригт сайд  УИХ дээр олон цагийг өнгөрөөж гишүүдтэй нэг бүрчлэн хэлэлцээр хийж,  асуултад хариулж, санаа бодлыг нь сонсож байсан. Оюутолгойн хэлэлцээрийн багийн ажилтан Р.Бат-Эрдэнийн хэлснээр Засгийн газрын энэхүү нээлттэй лобби нь С.Баяр сайдын бодож олсон УИХ-ын гишүүдийг Хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор өргөн баригдахаас өмнө гэрээний нөхцлүүдтэй танилцуулах зорилготой “арга” байсан”  гэжээ.  Энэ арга одоо Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг дээр үргэлжилж байх шиг байна.   Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу “Ам Чам”-аас гишүүдэд захидал илгээсэн болохыг тодотгосон юм.  Тэрээр “Захидал дахь саналууд хуулийн төслүүд яг үг өгүүлбэрээрээ явж байна. Та нар үнэхээр бодож энэ заалтуудыг хуульд тусгасан уу. Аль эсвэл хэн нэгний заавраар тусгасан уу. Энэ хуульд “Ам Чам”-аар дамжуулсан “Рио Тинто”-гийн лобби явж байна” гэж  хэлж байв.  “Ам Чам”-ын Удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Камерон Макрей нь өмнө нь “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар дөрвөн жил орчим ажилласан байдаг.  Эндээс Ч.Улаан тэргүүтэй УИХ-ын гишүүдэд ирсэн захидлын агуулга юу байв. Яагаад Америкийн худалдааны танхим буюу “Ам Чам”-ын захидлын агуулга Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдав гэсэн том асуудал гарч ирнэ. “Ам Чам”-ын УИХ-ын гишүүдэд илгээсэн захидалдаа үндсэн хоёр санаа тусгажээ. Тэр нь лиценз шилжүүлэхэд ногдуулах татвар болон эцсийн эзэмшигч тодорхойлох аргачлал. Тэрээр хуулийн төсөлд тусгагдсан энэ хоёр агуулга нь “Засгийн газар татвараас зугтах, дамлах явдлаас сэргийлэх зорилготой хийж байгаа алхам боловч Монголын уул уурхайн олборлолт болон хайгуулын салбар гүн уналтад орж, олон улсын хөрөнгө оруулагчид өөр таатай зах зээл хайж байгаа энэ үед оновчтой шийдэл биш” гэж  захидалдаа онцолсон байна. Уг захидал нийт зургаан хуудас бөгөөд ААНОАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга дахь тодорхой заалтуудыг ингэж өөрчлөх ёстой гэсэн байдлаар нэг бүрчлэн задлан бичсэн нь анхаарал татна. Ийнхүү Оюутолгойн асуудал дээр УИХ-ын гишүүдийг  лоббидох С.Баярын тактик үргэлжилж байгаа бололтой.
 
Т.Сайхан
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Л.Оюун-Эрдэнэ дэмжиж байсан даргаа унамагц "өшиглөдөг" зуршилтай

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​