fbpx З.Даваасүрэн: Хуурамч виз ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 21 секунд

З.Даваасүрэн: Хуурамч виз ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан

Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 бүсийн газарт үйл ажиллагаагаа явуулдаг.  Түүнчлэн Монгол Улсын байнгын үйл ажиллагаа явуулж буй хилийн боомт буюу Агаарын 3, Монгол-Оросын 10, Монгол-Хятадын 13 боомтод гадаадын иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах, Монгол Улсад нэвтрэх виз олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
 
Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газрын Хяналтын улсын ахлах байцаагч Зандраагийн Даваасүрэнтэй боомтын онцлог, үйл ажиллагааны талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
 
Иммигрэйшний байгууллагад мэргэшсэн туршлагатай албан хаагчид ажиллах шаардлагатай, эрх зүйч мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан алба гэж ойлгодог. Та энэ байгууллагад ажиллаад хэр удаж байна вэ?
- Гадаадын иргэн, харьяатын байгууллагад 2007 онд анх ажилд орж байлаа. Одоо 11 дэх жилдээ энэ байгууллагад тогтвортой ажиллаж байна. Намайг 2007 онд ажилд орж байхад манай байгууллага бие даасан статустай байгууллага болж байгуулагдаад 6 жил болчихсон,  Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба гэж нэртэй байсан.

Би Хэнтий аймаг дахь төлөөлөгчөөр жил гаруй хугацаанд ажилласан

Мөн тэр жилийн 12 сард Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны Сүхбаатар аймаг дахь алба байгуулагдаж, анхны албан хаагчдын нэг болон томилогдон очиж, орон нутаг дахь боомтоос ажлын гараагаа эхэлж байлаа. Би БНСУ-д хувийн хэргээр зорчиж байх үедээ тухайн улсын иммигрейшний байгууллагаар асуудал шийдүүлж байсан юм.

Түүнээс улбаалаад улсынхаа иммигрэйшний байгууллагад ажиллах юмсан гэж бодсоор, ирсэн даруйдаа ажлын анкет өгч, шалгалт шүүлгийг нь даваад энэ байгууллагын босгыг алхан орж байлаа.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Сүхбаатар аймаг дахь албаны  Бичигт боомт, Хэнтий аймаг дахь алба, Буянт-Ухаа дахь алба, Хяналт, шалгалтын газар зэрэг хэд хэдэн газар томилогдон ажилласан.

Тухайн газар, боомт бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Хоёр талын шинжтэй авто замын боомт дээр ажиллаж байгаад олон улсын зэрэглэлтэй боомт дээр ирэхэд тэс өөр орчин угтдаг. Авто замын боомт дээр зөвхөн нэг буюу 2 улсын иргэдтэй харьцаж байсан бол Буянт-Ухаа боомтод 100 гаруй орны иргэдтэй харьцаж байгаа юм.

Мөн хилийн боомтгүй аймагт төлөөлөл болж ажиллах гэдэг бас л сонирхолтой. Би Хэнтий аймаг дахь төлөөлөгчөөр жил гаруй хугацаанд ажилласан. Орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ бага хэдий ч гадаадын иргэд дамжин өнгөрөх байдлаар их зорчдог юм. Тэдгээр иргэдийн бүртгэл мэдээлэл, хяналт гээд ажил их байдаг байлаа. Энэ мэтчилэн газар, боомт бүрийн ялгаа, онцлог их бий. Энэ бүхнээс л суралцаж ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар гээд олон зүйл олж авсан даа.

Буянт-Ухаа боомтын онцлог юу байдаг юм бол? Ачаалал хэр байдаг вэ?
- Манай Буянт-Ухаа боомт бол ачаалал ихтэй боомтуудын нэг. Тэр дундаа зуны улиралд ачаалал маш их. Өдөрт дунджаар 50-60 виз олгодог. Харин өвлийн улиралд бол харьцангуй ачаалал багасаж өдөрт 10 гаруй виз бичигдэнэ. Энэ жил бид 132 орны 4 мянга орчим иргэнд виз олгосон.

Олон улсын зэрэглэлтэй боомтын онцлог нь гадаадын иргэдтэй холбоотой эрхлэх чиг үүргийн аливаа асуудлыг маш хурдан хугацаанд, шуурхай, оновчтой шийдвэрлэх мэргэжлийн ур чадвар шаарддаг. Тэр ч утгаараа Буянт-Ухаа боомт дээр өнөөдрийн байдлаар нэг ээлжид ирэгчийн танхимд 2, явагчийн танхимд 2 хяналтын байцаагч, виз, зөвшөөрлийн 1 ахлах мэргэжилтэн гэсэн 5 хүн 24 цагаар ажиллаж байна.

Ирэгчийн танхим Монгол Улсад зорчин ирж буй гадаадын иргэдэд виз олгох эсэхийг шийдвэрлэдэг, тэдгээртэй ярилцлага хийх зэрэг үйл ажиллагаа явагдана. Явагчийн танхимд бол Монгол Улсаас явж буй гадаадын иргэдийн гарах хөдөлгөөнд хяналт тавьж, гарах-орох виз аваагүй, визийн хугацаа хэтрүүлсэн, бүртгэлийн журам зөрчсөн гэх мэт гадаадын иргэнтэй холбоотой асуудлуудыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэдэг.

Хилийн боомт дээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заагдсан бүх төрлийн визийг визийн зөвшөөрлийн дагуу олгодог.

Гадаадын иргэд ихэвчлэн ямар төрлийн зөрчлүүд гаргаж байна вэ?
- Манай боомт дээр шийдвэрлэгдэж буй зөрчлийн дийлэнх буюу 90 орчим хувийг визийн хугацаа хэтрүүлэх болон бүртгэлийн журам зөрчих гэсэн зөрчлүүд эзэлж байна. Өнгөрсөн зун Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирж буй түр ирэгч гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан. Үүнийг бид тухай бүрт нь илрүүлж, Иргэний нисэхийн дэргэдэх Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Ер нь иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл сайжирч, зөрчил гаргах нь харьцангуй бага болсон шүү.

Хилийн боомтууд дээр ямар төрлийн виз олгодог вэ? Боомтоос виз хүсэхдээ юуг анхаарах ёстой байдаг вэ?
- Олон улсын зэрэглэлтэй Буянт-Ухаа боомт нь тухайн улсад Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газар байхгүй газраас ирж буй гадаадын иргэдэд 30 хоногийн жуулчин ангиллын визийг виз олгоход шаардагдах материалыг бүрдүүлж ирсэн тохиолдолд олгож байна. Хилийн боомт дээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заагдсан бүх төрлийн визийг визийн зөвшөөрлийн дагуу олгодог. Өөрөөр хэлбэл бид хуулийн дагуу бүх төрлийн визийг олгоно, хамгийн гол нь визийн зөвшөөрөл авах хэрэгтэй гэдгийг иргэддээ дахин дахин сануулаад байгаа юм. Иргэд ч энэ талаар их асуудаг. Бид 24 цагийн турш утсаар болон биечлэн мэдээлэл зөвлөгөө өгч байна.

Хүн болгон манай хуулийг төгс мэдэх албагүй л дээ. Гэхдээ гадаадын иргэнтэй холбогдож байгаа бол энэ талаарх хууль тогтоомжийг зайлшгүй судлах хэрэгтэй болж байгаа юм. Энэ талаарх мэдээлэл манай байгууллагын immigration.gov.mn сайтад дэлгэрэнгүй байршсан байдаг. Түүнчлэн 1800-1882 дугаарын утаснаас зөвлөгөө мэдээлэл авч болно.

Буянт-Ухаа боомт олон улсын зэрэглэлтэй, олон орны иргэд бужигнаж байдаг газар. Энэ утгаараа иммигрэйшний албан хаагчдаас хэлний мэдлэгээс эхлээд мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг байх?
- Олон орны иргэдтэй харилцаж байгаа учраас хэлний мэдлэг бол зайлшгүй шаардлагатай болдог. Манай байцаагч нар 1-2 гадаад хэлтэй, боомт орон нутагт 5-аас дээш жил ажилласан туршлагатай, хамгийн чадварлаг, мэргэшсэн албан хаагчид олон улсын зэрэглэлтэй боомтод ажилладаг. Нөгөө талаараа Монгол Улсын нүүр царай болж буй албан хаагчид учраас манай албан хаагчид алдаа гаргах эрхгүй ажилладаг.

Манай байгууллага анх ажилд орж байгаа ажилчдаа эхлээд заавал сургалтад хамруулаад, бүх газар, хэлтэс, боомтын үйл ажиллагаатай танилцуулаад шалгалт авдаг. Төрийн албан хаагчийн шалгалтаас гадна дахин шалгалт аваад тэнцсэн албан хаагчдыг тухайн албан тушаалд нь томилдог. Байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийг мэдсэн албан хаагч боомт, орон нутагт очоод ажилласан ч хүний өмнө нүүр улайхааргүй түвшний мэдлэг, чадвартай болдог л доо. Түүнчлэн жил бүр боомтуудад ажиллаж буй албан хаагчдад мэргэшүүлэх сургалтыг төвөөс зохион байгуулдаг нь тасралтгүй мэргэжил дээшлүүлэх боломжийг олгож байгаа хэлбэр гэж ойлгодог.

Энэ оны долдугаар сарын 1-ээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар, мөн бүртгэлийн программ шинэчлэгдсэнтэй холбоотой эргэлзэж байсан, мэдэхгүй байсан зүйлсээ мэдэж авсан. Одоо бол ямар нэгэн асуудалгүй, тухайн чиглэлийн дагуу ажиллаж байна. Тэгэхээр тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалт маш чухал, үр дүнтэй сургалт болдог гэж ойлгож болно. Харин манай  Буянт-Ухаа дахь газар албан хаагчдынхаа хувь хүний хөгжилд чиглэсэн төрөл бүрийн сургалтыг  14 хоног тутамд зохион байгуулж хэвшээд байна.

 

Боомтод ажиллахын давуу тал, сайхан нь юу вэ?

 

Манай ажлын нэг онцлог нь бид тушаал заавраар ажилладаг учраас хаана ч томилогдон ажиллаж болно. Хөдөө орон нутаг, хилийн боомтод ажиллахад их зүйл сурдаг. Наад зах нь хил хяналтын байгууллагынхантайгаа хамтарч ажиллана. Хяналт шалгалтаар явна, зөрчлөө шийдвэрлэнэ гэхчилэн бүхий л зүйлийг  хийж сурдаг.  Ер нь боомт, орон нутагт хэдэн жил ажиллахад их зүйл сурна шүү.

 

Одоо бол намайг анх ажилд орж байх үеийг бодоход боомт, орон нутагт ажиллах орчин нөхцөл, хангамж харьцангуй сайжирсан. Хилийн бүх боомтууд өөрийн гэсэн байртай болчихлоо, мөн боомтууд нэгдсэн сүлжээнд холбогдож, техник хангамж жил ирэх тусам л сайжраад байна шүү дээ.

Дорнодод хятад иргэний аминд хүрч, орчуулагч бүсгүйг нь хүчирхийлсэн хэрэг гарлаа
Дорнодод хятад иргэний аминд хүрч, орчуулагч бүсгүйг нь хүчирхийлсэн хэрэг гарлаа
 
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​