fbpx Завины үнэтэй амь гэж үгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
16 минут 54 секунд

Завины үнэтэй амь гэж үгүй

Зуны улирал эхэлж хот хөдөөгүй цэвэр ус, цэнгэг нуураа барааддаг амралт зугаалгын цаг ид үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд манайхан нэг үеэ бодоход байгалийн сайханд амарч зугаалах нь нэмэгдэж, дотоодын аялал жуулчлал ч хөгжсөөр байна. Дотоодын аялал жуулчлал нэмэгдэхийн хэрээр иргэд нуурын эрэг, гол ус бараадан амарч зугаалж байхдаа санамсар, болгоомжгүйгээс болж усанд эндэх тохиолдол ч цөөнгүй гардаг. Манай монголчууд хэзээнээсээ гал усыг басч болдоггүй хэмээн хэлэлцдэг. Тэр нь ч оргүй зүйл биш. Хүн гэдэг “амьтан” байгалийн хүчин зүйлийн өмнө хэчнээн өчүүхэн гэдгийг өөрт тохиолдсон хойно л ухаарах нь олонтаа. Тиймээс ч усны ослоос цаг ямагт сэрэмжилж, үр хүүхэддээ тавих анхаарлаа сулруулж боломгүй.

Тэгвэл уснаас болж эндэж байгаа харамсалтай тохиолдлуудын нэг гол шалтгаан нь завь болон хөвөгч хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, зааварчилгаа, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөөгүй эсвэл усан сангийн зориулалттай хийлдэг завь, хөвөгчийг том нууранд тавьснаас салхинд туугдан эрсдэлд орох тохиолдол ихээхэн гардаг. Манай сонин өнгөрсөн жилийн өдийд “Аминдаа хайргүй “усч” Монгол” хэмээх нийтлэлээрээ зуны улиралд гардаг усны ослын талаар сэрэмжлүүлж байсан. Харин энэ удаад усны ослын нэг том шалтгаан болсон Завины стандарт ямар байдаг, энэ чиглэлд хийгдэж байгаа ажил болон иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс усан завьтай холбоотой сэдвийг тусгайлан сонгосон нь энэ юм.

Завины стандарт Монголд..

https://www.zms.mn/a/102035 by zuuniimedee newspaper

Юуны өмнө завьтай холбоотой асуудлыг хөндөхийн тулд манай улсад завины стандарт гэж байдаг уу гэдгийг судлахыг зорьсон юм. Учир нь, Монгол Улс Далайн захиргаа гэсэн төрийн албатай. Зарим учир мэдэхгүй хүмүүс “Далайд гарцгүй мөртлөө далайн газартай” хэмээн шогчлоод байдаг уг албаныхан харин ч иргэддээ тустай, ус, завьтай холбоотой бүхий л ажлын голыг нугалдаг газар гэхэд болно. Тус газрынхан ОБЕГ-тай хамтран ажиллаж сүүлийн хэдэн жилд ярьж сануулж, сэрэмжлүүлсээр тодорхой хэмжээнд усны аюулыг иргэд мэддэг болоод байгаа нь сайшаалтай. Нөгөө талаар эднийхний хийсэн бас нэгэн чухал ажил бол усан тээврийн хэрэгслийг ашиглах улсын хэмжээний стандартыг бий болгох чиглэлээр тууштай ажиллаж хоёр ч багц стандартыг гаргаад байна. Удахгүй гурав дахь багц стандартыг батлуулахаар ажиллаж байгаа юм билээ.

Нөгөө талаар эдгээр стандарт нийцсэн гэдэг нь яг ямар үзүүлэлтээр вэ гэдгийг тодруулахаар олон улсын стандартыг сөхөж үзлээ. Үндсэндээ усан тээврийн олон улсын стандарт нь улс орон бүрт харилцан адилгүй ч голлон тухайн тээврийн хэрэгслийн бүх үзүүлэлтүүд нь хэрэглэх нөхцөл, сууж яваа хүний даац, тоог нарийн заасан, жолоодож байгаа хүн жолоодох эрхийн эрхийн үнэмлэхтэй, аврах, аюулгүй ажиллагааны үед ашиглах аврах хантааз нь сууж байгаа хүний тоогоор байх, даац хэтрээгүй байх, жолооч нь анхан шатны тусламж үзүүлдэг байх зэрэг наад захын үзүүлэлтүүд шаардагддаг байна. Манай улсын одоо мөрдөгдөж байгаа хоёр стандартад ч эдгээр агуулгыг багтааг өгснийг 20 гаруй хуудас стандартын агуулгаас харж болж байна.

Усан замын тээврийн асуудал манайд төдийлөн яригдаж байгаагүй, сүүлийн арав хүрэхгүй жил л энэ чиглэлд ажиллаж байгаа гэхэд харин ч хуулиа шинэчлэн батлуулчихсан, хэд хэдэн журам, засгийн газрын тогтоолуудтай эрх зүйн хувьд боломжийн хэмжээнд чадавхижиж байгаа юм байна гэж харагдсан. Тухайлбал, “Усан замын тээврийн тухай хууль”-ийг 2017 оны тавдугаар сард шинэчлэн баталсан бол 2019 онд “Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн жишиг батлах тухай” Засгийн газрын тогтоол, 2021 онд “Импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгсэлд тавих эрүүл ахуй, халдвар, хорио цээрийн шаардлагыг тогтоох журам”-ыг мөн засгийн газар баталсан байна. Ингээд үзэхээр Их хурлаас тогтоосон бие даасан хууль болон Засгийн газрын тогтоол, салбарын сайдын тушаал гээд аюулгүй ажиллагаа, ашиглалтын дүрмүүд харьцангуй боломжийн цаасан дээр буужээ.

Мэдээж энэ бол цаасан дээрх дүрэм журмууд. Түүнээс гадна дээрх дүрэм журам амьдрал дээр хэр нийцэж байгааг тодруулахаар Далайн захиргааг зорьсон юм. “Наадмын урт амралттай зэрэгцэн бид зургаан байршилд ажиллаад ирлээ” хэмээн Далайн захиргааны газрын ахлах мэргэжилтэн Ш.Долгион биднийг угтлаа. Улирлын чанартайгаар зун ихээхэн ачаалалтай байдаг тус албаныхан хамгийн олон хүн цугладаг Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх, Архангайн Тэрхийн цагаан нуур, Өгий, Увс нуур зэрэг зургаан газарт биечлэн ажиллаад дөнгөж иржээ. ОБЕГ-ынхан болон Далайн захиргааныхан хамтран ажиллаж байгаагийн хэрээр тодорхой хэмжээнд завьтай холбоотой осол эндэл харьцангуй буурсан тухай сайхан мэдээлэл ч хэлж байна. Иргэд ч сонор сэрэмжтэй болж байгаа талаар, өмнөх жилүүдийн гашуун туршлага тохиолдлуудыг цахим орчинд хуваалцан бие биедээ сэрэмжлүүлж байгаа нь ч нэмэртэй байгаа бололтой. Гэвч сонор сэрэмж нэмэгдэж байгаа нь сайн хэрэг боловч уснаас болж эндсэн осол буурахгүй бүр эсрэгээрээ нэмэгдсэн харамсалтай мэдээлэл биднийг эмзэглүүлсэн юм. ОБЕГ-аас гаргасан мэдээллээс үзэхэд сүүлийн таван жилийн хугацаанд зөвхөн баяр наадмын өдрүүдэд гэхэд гол уснаас болж эндсэн тохиолдол багагүй гарч, тасралтгүй нэмэгдсээр байна. 2017 оноос 2025 оны хооронд нийт зөвхөн баяр наадмын өдрүүдээр усанд эндэж амиа алдсан иргэдийн тоо 100 гаруй болжээ. Энэ нь зөвхөн баяр наадмын өдрүүд шүү дээ. Гэтэл жилийн туршид гээд үзвэл үүнээс хэд дахин олон тоо гарна. Зөвхөн Энэ он гарсаар нийслэлийн гурван дүүрэг, 12 аймгийн 22 суманд усны ослын 40 тохиолдолд бүртгэгдсэн. Харин баяр, амралтын өдрүүдэд энэ төрлийн ослын 16 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн амиа алджээ. Тэдгээрийн дөрөв нь хүүхэд байжээ.

Нэг үеэ болвол хүмүүс сонор сэрэмжтэй болсон ч нөгөөтэйгүүр усны осол гэдэг хэдхэн хормын дотор санаж сэхээрэх зай өгөлгүй тохиолдож харамсаж баршгүй үр дагаврыг авчирдагийг дээрх тоо баримтууд харуулсаар байгаа юм.

Усны осол иргэдийн хайнга байдлаас болдог

Дээр хэлсэнчлэн усан тээврийн салбарыг сүүлийн үед багагүй анхаарч хоёр ч багц стандарт батлагдсан нь сайшаалтай ч нөгөө талд иргэдийн өөрсдийн хэнэггүй, хайнга үйлдлүүд гэнэтийн осол аваар болох нэг шалтгаан болсоор байна.

Ялангуяа усны ослын дийлэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй ганцааранг нь орхих, зориулалтын бус хийлдэг гудас, завь, хөвөгч хэрэгслийг ашигласнаас болдог байна. Мөн бассейнд сайн сэлдэг ч голын усанд сэлж чадна хэмээн бардаж хэтэрхий гүн нуур, гол руу шумбах, ингэхдээ голдуу сонгтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орсноос шөрмөс татах гэнэтийн цүнхээлд орох гэх мэт эрсдэлд орсоор байдаг. Харахад гайгүй гүехэн мэт боловч тухайн газар орныг сайн мэдэхгүй учир хаанаа ямар цүнхээл гүн хэсэгтэй байхыг хэн ч урьдчилан таашгүй. Мөн гадуур дэлгүүр захаар худалдаалагддаг хийлдэг гудас, тоглоом, чанарын шаардлага хангахгүй бүрэн бус хийлдэг завь зэрэг нь иргэдийг хамгаалахаас илүү аюулд оруулж байна. Тухайлбал, хийлдэг тоглоом нь зөвхөн бассейний зориулалттай байдаг ч гол усанд дураар ашиглаж, хүүхдүүдээ тоглуулах, хараа хяналтгүй орхих байдал, хүүхэд хөвөгч гудсан дээр гараа тавьснаас хийлдэг гудас хөмрөх зэрэг аюул гарсаар байна.

Завины үнэтэй амь гэж бий юу?

Сүүлийн үед дурын дэлгүүр зах дээр төрөл бүрийн хэлбэртэй нугас, цаашлаад PVC материалтай, хийлдэг гэж рекламдаж байгаа завинууд 50 мянгаас нэг сая хүртэл үнэтэй зарагдаж байна. Гэтэл үр хүүхдээ эрхлүүлэх гэж авсан тэр хийлдэг завь нь үнэндээ таны гэр бүл, үр хүүхэд хайртай хүмүүсийн амь насыг авч одох аюулт хэрэгсэл бол яах вэ. Завины ослын талаар хүмүүст сэрэрмжлүүлэхэд яг өөрт нь тулаад ирэхгүй юм шиг хол гэж боддог. Гэтэл осол гэдэг ганцхан минутад, хэдхэн секундэд болдог. Тэгэхээр стандарт нормыг нь мэдэхгүй хийлдэг гудас, элдэв гоё сайхан зурагтай хөвдөг хэрэгсэл авч гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байх нь ямар ч амралтаас илүү тайван амралт болох юм. “Завины асуудлаар газар дээр нь ажиллаж байхдаа олон хүнтэй уулздаг, хэлж сэрэмжлүүлж ярьдаг. Зарим хүн би энэ завийг 500 мянгаар, нэг сая төгрөгөөр авсан гэдэг. Бид зөрүүлээд “таны амь нас энэ завины үнээр хэмжигдэх үү” гэхээр чимээгүй болчихдог хэмээн улсын байцаагчийн хэлсэн үгс нэгийг бодогдуулж байлаа.

Завинд дур мэдэн мотор нэмж болохгүй

Завь, хөвөгч хэрэгсэлтэй холбоотойгоор өөр нэг анхаарах зүйл бол иргэд усан тээврийн хэрэгсэл завийг хил гаалиар өөр нэрээр оруулах, нэгэнт оруулж ирсний дараа завиа бүртгүүлэхгүй байх, хөвөгч хэрэгслийг зориулалтын бус газар хэрэглэх зэрэг нийтлэг зөрчлүүд гарч байна. Ялангуяа intex зэрэг хөвөгч тоглоом, гудас, хэрэгслүүд нь усан сангийн зориулалттай байдаг бол зарим нь дур мэдэн мотор нэмж стандартын бус байдлаар ашиглах тохиолдол цөөнгүй гарч байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, болдог юм “би чадна” гэдэг хандлагаар хандаж, дур мэдэн зориулалтыг нь өөрчилснөөс тухайн завь даац хэтрэх, аюулгүй ажиллагаа алдагдах цаашлаад замын дунд хөмрөх, осол болох гол нөхцөл болдог байна.

Завинд суухдаа жолоочийн үнэмлэхийг шалгаж байгаарай

Иргэдийн хувьд гол нуурын эрэг дээр амрахдаа хөвөгч хэрэгслээс гадна тухайн орчинд үйл ажиллагаа явуулдаг завиар зугаалах үйлчилгээг их авдаг. Одоогоор улсын хэмжээнд 13 байршилд 280 гаруй усан тээврийн завь үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн улсын хэмжээнд 200 гаруй усан замын тээврийн жолооч байгаа аж. Жолооч нарыг бэлтгэх сургалтыг жилд хоёр удаа улсын хэмжээнд зохион байгуулдаг. Усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэх олгохдоо мэргэжлийн болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тусгай шалгалт авдаг, анхан шатны тусламж үзүүлэх чадвар олгох, хүндрэлтэй цаг агаарын таагүй нөхцөлд самбаачлах чадвартай байх зэрэг олон шалгуур тавьж үнэмлэх олгодог байна. Гэвч улирлын чанартай сургалт учир тэр болгон жилийн турш явуулах боломж хомс, тэр хэрээр үнэмлэхгүй ч завь жолоодох тохиолдлууд мэр сэр гарсаар байдаг тохиолдол байдгийг Далайн захиргааныхнаас анхааруулав. Тиймээс албаныхан хяналт шалгалтыг тогтмол явуулж байгаа ч иргэдийн зүгээс тухайн жолооч нь үнэмлэхтэй эсэхийг нягталж байж завинд суух, завины аюулгүй байдлыг хангасан эсэхийг тодруулах зэрэг наад захын хяналтыг тавьж шаардаж байхад илүүдэхгүй юм.

Зориулалтын бус хөвөгч хэрэгсэл битгий ашиглаарай

Далайн захиргааны Усан замын тээврийн бүртгэл хяналтын албаны ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагч Ш.Долгион:

-Бидний зүгээс иргэдэд зохих ёсны шаардлага тавихад хүлээж авдаг, нааштай хандлагатай болсон. Гэхдээ олон дунд сайн муу янз бүр байгаа. “За ойлголоо” гэж хэлчихээд биднийг явмагц завиа буцаагаад тавьчих тохиолдол ч бий. Тэгэхээр иргэдийн хувьд согтууруулах ундаа хэрэглэх нь осол болох гол шалтгаан болдог. Усан завины тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Манай байгууллагын зүгээс хамгийн хөл ихтэй байршлуудад эргүүл хяналтаар ажилласан. Хөвсгөл аймгийн хатгал тосгон, Архангай аймгийн Өгий нуурт байнгын эргүүл ажилладаг. Сэлэнгэ, Булган, Дорнод гэх мэт олон нууруудад чиг үүргийн дагуу Онцгой байдлынхан ажиллаж сэрэмжлүүлэх чиглэл өгдөг. Сүүлийн үед хийлдэг завинд таарах таарахгүйг нь мэдэхгүй мотор тавьж дур мэдэн стандартыг өөрчлөх асуудал гарах болсон. Хамгийн гол нь иргэдэд хандаж хэлэхэд зориулалтын бус хөвөгч хэрэгсэл битгий ашиглаачээ гэж уриалмаар байна.

Санамсар болгоомжгүй байдлаас болж осол их гарч байна

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн:

-Иргэд бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхидгоос болж хүүхдүүд амь насаа алдах аюул эрсдэлд орж байгаа юм. Мөн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос болж усанд осолддог. Түүнчлэн зориулалтын бус хөвөгч хэрэгсэл, завь ашигласнаас болж усанд осолдож байна. Усанд осолдсон тохиолдлуудын хувьд нийслэл, хөдөө орон нутагт гээд томоохон гол, мөрнүүдтэй газар ихээр тохиолдож байна. Онцгой байдлын байгууллагын хувьд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх мэдээллийг өгөөд явж байна. Үүний дагуу завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүл, машинтай болон явганаар том голын эргүүдээр эргүүл гаран ажиллаж байгаа. Эргүүл гараад үерийн түвшинтэй, голд эрсдэх эрсдэлтэй гэсэн тэмдэг, тэмдэглэгээнүүд байршуулчихаад байхад л иргэд үүнийг анзаарахгүй, тоолгүйгээр гол ус руу ороод байдаг. Мөн нийслэлийн хэмжээнд Туул голыг дагасан завьт эргүүлүүд 3-4 чиглэлд гарсан. Дээрээс нь тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 133 (7630)

З.Төмөртөмөө: Одоо хэрэгжиж байгаа төслүүд дээр алдаа гарвал надтай болон манай компанитай хариуцлага ярьж болно
З.Төмөртөмөө: Одоо хэрэгжиж байгаа төслүүд дээр алдаа гарвал надтай болон манай компанитай хариуцлага ярьж болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​