fbpx Эрүүл мэндийн сайд-өмнөх 7 хоногт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 10 секунд

Эрүүл мэндийн сайд-өмнөх 7 хоногт


Сайншандын 50 ортой төрөх эмнэлэг энэ онд ашиглалтанд орно
 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиллалаа. Тэрээр он гарсаар 2 дахь удаагаа Дорноговь аймагт ажиллаж буй нь энэ юм. Аймгийн иргэдтэй уулзах үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл салбарын хэмжээнд хийж, хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулаад, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал Сайншанд сумын 50 ортой төрх эмнэлэг, Замын-Үүдийн 100 ортой эмнэлгийн барилга хэзээ ашиглалтанд орох талаар иргэд сонирхож асуусан юм. Сайд хариулахдаа Эдгээр барилгууд  ямар учир шалтганаас товлосон цаг хугацаандаа ашиглалтад ороогүй ингэж олон жил зогсонги байдалд орсонтой миний бие энэ оны нэг сард танилцсан, УИХ-гишүүн О.Дэлгэрсайхан, аймгийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тодорхой мэдээллүүдийг авч, тухайн үед газар дээр нь шийдвэрүүдийг гаргасаны үр дүнд барилгын ажлууд одоо хэвийн явж байна. Замын-үүд cумын 100 ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой эмнэлгийг 2018 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа талаар хэллээ.


Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин гардуулж өгөв
 

Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ЭМЯ-наас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай байдаг түргэн тусламжийн автомашиныг олгож байна. Энэ удаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дорнговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай фургон автомашиныг гардуулж өглөө. Тэрээр хэлэхдээ 2017 онд өмнөх сайдын үед нийт сумдын 50  хувьд автомашин олгосон. Үлдсэн 50 хувийг автомашинаар хангах ажлыг бид эрчитэй хийж байна. . Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж байгаа асуудал бол яах аргагүй түргэн тусламжийн автомашин байдаг. Он гарсаар эрүүл мэндийн яамнаас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 20 гаруй түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.


Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын III тоглолт боллоо
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын III тоглолтын нээлтийн ёслол энэ сарын 23 нд Сүхбаатарын талбайд боллоо.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спорт тоглолтыг үндэслэгч, профессор Маурис Слапак, Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбооны ерөнхийлөгч Д.Нямсүрэн зэрэг албаны хүмүүсээс гадна эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд, тэдний гэр бүлийнхэн зэрэг олон хүн оролцсон юм.
 Дэлхийн анагаах ухаан эрхтэн шилжүүлэн суулгах замаар хүний эрүүл мэндийг аврах, нөхөх чадварыг эзэмшээд 60 гаруй жил өнгөрч, эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн ажил амьдрал сэргэж, биеийн тамир спортоор хичээллэн амжилт үзүүлсэн жишээ цөөнгүй. Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдээс олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн хүмүүс ч төрөн гарсан байдаг.
Анх 1978 онд Английн Уэссэкс мужид Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолт зохион байгуулагдсанаас хойш олон улс орнууд дагах болж дэлхийн тоглолт нь 17 удаа зохион байгуулагджээ. Монгол Улсад Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолт 2008, 2015 онд зохион байгуулагдаж байсан. Өнөөдөр гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тэмцээн спортын 11 төрлөөр явагдах юм.
Манай оронд Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолтыг санаачлагчид нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг үндэслэгчдийн нэг, нэрт мэс засалч, доктор, профессор Маурис Слапак болон Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр,  Э.Бадар-Ууган, Эрүүл мэндийн дэд сайд, Эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүд болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд, тэдний гэр бүл, төрөл төрөгсөд нь юм.

 

Газар дээр нь явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж эхэллээ
 

 “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн нээлт боллоо. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица,  болон Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийг сайжруулах зорилготой юм. Ингэсэнээр алс хол эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа хүмүүсд газар дээр нь урьдчилан сэргийлэх , оншлох зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

Явуулын тусламж үйлчилгээ үзүүлж буй цүнхэн дотор Зөөврийн ЭКГ буюу зүрхний цахилгаан бичлэг хийдэг аппарат, зөөврийн ЭХО, Даралт хэмжигч, цусан дахь сахар, холестерин хэмжигч, биеийн өндөр, жин хэмжигч, Samsung tablet, iPad, Зөөврийн компьютер, ДОХ, тэмбүү, хепатит Б, С, хеликобактерийг тодорхойлох хурдавчилсан оношлуурууд зэрэг багаж тоног төхөөрөмжүүд бий. Эдгээрийг ашиглан 3 жилийн хугацаанд 13000 гаруй хүнийг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж, орон нутгийн болон алслагдсан эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийсэн байна. Ингэсэнээр Монгол улсын газар нутгийн байдалд тохирсон, алслагдсан хүн амд хүрсэн, нэг ч хүнийг орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх мобайл технологийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг хийж хэвшихэд чухал юм.
2015 оноос ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн чиглэлээр 12 аймгийн 14 сум, 3 дүүргийн 3 хороонд, 2016-2017 онд 11 аймгийн 13 сум, нийслэлийн 3 дүүргийн 4 хороонд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ онд Баян-Өлгий Улаан хус, Ховд аймгийн Чандмань сум, Завхан аймгийн Баянтэс сумын, Нийслэлийн  Багануур дүүргийн 2, 4-р хорооны өрхийн эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн 21-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төв,  Баянзүрх дүүргийн 21-р хорооны, Хан-Уул дүүргийн 12-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд дээрхи төсөл хэрэгжинэ. Энэ хүрээнд нийт 40 эмч, мэргэжилтнүүдэд чадавхижуулах 7 хоногийн сургалтыг хийгээд байна.


 

 Төгс  бүтээлд Төгс бүтээгдэхүүн
Төгс бүтээлд Төгс бүтээгдэхүүн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​