fbpx ҮНДЭСНИЙ ХАМГИЙН ТОМ ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ОНЛАЙН БОЛОН БИЕЧИЛСЭН БҮРТГЭЛ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЭХЭЛНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 45 секунд

ҮНДЭСНИЙ ХАМГИЙН ТОМ ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ОНЛАЙН БОЛОН БИЕЧИЛСЭН БҮРТГЭЛ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЭХЭЛНЭ

Монголын хамгийн том сургууль болох МҮИС-ийн элсэлтийн онлайн болон биечилсэн бүртгэл ирэх долдугаар сарын нэгнээс улс орон даяар нэгэн зэрэг эхлэх гэж байна.

Бүртгэл нийслэл хот болон хөдөө орон нутгийн 21 аймгаас гадна БНХАУ, ОХУ, КАНАД, АНУ зэрэг улс орнуудад явагдана. МҮИС-д элсэх хүсэлтэй сурагчдын тоо жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулж элсэлтийн бүртгэлийн ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс элсэлтийн  бүртгэлийн тухай мэдээллийг утсаар болон  онлайн хэлбэрээр, мөн МҮИС-ийн хичээлийн байруудаас хэрхэн авч, сонирхсон мэргэжлийнхээ ангид цаг алдалгүй бүртгүүлэх талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

“Залуу эрдэмтэн багш нарын холбоо”-ноос хийсэн судалгаагаар, дунд сургуулийн төгсөгчдийн дунд МҮИС нь хамгийн хүсэмжит сургуулиар тодорчээ. Элсэгчдийн хүсэмжит сургуулиар тодорсон гол шалтгаанууд нь:

Нэгдүгээрт: Монголын хамгийн том их сургууль болж чадсан.

Хоёрдугаарт: МҮИС гэдэг нэр дэлхийн оюуны брэнд болсон.

Гуравдугаарт: Сургалтын чанар болон олон улс дахь нэр хүндээрээ тэргүүлж буй.

Дөрөвдүгээрт: Дэлхийн жишигт нийцсэн топ их сургуулиуд дэргэдээ эрдэм шинжилгээний лаборатори, томоохон эмнэлэгтэй байдаг. Түүнчлэн МҮИС дэргэдээ эрдэм шинжилгээний лаборатори, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь хүргэх эмнэлэгтэй болсон.

Тавдугаарт: Их сургуулийн материаллаг бааз, оюутны дотуур байр, эмнэлэг, инновацийн төв зэрэг хийж бүтээсэн бүхэн нь дэлхийн стандартыг хангасан

Зургадугаарт: МҮИС болон оюутны дотуур байр нь хамгийн ашигтай байршилд буюу хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг. Гандантэгчинлэн хийдийн ард, ЭХЭМҮТ болон МҮОНРТ-ийн урд талд, худалдаа үйлчилгээний цогцолбор, кино театртайгаа ойр, Тасганы овооны уулзварын дэргэд байрлаж байгаа нь оюутан залууст олон талын боломжийг олгож байгаа юм.

Долдугаарт: МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС зэрэг сургуулиудын олгож буй голлох хэмжээний бүх мэргэжлийн боловсролыг МҮИС-аас авах боломжтой. /250 мэргэжлээр элсэлт авч байгаа/

Наймдугаарт: Гадаад захирал, гадаад багш нар ажиллахаас гадна гадаад оюутнууд суралцаж байна. Түүнээс гадна оюутнуудаа дэлхийн жишигт нийцсэн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байна.

Энэ бүх шалтгаан нь монголын залуус МҮИС-ийг сонгох гол шалтгаан болж байна.

Мөн монголын үндэсний хэмжээний хамгийн том их сургууль болох МҮИС нь АНУ, НИГЕР, КАНАД, ЯПОН, БНСУ, ОХУ, ТАЙВАНЬ, ЭНЭТХЭГ зэрэг нийт 26 орны 130 гаруй их сургууль, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай  байдаг. Энэ  хүрээнд багш, оюутанд чиглэсэн сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, инновацийн ажилд бүхий л талын дэмжлэг үзүүлэх, түүнчлэн багш, оюутнуудыг гадаадын шилдэг их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах, хамтарсан судалгаа болон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна. МҮИС-ийн 200 гаруй оюутан олон улсын шилдэг их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн хамгийн том үзүүлэлт юм.

Ялангуяа МҮИС-д дэлхийн өнцөг булан бүрээс буюу БНХАУ, ОХУ, АНУ, Тува, Буриад улсаас оюутнууд ирж суралцаж байна. Энэ жил Нигер улсаас долоон оюутан элсэн суралцахаар болсон нь МҮИС хэдийнэ дэлхийн хэмжээний брэнд их сургууль болсныг илтгэж байгаа юм.

Энэ жил МҮИС-ийн 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 16-20 хүртэлх насны залуусын оюуны чадавхи, боловсролын түвшин, өрсөлдөх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор олон ажлыг зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, МҮИС-ийн дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа Англи, Солонгос, Герман, Орос, Хятад, Япон, Франц, Итали хэлний клубууд болон хөтлөгч, гитар хөгжим, мэтгэлцээн, таеквондо, аеробек, фитнесс, боксын клубуудэд оюутан залуус маань үнэ төлбөргүй хичээлэх боломжийг олгож байгаа юм.

Мөн “МҮИС-д дурлагсад” буюу марафон гүйлт, бокс, жүдо бөх, чөлөөт бөх, үндэсний бөх, ширээний теннис, агаарын теннис, шатар, даам, сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, олс таталт, чөлөөт болон спорт бүжгийн тэмцээн, парламентийн тэмцээн, хамтлаг дууны тэмцээн зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Зөвхөн сонирхогчдын дунд болох эдгээр тэмцээн уралдаанд бусад их, дээд сургуулийн оюутнууд болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуус ч өрсөлдөх боломжтой ажээ. Тэмцээн уралдаанаас шалгарсан шилдэг, манлайлагч сурагчид МҮИС-д үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулна. Үүнээс гадна ЭЕШ-ын оноогоор аймаг, дүүрэгтээ эхний 10-т жагссан сурагч их сургуулийн нэгдүгээр курстээ үнэ төлбөргүй суралцах боломжтой юм.

МҮИС-ийг сонгох элсэгчдын ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан элсэлтийн бүртгэлийн баг нийслэлийн есөн дүүрэг, мөн хөдөө орон нутгийн 21 аймгийн төвүүд дээр ирэх долдугаар сарын нэгний өглөө 09:00 цагт зэрэг элсэлт авч эхэлнэ. Элсэгчид онлайн хэлбэрээр болон МҮИС-ийн төв байр буюу хичээлийн хоёрдугаар байр дээр биечлэн ирж бүртгүүлэх боломжтой. Мөн долдугаар сарын 2-ноос 4-ний хооронд “Blue sky” дээр зохион байгуулагдах “Боловсролын үзэсгэлэн яармаг”-т оролцож дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгүүлээрэй. Харин онлайнаар хэлбэрээр бүртгүүлэхдээ www.MNU.edu.mn вэб сайтын баруун дээд талын буланд байрлах ЭЛСЭЛТ дээр дарж ОНЛАЙН БҮРТГЭЛ гэсэн цэс рүү нэвтэрч орно. Энэ дагуу гарч цэсэнд хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж БҮРТГҮҮЛЭХ дээр дарна.

 

ДАШТ-2018: Өнөөдрийн тоглолтын хуваарь
ДАШТ-2018: Өнөөдрийн тоглолтын хуваарь
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​