fbpx Баабар: Иосиф Бродский шүүсэн хурал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 42 секунд

Баабар: Иосиф Бродский шүүсэн хурал

Хожмын утга зохиолын Нобелийн шагналт аугаа найрагч Иосиф Бродскийг 1964.2.18-нд нийгмийн хөдөлмөрөөс зайлсхийж паразит амьдралаар биеэ авч явсан хэргээр шүүжээ. Хэдийгээр тэрээр 15 наснаасаа ажил хөдөлмөр хийсэн боловч олон удаа ажлаа сольсон ба завсар хооронд нь тасалдсан учир нийгмийг шимэгчилж амьдарсан хэмээн буруутгагджээ. Хуралд шүүгч нь яллагч-прокурорын үүрэг гүйцэтгэв Шүүх ажиллагааг сэтгүүлч Фрида Вигдорова тэмдэглэж авсан байна.

Шүүгч: Та юу хийдэг вэ?

Бродский: Би шүлэг бичдэг. Бас орчуулдаг. Миний бодоход...

Шүүгч: Больж үз, ямар ч "миний бодоход" байхгүй. Зөв зогс! Хана налж болохгүй! Шүүгч рүү хар! Шүүхэд зөв хариулна шүү! (Над руу хандан):Тэнд суугаа хүн тэмдэглэл хийхээ яг одоо боль! Эсвэл би чамайг шүүхийн танхимаас хөөж гаргана шүү. (Бродскийд хандан): Та байнгын ажилтай юу?

Бродский: Би үүнийгээ байнгын ажил гэж боддог.

Шүүгч: Яг тодорхой хариул!

Бродский: Би шүлэг бичсэн. Үүнийгээ хэвлэгдэнэ гэж бодож байна. Миний бодоход...

Шүүгч: Наад "Миний бодоход" чинь бидэнд пад байхгүй. Та яагаад ажил хийдэггүй юм бэ? Энэнд л хариулт өгөөдөх гэж байна.

Бродский: Би ажил хийдэг. Би шүлэг бичдэг.

Шүүгч: Бидэнд наадах чинь хамаагүй. Таныг ямар байгууллагатай холбоотой байсныг л бид сонирхож байна.

Бродский: Би хэвлэлийн газартай гэрээ хийсэн.

Шүүгч: Тодорхой хариул. Таны хийсэн гэрээ чинь өөрийгөө тэжээхэд хангалттай юу? Ямар өдрөөс, хэдий хэмжээний мөнгөн дүнгээр гэрээ хийсэн бэ?

Бродский: Яг сайн санахгүй байна. Бүх гэрээ манай өмгөөлөгчид байгаа.

Шүүгч: Чамаас асууж байна.

Бродский: Миний орчуулсан хоёр ном Москвад хэвлэгдсэн... (тоочив).

Шүүгч: Та хэр удаан ажилласан бэ?

Бродский: Ойролцоогоор...

Шүүгч: "Ойролцоогоор" чинь бидэнд хамаагүй!

Бродский: Таван жил.

Шүүгч: Та хаана ажиллаж байсан бэ?

Бродский: Үйлдвэрт. Геологийн экспедицид...

Шүүгч: Та үйлдвэрт хэр удаан ажилласан бэ?

Бродский: Нэг жил.

Шүүгч: Юугаар?

Бродский: Зорох машины техникчээр.

Шүүгч: Та ямар мэргэжилтэй вэ?

Бродский: Яруу найрагч, яруу найрагч-орчуулагч.

Шүүгч: Таныг яруу найрагч гэдгийг хэн хүлээн зөвшөөрсөн бэ? Таныг яруу найрагчдын тоонд хэн оруулсан юм?

Бродский: Хэн ч биш. (Санаа алдав) Тэгвэл хэн намайг хүн төрөлхтний тоонд оруулсан болж байна?

Шүүгч: Та тэгээд энэндээ суралцсан уу?

Бродский: Юунд?

Шүүгч: Яруу найрагч болох гэж? Тэднийг бэлтгэдэг, сургадаг... Та найрагч болох гэж хаана суралцсан, төгссөн...

Бродский: Би мэдсэнгүй... Энийг боловсрол олгодог гэж бодоогүй.

Шүүгч: Тэгээд яаж?

Бродский: Би үүнийг... (итгэлгүйхэн)... Бурханаас...

Шүүгч: Шүүхэд өгөх өргөдөл санал байна уу?

Бродский: Яагаад намайг баривчилсныг л мэдмээр байна.

Шүүгч: Энэ чинь санал биш асуулт байна.

Бродский: Тэгвэл надад санал алга.

Шүүгч: Өмгөөлөгчөөс асуух зүйл байна уу?

Өмгөөлөгч: Тийм ээ. Иргэн Бродский, та орлогоо гэр бүлдээ нэмэрлэдэг үү?

Бродский: Тэгдэг.

Өмгөөлөгч: Аав, ээж чинь бас мөнгө олдог уу?

Бродский: Тэд тэтгэвэртээ гарсан.

Өмгөөлөгч: Та тэдэнтэйгээ хамт амьдардаг уу?

Бродский: Тийм ээ.

Өмгөөлөгч: Тэгэхээр таны олсон орлого гэр бүлийн төсөвт нэмэр болдог уу?

Шүүгч: Та асуулт асуухгүй, ерөнхийд нь хэлж байна. Та түүнд хариулахад нь тусалж байна. Битгий ерөнхийд нь асуугаад бай.

Өмгөөлөгч: Та сэтгэцийн эмнэлэгт бүртгэлтэй юу?

Бродский: Тийм ээ.

Өмгөөлөгч: Та хэвтэн эмчлүүлж байсан уу?

Бродский: Тийм ээ, 1963 оны 12-р сарын сүүлээс энэ оны 1-р сарын 5 хүртэл Москвагийн Кащенкогийн эмнэлэгт.

Өмгөөлөгч: Өвчин чинь таныг нэг газар удаан хугацаагаар ажиллахад саад болсон гэж санагдаж байна уу?

Бродский: Магадгүй. Тийм байх. Ер нь би мэдэхгүй байна. Үгүй ээ, би мэдэхгүй.

Өмгөөлөгч: Та Кубын яруу найргийн түүвэрт орчуулсан шүлгээ тавьсан уу?

Бродский: Тэгсэн.

Өмгөөлөгч: Та испани романс орчуулсан уу?

Бродский: Орчуулсан.

Өмгөөлөгч: Та Зохиолчдын эвлэлийн орчуулгын хэсэгтэй холбоотой байсан уу?

Бродский: Байсан.

Өмгөөлөгч: Орчуулгын хэлтсийн товчоооос гаргасан зан характерийн тодорхойлолтыг хавтаст хэрэгт хавсаргаж өгөхийг шүүхээс хүсч байна... Бас нийтлэгдсэн шүлгийн жагсаалт... Гэрээний хуулбар... Мөн би иргэн Бродский эрүүл мэндийн шалтгаанаар байнгын ажил хийхэд саад болсон эсэхийг тогтоохын тулд үзлэгт оруулахыг хүсч байна. Цаашлаад иргэн Бродскийг цагдан хорихоос нэн даруй суллахыг хүсч байна. Түүнийг гэмт хэрэг үйлдээгүй байхад цагдан хорьсон нь хууль бус гэж үзэж байна. Тэр байнгын оршин суух газартай учраас шүүхээс дуудсан цагт хэдийд ч ирж болно.

Шүүгч: Танд асуух зүйл байна уу?

Бродский: Надад нэг хүсэлт байна, миний хоригдож байгаа өрөөнд цаас, үзэг өгөөч.

Шүүгч: Та үүнийг цагдаагийн даргаас гуйх хэрэгтэй.

Бродский: Би асуусан, тэр татгалзсан. Би цаас, үзэг л гуйж байна.

Шүүгч (зөвшөөрөх янзтай): За, би тэдэнд дамжуулнаа.

Бродский: Баярлалаа.

Шүүгч: Таны шүлэг гэгчийг авч үзнэ, гэхдээ хувийн дэвтрийг нь хураах шаардлагагүй. Иргэн Бродский, 1956 оноос хойш та 13 төрлийн ажилтай болсон. Та үйлдвэрт нэг жил ажиллаад зургаан сар ажилгүй болсон. Зуны улиралд та геологийн судалгааны багт байсан, тэгээд дөрвөн сар ажиллаагүй ... Та яагаад завсар хоорон дахь хугацаанд ажил хийхгүй, шимэгч амьдралын хэв маягтай байснаа шүүхэд тайлбарлана уу?

Бродский: Би завсар хооронд нь ч ажилласан. Би одоо ч хийж байгаа тэр зүйлээ хийж байсан: Би шүлэг бичсэн.

Шүүгч: Тэгэхээр та шүлэг гэгчээ бичсэн юм уу? Байнга ажлаа солихын ач тус юу вэ?

Бродский: Би 15 настайгаасаа хөдөлмөрлөж эхэлсэн. Би юм болгоныг сонирхдог. Амьдрал, хүмүүсийн талаар аль болох ихийг мэдэхийг хүссэн учраас ажлаа сольдог байсан.

Шүүгч: Та эх орондоо хэрэгтэй юу хийсэн бэ?

Бродский: Би шүлэг бичдэг. Энэ бол миний ажил. Би үүндээ итгэлтэй байна... Миний бичсэн зүйл зөвхөн одоо ч биш, хойч үедээ ч хүнд тустай гэдэгт би итгэдэг.

Үзэгчдийн дуу хоолой: Яасан их томорч байнаа, наадах чинь! Хий юм төсөөлдөг бололтой!

Өөр нэг хоолой: Тэр бол яруу найрагч. Ингэж бодох эрхтэй.

Шүүгч: Тэгэхээр та өөрийнхөө шүлэг гэгчийг хүмүүст тустай гэж бодож байгаа хэрэг үү?

Бродский: Та яагаад "шүлэг гэгч "гэж нэрлэээд байгаа юм?

Шүүгч: Бид таны шүлгийг "гэгч" л гэж нэрлэнэ, яагаад гэвэл бид тэрийг чинь өөрөөр ойлгох арга алга.

Сорокин (улсын яллагч): Та хойч үеийнхний тухай ярьж байна. Үнэхээр өөрийгөө одоо үеийнхэн ойлгохгүй гэж бодож байна уу?

Бродский: Би тэгж хэлээгүй. Зүгээр л миний шүлгүүд хэвлэгдээгүй учраас хүмүүс мэддэггүй.

Сорокин: Хэрэв тэд мэддэг байсан бол та бусдад танигдана гэж бодож байна уу?

Бродский: Тийм ээ.

Сорокин: Та өөрийгөө сониуч зантай гэлээ. Та яагаад Зөвлөлтийн армид алба хаахыг хүсээгүй юм бэ?

Бродский: Би ийм асуултад хариулахгүй.

Шүүгч: Хариул!

Бродский: Би цэргийн албанаас чөлөөлөгдсөн. "Хүсээгүй" биш, харин чөлөөлөгдсөн. Энэ бол хоёр өөр ойлголт. Би хоёр ч удаа чөлөөлөгдсөн. Эхний удаа аавын бие муудсан, хоёр дахь удаад нь миний бие өвдсөн.

Сорокин: Та олсон мөнгөөрөө амьдрах боломжтой юу?

Бродский: Энэ боломжтой. Одоо шоронд надад өдөрт 40 копейк зарцууллаа гэсэн бичигт дандаа гарын үсэг зуруулж байгаа. Би эрх чөлөөтэй байхдаа өдөрт 40 копейкоос ихийг олдог.

Сорокин: Гэхдээ та гутал, хувцас өмсөх хэрэгтэй биз дээ.

Бродский: Надад нэг костюм байгаа, хуучин хувцас. Надад өөр юм хэрэггүй.

Өмгөөлөгч: Таны шүлгийг мэргэжилтнүүд хянаж үзсэн үү?

Бродский: Тийм ээ. Чуковский, Маршак нар миний орчуулгыг маш их үнэлдэг. Би байгаагаасаа ч дээгүүр үнэлгээ авсан.

Өмгөөлөгч: Зохиолчдын эвлэлийн орчуулгын хэлтэстэй холбоотой юу?

Бродский: Тийм ээ. "Анх удаа орос хэлээр" хэмээх альманахад польш хэлнээс орчуулсан шүлгээ уншиж байсан.

Шүүгч (өмгөөлөгчид): Та түүний нийгэмд хэрэгтэй ажлынх нь талаар асуух ёстой атал уншсан ярьсаныг нь асуугаад байна.

Өмгөөлөгч: Орчуулгууд нь ч бас л нийгэмд хэрэгтэй ажил.

Шүүгч: Бродский, та ажил сольсон завсрын хугацаанд яагаад хөдөлмөр эрхлээгүйгээ шүүхэд тайлбарлаж өгнө үү?

Бродский: Би ажилласан. Би шүлэг бичсэн.

Шүүгч: Гэхдээ энэ нь таныг хөдөлмөр эрхлэхэд саад болоогүй.

Бродский: Би хөдөлмөрлөсөн. Би шүлэг бичиж байсан.

Шүүгч: Гэхдээ үйлдвэрт ажилладаг мөртөө шүлэг бичдэг хүмүүс байдаг. Ингэхэд юу саад болсон юм?

Бродский: Гэхдээ хүмүүс бүгд адилхан биш. Үсний өнгө, нүүрний хувирал гээд л...

Шүүгч: Энэ бол таны нээлт биш. Үүнийг бүгд мэднэ. Коммунизм руу чиглэсэн манай агуу дэвшилт хөдөлгөөнд өөрийнхөө оролцоог хэрхэн үнэлэж байгаагаа тайлбарлана уу?

Бродский: Коммунизм байгуулна гэдэг зүгээр л нэг суурь машины дэргэд зогсох юмуу газар хагалах биш. Энэ нь бас оюуны хөдөлмөр бөгөөд энэ нь...

Шүүгч: Сүржин үг хэллэгээ зогсоо! Харин ирээдүйд ажлаа хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэл.

Бродский: Би шүлэг бичиж, орчуулахыг хүссэн. Гэхдээ энэ нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээтэй зөрчилдөж байгаа бол байнгын ажилтай болсон ч гэсэн шүлэг найргаа бичсээр байх болно.

Ардыг төлөөлөгч Тяглы: Энд байгаа бүх хүн хөдөлмөр эрхэлдэг. Яаж ийм удаан ажилгүй байж чадав аа?

Бродский: Та миний ажлыг хөдөлмөр гэж үзэхгүй байна. Би шүлэг бичсэн, үүнийгээ ажил гэж боддог.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Баабар

Тэдний хэн нь дараагийн УИХ дарга, Ерөнхий сайд болох вэ?
Тэдний хэн нь дараагийн УИХ дарга, Ерөнхий сайд болох вэ?
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​