fbpx Баабар: Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
25 минут 18 секунд

Баабар: Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя

Бүх эмч багш нарын сарын цалинг яг өнөөдөр мянган доллар болгож болно. Тийм бололцоо бий.

  1. Гэхдээ бүтээмж нэмэгдээгүй байхад дараа жилүүдэд энэ цалинг хадгалах бололцоо бий эсэх
  2. Араас нь төрөөс цалинжиж байгаа бүх хүмүүс адилхан мянган долларын цалинтай болох шаардлага тавина
  3. Өөрийн эрхгүй хувийн хэвшил дагаад нийтлэг цалингаа мянга доллар болгоно.
  4. Үүнээс болоод алдагдалд орохгүйн тулд бараа үйлчилгээний үнэ эрс нэмэгдэнэ.
  5. Одоо 10% болчоод буй инфляц шууд 20% болно.
  6. Монгол нь нийт хэрэглээнийхээ 90% -ыг хатуу валютаар гаднаас худалдаж авдаг учир ханш 2-3 дахин унана.
  7. Юутай ч энэ хямралыг эдийн засгийн хувьд өнөөгийн Монгол улс, Засгийн газар, УИХ даахгүй.

Нийгэм, улс төр, эдийн засгийн давхацсан хямралаас гарах хэд хэдэн арга байна.

  1. Төгрөг хамгаалах, инфляцаас сэргийлэх голлох зориулалттай Төв банкинд бэлэн байдалд сойсон улсын нөөц рүү орох.
  2. Яаралтайгаар асар их хэмжээний төгрөг шинээр хэвлэх.
  3. Улсын төсөвт тусгагдсан цалин, тэтгэмж, тэтгэвэрээс бусад бүх төлөвлөгөөнөөс татгалзах.

Эсвэл өөр арга хайж ард түмний хүсэж шаардаж буй цалин тэтгэвэрийн хэмжээнд тохирсон бүтээмжийг яаралтай бий болгож болно. Энэ бол эрс шийдэмгий реформ.

Доор дурьдсан цогц арга хэмжээг авах саналыг би ЕС Эрдэнэбат, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Занданшатар нарт тавьж байлаа. Мөн тухайн Засгийн газрын сангийн сайд нарт ч дуулгаж байв. Ийм учраас шинэ санаа биш.

Сайт болон өдөр тутмын сонинд сүүлийн арван жилд хэд хэдэн удаа хэвлэгдсэн болохоор уншигчид, ялангуяа шийдвэр гаргах төвшнийхний зарим нь харсан байж магадгүй. Бараг тухай бүр “Та бол барууны намын хүн, харин манай нам бол зүүн төвийн үзэлтэй” гэсэн хариу сонсож байлаа. Үнэндээ би мөнөөх өөрснийгөө барууных гэж нэрлэдэг тэр намаас хөөгдөөд олон жил болж буй учир улс төрийн аль нэг чиглэл хандлага баримталсан юм үгүй. Монголчууд өөрөө өөрсдийгөө хямраасан тул өөрсдөө л зоримог хөдөлж байж энэ шавраас гарна. Эдийн засаг ид шидээр биш эрүүл бодлогоор сэргэнэ. Ардчилсан ардчилаагүй намын бодлого, баруун зүүний шийдвэр, шашин шүтлэг, сайхан сэтгэл, өр зүрх, сэтгэлийн хандив, гомдол гаслал, тайвшрал зэрэгтэй эдийн засгийн сэргэлт ямар ч холбоогүй. Төр нийгмийн ардчилсан систем энэ тогтолцоогоо хамгаалах хуулийн механизмгүй бол сүйрлээр дуусдаг..

УЛСЫН ИХ ХУРАЛ БУЮУ ХУУЛЬ ТОГТООХ ДЭЭД ИНСТҮҮЦ:

Одоо үйлчилж байгаа уул уурхай, банк, холбоо, барилга, боловсрол дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулийг бүрэн хүчингүй болгох

(Куба, Хойд Солонгос зэрэг гажиг тогтоцтой цөөн орныг эс тооцвол Гадаадын хөрөнгө оруулалтын төлөө улс орнууд байтугай нэг улсын мужууд хоорондоо өрсөлддөг.)

Одоо үйлчилж байгаа урт нэртэй хуулийг бүрэн хүчингүй болгох

(1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн буянгаар 2003 оноос Гадаадын хөрөнгө оруулалт цутгасаар 2012 онд ДНБ-ий өсөлт 17.5% болон Эдийн засаг мянган хувь өссөн. Урт нэрт гэх энэ хууль батлагдсан нь мөнөөх 1997 оны хуулийг нураах эхлэл болжээ. Гол мөрөн булаг шандыг хамгаалах Төрийн бус байгууллага гэх рекэт дээрэмчдийн 600 бүлэг шинээр байгуулагдав)

Одоо үйлчилж байгаа стратегийн ордын тухай хуулийг хүчингүй болгох

(Стратенийн орд гэсэн ойлголт байдаггүй, стратегийн бүтээгдэхүүн гэж л бий. Тухайн ордыг үл ашиглах, тэндээс стратегийн бүтээгдэхүүн бий болгохгүй гэсэн улс төрийн зорилго байж болох л доо. Ер нь тухайн ордыг ашиглахгүй гээгүй мөртөө “стратеги” болгон зарлах нь авилга, хулгай дээрмийн зорилготой том гарц шүү дээ)

Компаний хуульд өөрчлөлт оруулж бүх компанийг татварт бүрэн хамруулах

(Хэдэн зуун төрийн болон олон нийтийн, хувийн компани бий боловч ихэнх нь татвар төлдөггүй. Татвар төлөхгүй компаний эрхийг хүчингүй болгож доод ангилалд оруулах ёстой)

Хөрөнгийн баталгааны хууль батлах

(Хөрөнгийн бүртгэл байдаггүй учир хөрөнгө нь баталгаатай болдоггүй, иймээс шүүхийн гомдол тасардаггүй, шүүх ч барьцаа байдаггүй тул үзэмжээрээ шийдэх нь их.)

Хөрөнгийн биржийг хувьчилж үнэт цаасны гүйлгээ хийх явдлыг чөлөөтэй болгосон хууль батлах

(Төрийн мэдлийн хөрөнгийн бирж ажиллаж чадахгүй. Нөгөө талаас зах зээлд хувийн бусад хөрөнгийн бирж гарч ирэх бололцоо хаалттай.)

ТББ-ын статус болон үүргийг тодорхой болгосон хууль батлах

(Одоо бүртгэгдсэн ТТБ хорин мянга хол гарч байна. Үүнээс лавтай 5-6 мянга нь рэкэт, шантажны зориулалттай. Мөн компаниуд болон хувь хүмүүс татвараас зугтах зориулттайгаар ТТБ байгуулан ажиллуулж буй. Үүнийг бүртгэн шалгаж хуулинд ямар нэг хязгаарлалт тавих ёстой. Үндсэн хуулиар иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй боловч хэн нь ч хуулиас гадуур байж болохгүй.)

Гэрээний хууль батлах

(Алив нийгэм гэрээн дээр тогтдог. Гэр бүлээс эхлээд улс хооронд хүртэл. Манайд одоо хүртэл гэрээний хууль байхгүй учир нийгэм даяараа төр-компани-олон нийтийн байгууллага-хувь хүмүүс-гэр бүлийн хооронд зарга тасардаггүй. Иргэний хуульд оруулсан хэдэн өгүүлбэр гэрээний хуулийг оролдог ч, мэдээж тодорхой биш учир үргэлжийн хэрүүл. “Тодорхой бус хуультай байснаас огт хуульгүй нь дээр” гэсэн номнол бүр эртний Ромд байжээ)

Татварын бүх төрлийн хөнгөлөлтийг үгүй болгож, үүнийг өөр байдлаар урамшуулах хуулийн өөрчлөлт хийх

(“Төрөх, үхэх, татвар төлөх нь зайлшгүй үнэн” гэсэн үг байдаг. Татварт бүх инстүүц, компани хувь хүн хамаарч ашиг орлогын мэдүүлгээ жил бүр бөглөж өгдөг системд шилжих хэрэгтэй байна. Тодорхой заагдсан хэмжээнд орлого нь хүрээгүй бол эхэлж төлчихөөд дараа нь хөнгөлөлт болгон буцаан олголт болж байж нийгэмд арай шударга ёс тогтоно. Үндэслэлгүй хөрөнгөжилт ч эндээс харагдана.)

Нийгэмд учруулсан эд, мөнгөн хохирлыг юун түрүүн эргүүлж төлөн хохиролгүй болгох талыг баримталсан хуулийн заалт буй болгох

(Ялтантай шүүх тохиролцож хэргээ хүлээн хохирлыг барагдуулах болон хамсаатнаа илчилсэн тохиолдолд ялыг хөнгөлдөг хууль бол шүүн таслах процессийг асар их хөнгөлдөг шударга тогтоц юм. Энэ нь нийгмийг хохиролгүй болгох, нуугдсан гэмт хэрэгтний илчлэхэд тусалдаг. Шоронд чилээж хонзон тайлснаас илүү ашигтай. Тиймээс гэрчийг хамгаалах хууль байдаг. Банкны нягтлан байсан нэг гар 10 сая доллар шамшигдуулчихаад 3 жилийн ял авч суллагдангуутаа гадагшаа гараад явчихсан байдаг. Эсвэл тохиролцож байгаа нь энэ гээд Жидүүгийн гэмт хэргийг толгойлон асар их хохирол учруулсны дараа 40 сая төгрөг буюу зүүж яваа цагныхаа үнийн хэдхэн хувиар торгуулаад ялаас мултарсан тохиолдол ч саяхных. Нүүрсний сонсголоор илэрсэн асар их мөнгийг буцааж авах нь дээр үү, шоронд хэдэн жил хорьсон болоод таашаал авах нь дээр үү?)

Гэнэтийн ашгийн татвар мэтийг УИХ-аас санаачлахгүй байх

(Сумогийн 68 дахь аваргаар монгол хүн тодорснийг бэлгэдэн зэс, алтанд мөн ийм тоотой гэнэтийн ашгийн татвар тогтоосноор Төв банкинд зүгээр тушааж байсан алтны хэмжээ 10 дахин буурсан төдийгүй, маш олон залуус шоронгийн хаалга татсан гашуун сургамж бий шүү дээ!)

ЗАСГИЙН ГАЗАР БУЮУ ГҮЙЦЭТГЭХ ДЭЭД ИНСТҮҮЦ

Гадаадын хөрөнгө оруулалтаас ямар ч тооцоогүйгээр тодорхой хувийг Засгийн газар эзэмшдэгийг болиулах

(Ямар ч тооцоогүй, ажлын туршлага үгүй, тэр байтугай ойлголтгүй байж Хөрөнгө оруулагчтай хувьцааны 50% давсан хэсгийг төр эзэмшинэ гэсэн хийрхэл ерөөс хөрөнгө оруулалтыг зогсоох, эсвэл хулхидуулах үндсэн алдаа болно. Туршлага мэдлэггүй ядуу буурай орны төр их бодож шийдвэр гаргах бодлогын алтан хувьцаа аваад мэнэжмэнт маркетингаас хол байсан нь ашигтай байдаг.)

Үндэсний аюулгүй байдалтай холбоотой биш бол УИХ-аас хөрөнгө оруулалт дахь Засгийн газрын шийдвэрт дэгээ тавихгүй байх.

(Парламентийн засаглалтай алив Засгийн газар нь парламетад олонх болж төрийн эрх мэдлийг атгаж байгаа бүлгийн итгэл хүлээлгэж томилсон гүйцэтгэх засаглал юм. Гэтэл хууль тогтоох инстүүцээс Засгийн газрынхаа шийдвэрийг удирдан хөтлөх нь нийт тогтолцоог утгагүй болгож буй хэрэг. Парламент Засгийн газраа шүүмжилж болно, болохгүй бол огцруулж болно, харин үйл ажиллагааг нь хөтлөж, шийдвэр бүрийг нь парламент хэлэлцэн өмнөөс нь шийдэж өгөх нь хортой.)

Нинжа болон рэкэт мэтийн хууль бус уул уурхайн үйлдвэрлэлийг Засгийн газар бие даан шийдвэрлэх

(Энийгээ хуульчлан цэгцлэхгүй бол оройтно шүү. Энэ бол нийгмийн эмгэнэлд тулд очсон)

Геологийн хайгуулыг чөлөөтэй болгох

(Геологийн хайгуул нь улс орны хөрсөн дор буй үнэт нөөцийг илрүүлдэг учир тухайн улсын төр болон хувийн компаниудын зээлжих эрхийг нэмэгдүүлдэг. Иймээс аль ч улс орон геологийн хайгуулыг чухалчлан чөлөөтэй тавьдаг, урьж оролцуулдаг, Засгийн газраас хайгуулийн үр дүнгийн илтгэлийг компаниас шаарддаг.

Монголд компаниуд геологийн хайгуул хийх эсэхийг тухайн нутгийн ард түмэн мэдэн шийдэж байх уриалга 2013 онд гарсан ба удалгүй бараг хориглосон. Өдгөө Монголын гадаад өрийн хагас нь хувийн хэвшилд хамаарч буй шалтгаан нь 2010-2014 онд хайгуул, ашиглалт чөлөөтэй, зээлжих эрх өндөр байсан явдал.

Чингис, Самурай зэрэг төрийн бонд ч ийм учир амар олдож байв. Дараа нь хориг гарснаас болж зээл олдохгүй, тэр хэрээрээ тавьсан өрөө төр ч, хувийн хэвшил ч эргүүлж төлөх чадваргүй болсон. Монголын өргөн уудам нутгийн ердөө нэг хувь (1%) нь геологийн ашиглалтын лицензтэй, харин яг ашиглаж ажиллуулж байгаа нь нийт газар нутгийн 0,27%! Эрдэнэт, ОТ, ТТ-г оруулаад шүү!. Байгалийн баялаг гэсэн хүмүүсийн төөрөлдүүлсэн ойлголтоос татгалзан үүнийг иргэдэд зөв сурталчлах. Учир нь эдийн засгийн утгаар байгалийн баялаг гэж байдаггүй, байгалийн нөөц (natural resources) гэдэг ба тэр нь хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн үр шимээр гарсан үр дүн нь хэрэв зах зээлд ашигтайгаар үнэлэгдэж байвал сая баялаг болно. Ойлголт зөв байж хандлага зөв болно.

Төрийн мэдэлд байгаа улсын алдагдалтай үйлдвэрүүдийг хувьчлах, татан буулгах, мэнэжмэнтийн хувьчлал хийх

(Бараг 150 шахам төрийн өмчийн компани бий. Бараг бүгдээрээ алдагдалтай. Цаана нь орон нутгийн захиргааны мэдлийн өмчийн хэвшил тоолж барагдашгүй. Хувийн хэвшилтэй давхцсан үйл ажиллагаа явуулдаг олон компанийг шууд татан буулгахад улс орон хожино уу гэхээс юу ч алдахгүй. Хайран санагдаад байвал цахилгаан дулаан, тоос шороог нь хүртэл төр хариуцаж байгаа байшин барилга контоор өрөөг нь зах дээр үнэ хаялцуулан зарж болохуйц.

Төр өмчлөөд, төр өөрөө мэнэжмэнтийг нь хийж байгаа болохоор эдгээр компаниуд үнэн хэрэгтээ эзэнгүй гэсэн үг. Ийм газар хулгай шамшигдуулал гүн бат үүрэлж байгаад гайхах нь илүүц зан.

Хэн ч өөрийнхөө өмчөөс хулгайлдаггүй.Өнөөдөр Үндэсний нийт бүтээгдэхүүний дор хаяж хагас нь далд эдийн засагт хамаарч байгаа. Хувьчлал худалдан авалт зэрэгт оролцох компани, хувь хүмүүсийг “шоронд хийхгүй” гэсэн амлалт өгөхөөс өөр аргагүй. Тэртээ тэргүй далд эдийн засгийг төр илрүүлж чадахгүй учир ингэж л ил гаргана.)

Үнэ чөлөөлтийн бодлого явуулах

(Монгол улс чөлөөт үнийн тогтолцоонд 30 жилийн өмнө орсон гэх боловч маш олон бараа үйлчилгээ үнийн хувьд төрийн хатуу хяналтад байсаар байна. Хэрэв цахилгаан, дулаан, шатахуун, тээвэр, гээд маш олон бараа үйлчилгээний үнэ ханшийг төрийн мэдлээс гарган сул орхисон бол эдгээр нь аль хэдийнээ өөрснөө учраа олоод мөнхийн хомсдол, байнгын гомдлоос гараад явчих байлаа. Үүнийг өрсөлдөөн шийдчих байсан гэдгийг харилцаа холбооны салбар тод харуулдаг. Бодлогоор зарим тун цөөн бараа үйлчилгээнд төр өөрийн эрхгүй хяналт тавих шаардлага бий. Хавтгайд нь биш шүү дээ. Ер нь хөндлөнгөөс, тэр дундаа төрөөс оролцож болдоггүй, оролцсоноор улам дордуулдаг юм бол үнэ, хэл хоёр гэж ярьдаг. Монгол үнэ байтугай хэлний хуультай орон.)

Жуулчлалыг дэмжиж, үүнд саад болж буй иргэний харъяаллын, хилийн, нисэх үйлчилгээний хуульд өөрчлөлт оруулж чөлөөтэй болгох

(Аялал жуулчлал нь юутай ч өнөөдөртөө асар их олз олон гайхуулах салбар биш. Гэхдээ сүүлийн жилүүд мэдэгдэхүйц хөгжин цэцэглэж байгаа нь нүднээ ил. Хилээр орж гарч байгаа хүний тоо нь аялал жуулчлалын салбартай шууд хамаатай юм биш л дээ. Монголд үнэхээр голдуу зуны улиралд 100 мянга орчим гадны жуулчин ирж байгаа нь өмнө үзэгдээгүй том амжилт. Гэтэл адилхан тэмээтэй адуутай, морин хууртай, монгол дээлтэй, эсгий гэртэй, говьтой Өвөр Монголд жилд хэдэн сая жуулчин ирдэг аж. Гол ялгаа нь төрийн хүнд суртал, төрийн оролцоо. Төрийн онгоцны үнэ хөлсөөс авахуулаад хүнд суртал, өрсөлдөөнийг хааж боосон аргачлал зэрэг нь гадны жуулчинг байнга айлгадаг.)

Боловсрол болон эрүүл мэндийн салбарын хуульд өөрчлөлт оруулж үүнийг бизнес гэдгийг нь хүлээн зөвшөөрөхийн сацуу нийгмийн ядуу хэсгийг ямар үйлчилгээнд төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээнд хамруулахыг тодорхой болгох.

(Өнөөгийн дэлхийд хамгийн ашигтай том бизнесийн тоонд боловсрол, эрүүл мэнд ордог бол Монголын хуулиар эдгээр салбар нь буяны үйлс хэмээн хуульчлагдсан. Бүх хүүхдэд анхан ба дунд боловсрол олгох, бүх иргэдийг нийгмийн гоц халдварт өвчин болон торхой аюулт өвчний тархалтаас сэргийлэх нь төрийн үүрэг. Хаана ч тийм байдаг. Дээд болон тусгай мэргэжилд сургах нь илүүтэй бизнесийн хэрэг.

Хүн болгон доктор профессор болж байх албагүй. Ахлах сургуулийг төр хариуцах ч түүнд хамрагдах хүсэлгүй нэгийг нь төрөөс албадах шаардлагагүй. 10 мянган хүнд ноогдох их дээд сургуулийн оюутан, дипломтон, мастер, магистэр докторын тоогоор дэлхийд тасархайд тэргүүлж байгаа нь бахархал гэхээсээ ичмээр явдал болжээ.

Чанар төдийгүй ерөөс ердийн хөдөлмөрийн фронтод ажиллах сонирхолгүй докторууд олонтой болов. Гэтэл ажлын сул байр маш их, нийгэмд боловсон хүчин, мэргэжилтний өлсгөлөнд орлоо. Төр боловсролыг бүрэн хяналтандаа авсан төдийгүй нэгэнт буяны үйлс гэж хардаг болохоор сургалтын үнэд хатуу норм хязгаар тавьжээ. Эрүүл мэнд ч төрийн хатуу хяналтанд учир тэнд бизнис байхгүй, тэр хэрээрээ чанар маш муу. Хүн ам цөөтэй, алслагдсан суурин газар зэрэгт төрийн тусгайлсан анхаарал хэрэгтэй нь мэдээж. Бизнис хийх бололцоог нь чөлөөлөөд өгвөл даатгалын тогтолцоо ч хөгжинө, жинхэнээсээ сайн санааны буяны байгууллагууд ч олшроно. Шудрага ёс ч сэргэнэ)

Нийгмийн салбарын өргөн хувьчлал болон түрээс, мэнэжмэнтийн хувьчлалын бодлого явуулах

(1997 оноос туршилтын журмаар аймаг болгонд 2-3 эмнэлэгийг мэнэжмэнтийн хувьчлалд оруулсан нь маш үр дүнтэй болох нь харагдсан. Эмнэлэгийн үйлчилгээ, хэмнэлт, идэвх санаачлага эрс дээшилсэн. Харамсалтай нь 2000 онд шинэ Засгийн газар бүгдийг нь цуцалсан. Ганц үлдээсэн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг. Хэрхэн дээшилж хөгжиж дэвжсэнийг очоод харж болно. Муу тал нь зарлага ихтэй өвчтөнөөс зугтаж, бусад улсын эмнэлэг рүү түлхэж, өөрснөө даатгалаар амьдрахыг илүүд үзэх болжээ. Яагаад гэвэл мэнэжмэнт л болохоос мөн л төрийн мэдлийнх шүү дээ.)

Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж иргэдийг давхар орлого олох бололцоог нэмэгдүүлэх

(Хуулийн хүрээнд бол энэ нь ойлгомжтой зүйл. Нэрийн болон хувийн даатгалын тогтолцоо бий болгох)

Халамжийн бодлогыг өөрчилж, халамжид тун шаардлагатай хэсгийг хамруулах

(Бид дэлхийн хамгийн халамжлагч төртэй болчихлоо. Жишээ татах нь илүүц биз. Шинэ тивүүдэд бий болсон улс орнуудад нутгийн уугуул иргэдийг олон жил тэтгэлэг халамжаар авч явсны үр дүн илэрхий харагддаг. Нийгмийн ядарсан иргэд, олон хүүхэдтэй айл, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төрөөс тодорхой хэмжээгээр халамжлан тэтгэх нь төрийн үүрэг мөн. Түүнээс биш бүх иргэдээ халамжлан хамаг мөнгөө шавхдагийг тэнэглэл гэхүү дээ.)

Төрийн (Засгийн газрын) болон улсын, олон нийтийн өмчийн статусыг ойлгомжтой ангилж тодорхой болгон өөр өөр татварын орчин бүрдүүлэх

(Үндсэн хуулиар Монгол улсад өмчийн бүх хэлбэр ижил тэнцүү эрхтэй, шүүхийн өмнө ижил тэнцүү хариуцлага хүлээх ёстой. Мөн өмчийн бүхий л олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл одоо болтол хэнд хамаарах ялгааг нь тодорхойлоогүй учир аль нь Засгийн газрын, аль нь олон нийтийн, аль нь хамт олны өмч нь зааглагдаагүйгээс болоод хэрэг гарвал бүгд булаацалдана, хэрэггүй бол хэн ч үл хайхрана.)

Газрын, газрын хэвлийн доорхи нөөц, бэлчээрийн талаар ойлгомжтой шилжилтийн бодлого гарган татварт хамруулах

(Хувьчлагдсан болон эзэмшилд очсон газар нь тэр чигээрээ дээш доошоо эзэмшигчийн мэдэл гэсэн үг биш. Тухайлбал аль нэг компани, хувь хүн нүүрс олборлох лиценз эзэмшиж байгаа бол тэндээс олдох бусад байгалийн нөөц түүнд хамаагүй. Гэтэд юуны ч юм лиценз эзэмшигч тэр нутгаас шинээр олдсон давхрагын хий, усны нөөц, занар зэргийг өөрийн мэтээр харамлаж, ашиглалт байтугай хайгуул хийлгэхгүй мөнгө нэхэж боогдуулах тохиолдол байнга гарч байна. Бусад оронд үүнийг хэрхэн зохицуулдагийг судлан хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Нүүдлийн малын билчээрийг олон жилээр тодорхой айл хүмүүст эзэмшүүлэн, байгаль экологийн нөхцлийг нь сайжруулдаггүй юм гэхэд хэвээр хадгалах үүрэг хүлээлгэх, үүнийг ноцтойгоор зөрчвөл торгохоос эхлээд хурааж авах зохицуулалт маш чухал байна.)

Татваргүй бүс зарлах

(Далайгаас хол, дэд бүтэц сул хөгжсөн орны хувьд худалдааны чөлөөт бүс, татварын нэн хөнглөлттэй бүс нь худалдааг ч дэд бүтцийг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой байдаг. Алтанбулагийн, Замын-Үүдийн, тэрбайтугай Улаанбаатарын чөлөөт бүс байгуулна гэж баахан хөрөнгө мөнгө сүйтгэснээс өөр олзгүй өдий хүрлээ. Гол шалтгаан нь төр. Төрөөс хуулиа гаргалаа, дүрэм журмыг нь баталлаа, хяналт тавьлаа, бусдыг нь иргэд компаниуд өөрснөө хийчихнэ.)

Малын хөлийн татвар, даатгалын системийг бий болгох

(Өнөөдөр Монголын нийгэм дахь хамгийн чинээлэг давхрага нь малчид болжээ. Мал ч бэлчээрийн даацнаас хэтэрч байгаль экологид хор учруулах болов.)

Эдийн засгийн хамаарал нэг цэгээс шалтгаалж байгаа өнөөгийн байдлаас аль болох яаралтай салах бүхий л ур ухаан арга самбаагаа гаргах.

(Хоёр мянгаад оны эхээр Монгол улсын худалдааны хамгийн том түнш нь Швейцарь байлаа. Эрдэнэтийн зэсийн баяжмалыг гол импортлогч компани Глинкорын төв АНУ-аас Швейцарийн Баар хотод шилжжээ. Монголын цор ганц экспортын бараа нь зэсийн баяжмал. Өдгөө зэс боловсруулах ихэнх үйлдвэр Хятадад бий. Үүнээс гадна Монголын голлох экспорт нь Хятад руу гаргаж буй нүүрс, ингэхээр худалдааны нэгдүгээр түнш Хятад. Гэвч Хятад нь Монголын худалдааны гол түнш болохоос эдийн засгийн ерөнхий хамаарагч биш. Өнөөдөр Монгол улс эрчим хүчний хувьд Галуут нуурын цахилгаан станцаас, шатахууны хувьд Ангарскаас, ложисткийн хувьд Сибирийн төмөр замаас бүрэн хамааралтай. Энэ гурван “бараа үйлчилгээ” Монголын “хөгжил дэвшлийн” ганц түлхүүр нь болжээ.)

Жич: Энэ бичвэрийг сайтад нийтлэхдээ зориуд сэтгэгдэл бичих зайг нээлттэй орхив. Хөгжлийн эсрэг, зориудаар улс орноо хорлох гэж байгаа юм шиг давшилдаг бүлэглэлүүд цөөнгүй идэвхитнүүдтэй. Цагдаагийн дарга хэлэхдээ ийм эсэргүүнүүдийн бичсэн муухай юмыг 2 минутын дотор задалж эзэн холбогдогчийн илрүүлж чадна гэж УИХ-дээр амалсан учир тэдэнд зориулав.

Баабар

2016-2025

Ухаахудаг байгалийн баялаг уу, бизнесийн бүтээл үү?
Ухаахудаг байгалийн баялаг уу, бизнесийн бүтээл үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​