fbpx Г.МӨНХ-ЭРДЭНЭ: FACEBOOK ДЭЭР ГИБРИД ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭСЭН ХАРИЛЦАГЧ, ЖИЛИЙН 50 ХУВИЙН ХҮҮТЭЙ ТЭНЦЭХ ӨГӨӨЖ ХҮРТСЭН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 49 секунд

Г.МӨНХ-ЭРДЭНЭ: FACEBOOK ДЭЭР ГИБРИД ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭСЭН ХАРИЛЦАГЧ, ЖИЛИЙН 50 ХУВИЙН ХҮҮТЭЙ ТЭНЦЭХ ӨГӨӨЖ ХҮРТСЭН

Голомт банкны НУГ-ын дилер Г.Мөнх-Эрдэнэ: 

FACEBOOK ДЭЭР ГИБРИД ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭСЭН ХАРИЛЦАГЧ, ЖИЛИЙН 50 ХУВИЙН ХҮҮТЭЙ ТЭНЦЭХ ӨГӨӨЖ ХҮРТСЭН

Монголбанк бодлогын хүүгээ бууруулснаар арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ бууруулсан. Цаашид буух уу?

 

Хоёрхон жилийн өмнө бодлогын хүү 15 хувь байсан бол одоо 10 болсон. Цаашид ч дахиад буурна гэсэн хүлээлт байна. Бодлогын хүүг дагаад хадгаламжийн хүү ч  цаашид буухаар байгаа юм. Тиймээс аль болох эртхэн өндөр өгөөжтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг судалж, боломжит сонголтыг хийх хэрэгтэй. Эрт эхлэх тусмаа л та хожно гэж хэлмээр байна.

 

Хүү буурахаар хадгаламжийн хүүнээс өндөр өгөөж авдаг байсан хүмүүст хохиролтой харагдаж байна л даа. Энэ тохиолдолд иргэд яасан нь дээр вэ?

 

Ийм нөхцөл байдалд хүрнэ гэдгийг бид 2016 оноос харж эхэлсэн. Гэвч харилцагчид маань хадгаламжаасаа шууд л татгалзаад, хувьцаа, валют, түүхий эдийн арилжаанд оролцоод явахад бэлэн биш байна. Иймд бид харилцагчдадаа зориулж эрсдэл багатай, ашиг ихтэй бүтээгдэхүүн хөгжүүлэх шаардлагатай болсон юм. 

Шийдэл нь “Гибрид хадгаламж” байлаа. Бид энэ бүтээгдэхүүнийг сүүлийн 3 жил хөгжүүлж байна. Эхнээсээ эерэг үр дүн гарч байгаад баяртай байгаа. Өнгөрсөн жил гэхэд Гибрид хадгаламжийн харилцагчид өгсөн жилийн дундаж хүү 27 хувь байсан. Энэ жилийн хувьд эхнээсээ үр дүнгүүд гарч байна. Жишээ нь, Facebook-ийн Гибрид хадгаламж хийсэн харилцагч маань 3 сарын хугацаанд 12.5 хувийн хүү тооцуулж авлаа. Жилд шилжүүлбэл 50 хувийн хүү гэсэн үг л дээ.

 

Тэгвэл гибрид хадгаламжийг энгийн хадгаламжтай харьцуулахад ямар давуу талтай гэсэн үг вэ?

Түрүүн дурьдсанчлан харилцагч Facebook-ийн ханшийн өсөлтөөс өндөр хүү авсан байна. Харин ханш унасан байсан бол яах байсан бэ?

Хэрвээ Facebook-ийн хувьцааг худалдаж авсан бол ханшийн уналтаас болж шууд мөнгөө алдах байсан.

Харин Facebook-ийн гибрид хадгаламж хийсэн хүн бол ханш яаж ч унасан анхны хадгалуулсан мөнгөө алдахгүй юм. Энэ бол хамгийн гол давуу тал нь гэсэн үг.

Үүнтэй ижлээр алт, валютын Гибрид хадгаламж хийж, ханшийн зөрүүг нь хүү болгон авах боломжтой. Зарчим нь яг ижил. Ханш хэдий чинээ өснө, төдий чинээ хадгаламжийн хүү өснө. Харин ханш буучихвал таны хадгаламжийн хүү тэг болно. Гэхдээ анхны хадгалуулсан мөнгөнөөс сохор зоос ч дутахгүй. Ямар ч тохиолдолд алдагдал хүлээхгүй гэсэн үг юм.

 

Гибрид хадгаламж нээлгэхэд мөнгөн дүнгээр босго тавих уу?

Хамгийн багадаа 30 сая төгрөгөөр хадгаламжаа нээлгэх боломжтой.

 

Тэгэхээр ханшийн өсөлтийг таамаглах ёстой болох нь. Гэвч хүн бүрт ханш өсөх нь буурах нь гэсэн таамаглал хийх мэдлэг байхгүй. Яаж өөрт ашигтай хувилбараа сонгох юм бэ?

Яг л үүн дээр Голомт банкны мэргэжилтнүүдийн оролцоо өндөр байгаа юм. Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын шинжээчид ханшийн таамаглалын судалгааг тогтмол хийж, өдөр тутам харж байна. Долоо хоног, сар, улирлаар шинжилгээг нь хийж таамаглал дэвшүүлдэг.

Ингэж шүүсийг нь шахсан шинжилгээ, судалгаагаа харилцагчдадаа таницуулж зөв сонголт хийхэд нь зөвлөдөг. Харилцагч хадгаламжаа нээхээс өмнө болон дараа нь үргэлж мэдээлэл, судалгаагаар хангагддаг гэсэн үг. Нэг үгээр хэлбэл харилцагч таныг унтаж байхад Голомтын шинжээчид ажиллаж байх болно.   

 

Шинжээчид буруу таамаглах эрсдэл бий юу?

Тийм учраас та Гибрид хадгаламж хийхдээ эрсдэлээ сайн тооцоорой гэж хэлэх байна. Учир нь та хүүгээрээ дэнчин тавьж байна шүү дээ. Шинжээчдийн таамаглал биелэхгүй бол таны хүү тэг болно. Бодит байдалд шинжээчдийн маань таамаглал 100 хувь биелэх боломжгүй. Дэлхийн аль ч  том банк хэзээ ч ханшийг 100 хувь таамаглаж байсан түүх байдаггүй юм.  Харин бид хамгийн оновчтой таамаглал дэвшүүлэхийн тулд 70:30 гэсэн харьцаатай зорилго тавьж байгаа.

Тодруулбал, 70 хувьд нь бидний дэвшүүлсэн таамаглал биелж, 30 хувьд нь биелэхгүй байж болно. Энэ нь та 10 удаагийн хадгаламж хийхэд 7-д нь өндөр хүүтэй, 3-т нь хүүгүй үлдэх эрсдэлтэй гэсэн үг. Эцсийн дүндээ та боломжийн хүү аваад гарна. Тэгэхээр үр дүнг нь хүртэх хүртэл тэвчээр хэрэгтэй шүү гэж хэлэх байна.

Хаанаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болох вэ?

Та 70127676 дугаараар холбогдож манай шинжээчтэй шууд холбогдож, зөвлөгөө авч болно.

Ч.ДАВААБАЯР: БАЯЛАГ БҮТЭЭГЧИД, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙНХЭЭ САНАЛЫГ ХАМГААЛАН ТЭМЦСЭЭР БАЙХ БОЛНО
Ч.ДАВААБАЯР: БАЯЛАГ БҮТЭЭГЧИД, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙНХЭЭ САНАЛЫГ ХАМГААЛАН ТЭМЦСЭЭР БАЙХ БОЛНО
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​