
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 22, П.Батчимэг 19, Д.Цогтбаатар 18, Ч.Номин 17 удаа гадаад аяласан байгаа юм. Нийтдээ улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн зардлаар биеэ үзүүлжээ. Хамгийн залуу гишүүн гэгдэх С.Цэнгүүн гэхэд л биеэ үзүүлэхээр явсан гэж тайлбар хийжээ.
Хамгийн том олигарх гишүүн "АПУ" Батчимэг, "Оффшор" Цогтбаатар, "Гацуур" Номин нар улсын мөнгөөр зугаалахаас ичсэнгүй. Тэд юу бүтээв, ямар гэрээ хэлцэл хийв гэдгийг олон нийт асуух ёстой. Ихэнх гишүүд биеэ үзүүлсэн гэх тайлбар хийжээ. Яасан их бие муутай нөхдүүд вэ. Ард түмэн үзүүлэх эмнэлэггүй байхад арай хэтэрч байна шүү.
Хэзээ мөдгүй үхэх гэж байгаа мэт эмнэлэгт хэвтэнэ гэж мөнгө авдагаа ичмээр юм. Залуусын төлөөлөл, өндөр боловсролтой гэж рекламддаг 25 настай С.Цэнгүүн ийм ашигч байх нь ичмээр зүйл шүү. Зарим сайт дээр гадаад руу найз залуу руугаа явдаг гэж бичсэн байна лээ. УИХ гэдэг аялалын компани биш гэдгийг ойлгомоор байна.