fbpx М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд ашиглаж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 21 секунд

М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд ашиглаж эхэллээ

Төр хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд дахин ашиглаж эхэллээ.



Ингэснээр Амгалан Дулааны Станц ТӨХК нь төрийн өмчийн станцууд дундаа ногоон шийдэл нэвтрүүлсэн анхны станц болж, Улаанбаатар хотын эрчим хүч, усны менежментийн салбарт шинэ шат ахисан түүхэн үйл явдал тохиож байна. Энэхүү төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хүсэлтээр Дэлхийн Банкны “2030 Усны Нөөцийн Бүлэг” нь 2020-2024 онд БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж, дулааны станцын технологийн хэрэгцээнд тус компанийн Үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг ашиглах боломжтой болохыг баталгаажуулан тогтоож байжээ.

сонин mn

сонин mn

сонин mn

Уг хоёр байгууламжийн хооронд 2.5 км зайтай бөгөөд усыг нийлүүлэхийн тулд М-Си-Эс Кока-Кола компани 3.5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө оруулалтаар шугам хоолой, нэмэлт тоног төхөөрөмж суурилуулан Амгалан дулааны станц ТӨХК-д шууд хүлээлгэн өгч буй аж.

сонин mn

сонин mn

3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шугам хоолой, нэмэлт тоног төхөөрөмж суурилуулжээ.

Амгалан дулааны станц ТӨХК нь Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангадаг ганц эх үүсвэр бөгөөд 9-р сарын 15-ны өдрөөс 5-р сарын 15-ны хооронд М-Си-Эс Кока-Кола ХХК-иас технологийн хэрэгцээний усны 40 хувиа ийнхүү авах юм. Энэ нь нийт 120.000 метр куб ус байх бөгөөд жил бүр 600 мянган хүний нэг өдрийн усны хэрэглээтэй дүйцэхүйц газрын доорх усны нөөцийг хамгаалах ач холбогдолтой түншлэл болж байна. Тус станцын хувьд өөрийн технологийн хэрэгцээний хаягдал усаа үйлдвэрлэлийн шат дамжлагад эргүүлэн ашигладаг байсан бол үүн дээр нэмээд гадны эх үүсвэрээс буюу М-Си-Эс Кока-Кола компанийн цэвэрлэсэн хаягдал усыг хэрэглэдэг болсноор технологийн хаягдал усгүй жишиг станц болж байна.

сонин mn

Харин М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн хувьд Монгол улсын “Усны элч” байгууллага бөгөөд байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх бодлогын хүрээнд хүнсний салбарт анхдагч болж Үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламжаа 2010 онд ашиглалтад оруулж байжээ. Түүнээс хойш үйлдвэрлэлийн бүхий л явцад ашигласан усаа мембран био-риактор технологиор 99 хувь цэвэрлэж, ундны уснаас бусад зориулалтаар байгууллагуудад үнэ төлбөргүй нийлүүлж байна.

УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН САЛБАРТ НОГООН ШИЙДЭЛ НЭВТРҮҮЛСЭН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ ТОХИОЖ БАЙНА

Ийнхүү үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглах замаар Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах шийдэл нь хаягдалгүй эдийн засгийн замаар ногоон хөгжлийг бий болгох байгаль орчин, нийгмийн эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн олон эерэг үзүүлэлтийг авчирж буй болохыг талууд онцолж байна.

сонин mn

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр

Засгийн газрын зүгээс гадаргын усны хэрэгцээг нэмэгдүүлэх, усыг дахин ашиглах чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Гүний усны нөөц багасч буй энэ цаг үед хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар хэрхэн төртэй хамтран, төр хувийн хэвшлийн түншлэл бий болгож болдгийг харуулсан хоёр байгууллагад талархал илэрхийлж байна. Амгалан дулааны станц ТӨХК өдөрт 500 м.куб газрын доорх усны нөөцийг хамгаалан хэмнэж, дахин ашиглаж байгаа нь байгалийн нөөцийг хамгаалах чиглэлд тун сайшаалтай үйл явдал юм. Цаашид энэхүү технологийг олон салбарт авч хэрэгжүүлж, бусад хувийн хэвшил маань үүнээс үлгэр дууриалал авч оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж байна.

сонин mn

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Ерэн-Өлзий

Өнөөдөр бид Монгол улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшил, олон улсын банк, санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд хаягдал усыг ашиглаж, газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна. ЭХЯ-аас эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа дэмжин ажиллаж байгаа. Амгалан дулааны станц нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хэрэглээний 13 хувийг хангадаг Улаанбаатар хотын зүүн бүсэд байрладаг эрчим хүчний томоохон эх үүсвэр юм. Эрчим хүний салбарын бодлогын тэргүүлэх зорилгын нэг бол хамгийн хүйтэн нийслэл хот болох Улаанбаатар хотын хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй дулааны эрчим хүчээр хангах явдал юм. Энэ бол зөвхөн эдийн засгийн өсөлт, хөгжил төдийгүй, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн баталгаа билээ.

сонин mn

Усны газрын дарга З.Батбаяр

Улаанбаатарчууд суурин амьдралд шилжсэнээс хойш түүхэндээ анх удаа хаягдал усыг эргэлтэд оруулж, бидний амьдралд шинэ хуудас нээгдлээ. Тиймээс миний хувьд өнөөдөр шинэхэн хүүгээ өлгийдөн авч буй аав шиг баярлаж байна. Учир нь М-Си-Эс Кока-Кола компанийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд ашигласнаар өрх бүр тухтай амрах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар хотын усан хангамжийн тогтвортой байдал бодитоор сайжирч буй юм. Хаягдал усыг нөөц болгон ашиглаж буй энэхүү жишиг нь зөвхөн хоёр байгууллагын хамтын ажиллагаа төдий бус, ирээдүй үеийн мянга мянган хүүхдийн ундны усны баталгааг хамгаалж буй хэрэг. Тиймээс уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн оролцогч талууд, бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

сонин mn

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал М.Мөнхөө:

Нэг талдаа цэнхэр алт болсон цэвэр цэнгэг усны нөөцийг хэмнэх, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, нөгөө талдаа хаягдалгүй эдийн засаг, ногоон хөгжлийн зорилтыг хангасан олон талын ач холбогдолтой төслийн нээлтийг өнөөдөр хийж байгаадаа талархалтай байна. Уг төслийн ТЭЗҮ боловсруулах зардлыг БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлэлийн сангаас санхүүжүүлсэн бол, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг М-Си-Эс Кока-Кола компани нийгмийн хариуцлагын хүрээнд сэтгэл гаргаж, бүрэн санхүүжүүлсэн бөгөөд улсын төсвөөс зардал гараагүй болохыг онцлон хэлэх нь зүйтэй.

сонин mn

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав

Миний бие Дэлхийн банкны дэргэдэх “2030 Усны нөөцийн бүлэг”-ийн ажлын зөвлөлд есөн жилийн хугацаанд ажилласан. Өнөөдөр Улаанбаатар хотын зүүн бүсийн дулаан хангамжид усны асуудал чухал байгаа энэ цаг үед хувийн хэвшил нь манлайлж, төр нь дэмжлэг үзүүлэх жишгээр төр хувийн хэвшлийн нэгэн жишгийг бид тогтоож чадлаа. Энэ хамтын ажиллагааны үр дүнд хаягдалгүй тойрог эдийн засгийг бий болгож, 3R буюу усны хэрэглээг бууруулах, хэрэглэсэн усаа цэвэрлэх, цэвэрлэснээ дахин ашиглах зарчмыг бодитоор хэрэгжүүлж байгаа юм.

сонин mn

Цэнгэг усны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга, доктор Д.Доржсүрэн

Энэхүү төсөл нь Монгол Улсын усны нөөцийн аюулгүй байдлыг хангах, засаглалыг бэхжүүлэх чухал санаачилга боллоо. Шинжлэх ухаанд суурилсан судалгаа, оновчтой шийдэл, олон талын оролцоо, түншлэлд суурилсан хамтын ажиллагааны үр дүнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ногоон шийдэл амжилттай хэрэгжлээ. Дэлхий нийтэд тулгамдаж буй цэнгэг усны хомсдолын нөхцөл байдалд эрчим хүчний салбарт хаягдал усыг дахин ашигласан энэ туршлага цаашид Монгол улсын хэмжээнд түгэн дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна. Байгаль орчноо хамгаалж, хойч үедээ үнэт нөөцийг өвлүүлэх санаачилгыг бодит ажил хэрэг болгосон та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

сонин mn

сонин mn

99% цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усанд загас амьдрах боломжтой

Дашрамд дурдахад, М-Си-Эс Кока-Кола компани нь үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанаас гарсан бохир усыг

  • MNS 4943 : 2015 стандарт “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх усны чанарын шаардлага”
  • MNS 6734 : 2018 стандарт “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага”-д нийцүүлж цэвэршүүлдэг аж.

Энэхүү ус нь загас амьдарч болохуйц түвшинд хүртэл цэвэршсэн байдаг бөгөөд зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн усалгаа зэрэгт ашиглагддаг. Цаашид үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усны хэрэглээг нэмж, гүний усны нөөцийг хамгаалахын тулд М-Си-Эс Кока-Кола компаниас 5-р сарын 15-аас 9-р сарын 15-ны хооронд байгууллагууд ус авах бүрэн боломжтой юм.

С.Амарсайхан Шадар Сайдаас огцорсоноосоо хойш УИХ-ын чуулганы хуралд суухаа больжээ
С.Амарсайхан Шадар Сайдаас огцорсоноосоо хойш УИХ-ын чуулганы хуралд суухаа больжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​