
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олон улсын жишгийн дагуу IBAN дансны дугаарлалтын системд шилжсэн. Иймд дулааны эрчим хүч хэрэглэгч иргэн, ААН-үүд банк хоорондын гүйлгээгээр дулааны эрчим хүчний төлбөрөө хийхдээ зөвхөн IBAN дансны дугаар ашиглан гүйлгээ хийдэг боллоо. Харин ХААН банкны данс хоорондын гүйлгээнд IBAN дансны дугаарыг ашиглах шаардлагагүй.