
Дэлхийн банкны төслийн багийн Эрчим хүчний ахлах мэргэжилтэн Инцул Хванг, Дэлхийн банкны зөвлөх, төвлөрсөн дулаан хангамжийн мэргэжилтэн Арто Нуоркиви, Дэлхийн банкны зөвлөх эрчим хүчний зөвлөх Вонбае Сео нар болон ЭХЯ-ны холбогдох албан тушаалтнууд, “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл” хэрэгжүүлэх нэгжийн удирдлага ажлын алба, “УБДС” ТӨХК-ийн Дэлхийн банк, УБ хотын тархмал эх үүсвэрийн төслийн нэгжүүд 2025-2026 онд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа 7 төслийн барилга угсралтын ажилтай танилцлаа. Дэлхийн банкны санхүүжилтээр 7 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд 42%-ийн гүйцэтгэлтэйгээр барилга угсралтын ажлууд хийгдэж байна.