fbpx Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 10 секунд

Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал

Монголчууд ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эл өдрийг тохиолдуулан хуульч Отгоны Батхүүтэй уулзаж ярилцлаа.

  • Хуульч хүний хувьд Үндсэн хуулийн хэрэгжилтийг Та хэрхэн үнэлж, дүгнэдэг вэ?
  • “Алганд багтдаг жижиг улс” хэмээн нэрлэгддэг Үндсэн хууль бол аливаа улс орон бүрийн иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, бүх хуулийн эх хууль байдаг. Хуульчаар ажиллахдаа миний хувьд Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг дэх хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой зүйл, заалтуудыг өдөр тутамдаа хэрэглэдэг. Шинэ Үндсэн хуулиа батлаад 34 дэх жилтэйгээ золгож байгаа энэ цаг үед энэ хуулийг жаазлаад өлгөхөөс гадна хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлох ёстой. Оролцоо бол хяналт юм. Үндсэн хуулийн өдрөөр зүгээр баярлаад, яриад өнгөрүүлэх бус бид юун дээр алдав, цаашид юуг анхаарах, алдаа, оноог засах талаар хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авдаг байгаасай. Өнөө жилийн хувьд Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн асуудал, маргаан гарч, шийдвэрлэснээс хоёрыг нь л дурдъя. Эхнийх нь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг Эрүүгийн хуульд зааж, ял оноодог байдлыг хүчингүй болгосон. Цэцийн дүгнэлтийг цаг алдалгүй шийдвэрлүүлэхэд Улсын Их Хурлын дарга Н.Учрал түргэн шуурхай хандаж, намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан хэлэлцэн УИХ-ын тогтоол баталсан нь энэ сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Мөн хуульч О.Батхүү миний бие 2025 оны 06 дугаар сард Үндсэн хуулийн цэцэд хандаж, хүн өөрийн хувийн өмч хөрөнгийг хүссэн үнээрээ зарж борлуулах эрхийг баталгаажуулах шийдвэрийг гаргуулсан байгаа. Улсын Их Хурал үүнийг хүлээн авч, хуулиндаа өөрчлөлт оруулсан.

Тэгэхээр нийт иргэд, хүмүүст хандаж, уриалахад Үндсэн хууль гэдэг бол зүгээр нэг тунхаг, хананд жаазлаад өлгөдөг үнэгүй цаас биш. Хүмүүн бидний амьдралд өдөр бүр хэрэглэдэг, хэрэгжүүлдэг хууль, баримт бичиг. Монгол Улсын бүх хууль, журам, Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоол бол Үндсэн хуулийн агуулга, үзэл санаанд нийцсэн байх ёстой гэдгийг хэлэх байна.

  • Оролцоог өөрийн биеэр үлгэрлэсэн, үр дүнгээ үзсэн танд баяр хүргэе. Иргэд шийдвэр гаргахад хяналт, оролцоо нээлттэй гэдгийг Та өөрийн биеэр үлгэрлэжээ. Парламентын цахим талбарт нийтийн өргөдөл санаачилсан байсан?
  • Тийм ээ, миний бие УИХ-ын нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn цахим талбарт хандаж, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 21.2.1 дэх заалт буюу үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын дүнд 2.0 хувийн татвар ногдуулах тухай заалтыг хүчингүй болгох тухай өргөдөл санаачлан гаргасныг олон нийт дэмжиж, 100 мянгаас дээш санал авсан тул УИХ-ын Байнгын хороод болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Хамгийн гол нь амьдралын анхдагч хэрэгцээ болсон орон сууцаа иргэд ихэвчлэн зээлээр авч, түүндээ хүү төлж буй бөгөөд энэ нь ашиг орлого олох бизнес биш гэдгийг гол үндэслэл болгосны дээр бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүйг жишиг болгон дурдсан юм. Миний өргөдлийг 30 хоногийн хугацаанд 100 306 иргэн дэмжсэн. Үүнийг парламент шууд хэлэлцээд дэмжиж болох байсан гэж би хуульчийн хувиар үзэж байгаа. Заавал хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх шаардлагагүй юм. Ялангуяа Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө татварыг тодорхой хэмжээнд бууруулах амлалт өгсөнийг эргэн санах хэрэгтэй. Мөрийн хөтөлбөртөө тусгачихсан байгаа. Байраа томруулахаар худалдахад хоёр хувийн татвар авдаг нь буруу. Байнгын хороод бол дэмжчихсэн. Цааш үргэлжлүүлэн шийдвэр гаргана гэсэн хүлээлттэйгээр, энэ тухай Улсын Их Хурлын даргатай уулзаж, хүсэлтээ илэрхийлээд байна. Нийгмийн хүлээлт үүсгэсэн өргөдөл гэдгийг УИХ-ын гишүүд ойлгож дэмжинэ гэдэгт найдаж байгаа.
  • Танд амжилт хүсье.
Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв
Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​