fbpx Ж.Мягмарсүрэн: Малчин гишүүдтэй жишиг хоршоодыг байгуулахаар төлөвлөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 9 секунд

Ж.Мягмарсүрэн: Малчин гишүүдтэй жишиг хоршоодыг байгуулахаар төлөвлөж байна

Хөдөө аж ахуйн бирж (ХААБ)-ийн стратеги, хөгжил хариуцсан захирал Ж.МЯГМАРСҮРЭНТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шинэ тутам байгуулсан ХААБ-ийн ажил төрөл хэр жигдэрч байна вэ. Арилжаа амжилттай юу?

-Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийг арилжих бирж байгуулахтай холбоотой хуулийг 2013 онд баталсан. Хуулийн үндсэн зорилго нь түүхий эдийг зөв, чанартай бэлтгэх, дэлхийн зах зээлийн үнээр борлуулах, худалдаа бэлтгэлийг ченжийн хамаарлаас салгахад чиглэж байгаа юм. Энэ үүднээс 2014 онд ХААБ-ийг байгуулж, жилд 500 тэрбум орчим төгрөгийн арилжааг зохион байгуулж ирлээ. Хуульд зааснаар хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахын тулд анхан шатны боловсруулалт хийсэн байх ёстой. Үүний дараа биржээр арилжаалах учиртай юм. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 380 тэрбум орчим төгрөгийн арилжаа хийсний 90 гаруй хувийг ноолуур эзэлж байна. Үлдсэн хувь нь тэмээ, хонины ноос болон бусад түүхий эдэд ногдож байгаа юм.

-Манай улс 26 сая орчим ямаа тоолуулсан байдаг. Энэ оны хувьд хэчнээн тонн ноолуур бэлтгэж, арилжаагаар хэдэн хувийг борлуулсан бэ?

-Улсын хэмжээнд энэ онд 9400 орчим тонн ноолуур бэлтгэх төлөвтэй байгаа гэх тоог ХХААХҮЯ-наас гаргасан. Одоогоор ХААБ-ээр 3000 гаруй тонн ноолуурын арилжаа хийгээд байна. Энэ жил гадаад зах зээлд ноолуурын эрэлт багагүй байсны дээр Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, 800 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн. Хөтөлбөрийн зорилго нь ноолуурт нэмүү өртөг шингээж, дотооддоо боловсруулалт хийх, үүний тулд үндэсний үйлдвэрүүдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг шийдэхэд чиглэж байгаа юм. Тиймээс үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн буюу богино хугацааны, хөрөнгө оруулалтын буюу тоног төхөөрөмж, бусад асуудлыг зохицуулах урт хугацааны гэсэн хоёр хэлбэрийн санхүүжилт олголоо. Энэ нь дотоодын компаниуд ноолуурыг боломжийн үнээр авах юм байна гэсэн эерэг мессежийг малчид, бэлтгэн нийлүүлэгчдэд өгсөн. Нөгөө талаар ХААБ ноолуурыг форвард хэлцэл буюу урьдчилан худалдаж авах гэрээгээр бэлтгэж эхэллээ. Үүний үр дүнд малчид ноолуурынхаа борлуулалтад санаа зовохгүй байж, урьдчилж авсан мөнгөөрөө өр зээлээ дарах, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх зэргээр хоёр талдаа ашигтай ажил болж байна.

-ХААБ-ээр дамжуулан арилжаанд оролцоход шимтгэл, төлбөр авдаг уу?

-Манай бирж 100 хувь төрийн өмчит байгууллага учраас Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт дэмжлэг туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Тэгэхээр бид малчид, үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашгийн төлөө, тэднийг бүх талаар дэмжихэд анхаарч байна. Тиймээс дотоодын арилжаанд оролцогчдоос ямар ч шимтгэл авдаггүй. Харин экспортод гаргах ноолуур болон бусад түүхий эдийн үнийн дүнгээс 0.34 хувийн шимтгэл авдаг. Үүнийг худалдан авагч талаас суутгаж байгаа юм.

-Ноос, ноолуур болон бусад түүхий эдийг ХААБ-ээр дамжуулан арилжаалахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-ХААБ малчид, бэлтгэн нийлүүлэгч хоршоодод хүрч ажиллахын тулд сум бүрт жишиг хоршоо байгуулахаар төлөвлөж, салбарын яаманд хүсэлтээ гаргаж хүргүүлсэн. Эдгээр хоршооны гишүүн нь малчид байхаар төсөөлж байгаа юм. Тэд түүхий эдээ хамтран бэлтгэж, эхний удаад анхан шатны ангилалт, ялгалт хийчихдэг болмоор байна. Улмаар мал нядалгааны цэг, үйлдвэрээ хамтраад байгуулчихвал бүр сайн болно. Энэ ажлын эхлэл болгож, 56 хоршоог бүртгэж, форвард арилжаанд хамрууллаа. Дөрөвдүгээр сард гарах ноолуурын гэрээг оны эхэнд үндэсний үйлдвэрүүдтэй хийлгэж, бэлтгэн нийлүүлэлтийг тасралтгүй жигд явуулж байна. Цаашдаа энэ системийг төлөвшүүлэхийн төлөө бид ажиллана. Түүхий эд бэлтгэлд онцгойлон анхаарах гол зүйл нь малын эрүүл мэнд болчихлоо. Малын эрүүл мэндийн тухай хууль саяхан батлагдсан. Хуульд заасанчлан малаа эрүүлжүүлж чадвал чанартай түүхий эд бэлтгэнэ гэсэн үг. Үүний тулд жишиг хоршоодынхоо дэргэд мал эмнэлэг ажиллуулах зүй ёсны шаардлага гарч байна.

-Түүхий эдийг ХААБ-ээр дамжуулан арилжаалах, түүний үр өгөөж, ашиг тусыг малчдад ойлгуулах, мэдээ мэдээлэл хүргэхийн тулд ямар ажил хийж байна вэ. Энэ нэлээд чухал хэсэг нь байх?

-Бид аймгуудаар явж сургалт зохион байгуулдаг. Ирэх сарын эхээр баруун аймгуудад ажиллаж, хоршоологчдын нэгдсэн чуулганыг Увс аймагт зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Одоогийн байдлаар 21 аймгийн 100 гаруй хоршоо оролцохоор саналаа ирүүлсэн. Ер нь бирж байгуулагдсанаас хойш үүгээр дамжуулж түүхий эдээ борлуулах малчдын сонирхол илт нэмэгдсэн байна. Түүний зэрэгцээ үйлдвэрлэл эрхлэгчдээс зарим санал санаачилга ч гарч байгаа. Тухайлбал, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооныхон дотооддоо хонь, тэмээний ноосонд гүн боловсруулалт хийж экспортлох саналаа яаманд өгсөн байдаг. Гэтэл нэмүү өртөг шингэсэн тохиолдолд татвар нь өндөр болчих эрсдэлтэй. Үүнийг ХААБ-ийн арилжаагаар зохицуулах боломжтой юм гэж үзээд 0.34 хувийн борлуулалтын шимтгэлээ 10 хувь болгож нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ нь угааж боловсруулсан, тэмээний эр ноосонд л хамааралтай. Үүнтэй холбоотойгоор тэмээний ноосны үнийг унагах оролдлого гарсан тухай мэдээлэл бидэнд ирсэн. Уг нь тэмээний ноосны экспортыг багасгах, аль болох дотооддоо боловсруулалт хийж үйлдвэрлэлд ашиглахыг дэмжих гэсэн санаа юм.

-Хонины ноос ямар ханштай байгаа вэ. Нэг хэсэг нэхийний үнэ боодол бохинд ч хүрэхээ больж, ноостойгоо хаягддаг байсан шүү дээ?

-Хонины ноос бэлтгэл ид явж, кг нь 3000-3200 төгрөгийн ханштай байна. Дотоодын үйлдвэрүүдэд ноосоо тушаасан нөхцөлд урамшуулал олгодог болсноос хойш бэлтгэл маш сайн явдаг болсон. Үүнээс гадна адуу, үхрийн шир 16-17 мянган төгрөгийн ханштай байгаа. Ямааны арьс ноолуурыг нь самначихсан учраас бага үнэтэй байна. Арьс, ширний хувьд амьд үеийн гэмтэл гэж ярьдаг, хачиг хувалз, гуур зэрэг шимэгч амьтдын учруулсан гэмтэл их хохиролтой байдаг. Үүний улмаас арьс, ширний ашигтай талбай багасдаг сөрөг талтай. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар арьс, ширний зах зээлийн үнэ ханш унасан, дотоодын түүхий эдийн чанар муудаж чанарын шаардлага хангахаа больсон, урд хөршөөс хараат байгаа зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас ханш дорвитой өсөхгүй байна.

-Олон улсын зах зээл дээрх мал, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн ханшийг тодорхойлолцдог Бохогийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байсан. Өнөөдөр хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-Гэрээний дагуу Бохогийн биржтэй хамтран хил дамнасан арилжааг зохион байгуулж, эхний ээлжид ноос, ноолуураа худалдаж байна. Цаашдаа арьс, ширийг Хятад болон бусад улс орны эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд санал болгосноор ченжийн гараар дамжихаа больж, үнэ өсөх, дэлхийн зах зээлийн үнэд ойртох боломж нээгдэнэ гэж харж байгаа юм. Гол нь малаа эрүүл байлгаж, чанартай түүхий эд бэлтгэх нь л чухал. Үүний тулд жишиг хоршоодын дэргэд мал эмнэлэгтэй болох, түүхий эдээ хадгалах стандартын агуулах сав барих, тээвэрлэлтийг зөв хийх гээд асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай байгаа юм. Ийм тогтолцоог бий болгохын төлөө л бид ажиллаж байна.

Д.Мөнхжаргал

Хөдөө талд хот сүндэрлүүлсэн Эрдэнэтчүүд
Хөдөө талд хот сүндэрлүүлсэн Эрдэнэтчүүд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​