fbpx Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
13 минут 39 секунд

Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа

Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог

Хүн төрөлхтөнд зам, мөрийг нь заадаг, чиглүүлдэг нэгэн “Үнэмлэхүй хүчтэн, ижилгүй ухаантан” байдаг. Энэ бол түүх нь, уламжлал нь, яваад ирсэн замнал нь, өнөөдрийн бодит байдал нь юм. Энэ бүгдийгээ сайн мэддэг, зөвөөр ойлгодог, цаашид хэрхэхээ оновчтой товлодог хаан хүн, ерөнхийлөгч, үндэсний элит давхраа, тэргүүний сэхээтнүүд алдаа гаргалгүйгээр улс орноо удирдаж ялалтнаас ялалтанд хүрч байдаг. Энэ бол дэлхий дахины түүхээр олон удаа нотлогдсон үнэн юм. Эсрэг тохиолдол бүхэн л аюул, сүйрэл авч ирдэг.

Түүхийн зөвлөх, үндэсний аюулгүй байдлын зөвлөх, гадаад харилцааны сайд нар нь шаардлага хангах түвшинд бэлтгэгдээгүй улс орон бүр элдэв зөрчилд байнгад шахам орж, өртөж, олон улсын тавцанд нэр хүндээ алддаг. Зарим нь бүр наана хэлэхэд онигооны баатар, цаана хэлэхэд төр улсаа ч мөхөөж байсан түүх буй...

Дээр дурдагдсан утга санаа, үзэл үнэлгээний үүднээс Украин дахь хямралын угийн шалтгааныг яг үнэнээр нь, голоор нь тайлбарлаж болох юм. Жижигхэн өгүүллийн хүрээнд товчхоон авч үзье. Буруу, зөрүүг нь уншигчид залруулна бизээ. 20, 21 дүгээр зууны Украин бол нутаг дэвсгэрийн хувьд ч элдвийн цуглуулга, хүн амын хувьд ч элдвийн цуглуулга, шашин, соёлын хувьд ч олон янз, дүрсэлж хэлбэл сүүлийн зуунууд дамнан зохиомжлогдсон (монтаж) улс юм. Нэгэн том угсаатны өөрийн нь хувьсал, хөгжлөөр бүтэж буй болсон бэх бат тогтолцоо, салшгүй, бутаршгүйгээр гагнагдсан ард түмэн, хүн зон биш гэсэн үг. Хөрш зэргэлдээ орших бүх улс орноос авсан гэгдэх газар нутаг, хэл ба соёл өөр хүн ард, өнгөрснөөс үлдэж хоцорсон ил, далд элдэв маргаан, сөргөлдөөн, ер нь юм юм л байгаа. Тэр бүхэн нь элэгдэх, балрах, уусах, арилах яагаа ч үгүй, ёстой л “үхрийн бөөр шиг алаг” улс орон шүү дээ! Энэ хэврэгхэн байдал нь Украиныг эмзэгхэн төр улс болгож, анхны л сорилт, бэрхшээлээр задрах, салахад хүргэх магадлалтайг Англо-саксууд ч, мөн оросууд ч мэдэж байсан нь лавтай юм. Тийм дээрээс ч барууныхан нийлж нэгдээд л Украиныг осолтой замруу түлхээд оруулчихлаа. Харин оросууд Украины удирдлагад энэ байдлыг нь ойлгуулах гэж элдвээр л оролдсон. “Эр, эм томоохон улстөрчдийн” нь хэн нь ч энэхүү онцлогоо тооцох ухаан, болгоомжлолгүй, гэнэхэн, тохиолдлын хүмүүс байж таарсан нь нөхцөл, байдлыг дорхноо л хүндрүүлж, өөрсдөө ч бусдад олзлогджээ.

Өвөрмөц байдал, онцлогоо тун нягт нямбай тооцож дотоод, гадаад бодлогоо явуулах, ядаж л 100-150 жилийн туршид үндэсний цөөнхүүдээ өөртөө дасгаж, уусгаж авах нь зөв байв. Хрушёвын үед Украинд харъяалагдах болсон Крымийн хойг, Крымийн татарууд гэхэд л хэл, соёл, түүхийн ухамсраар их л ялгаа, зөрөөтэй шүү дээ.

Карпат орчмын мажарууд болон бусад угсаатны цөөнхүүд ч гэсэн өөр өөрсдийн түүх, хэл, соёл, шашин, уламжлалруугаа л татагдана, дээдэлнэ, орхисон, мартсан бүхнээ сэргээх гэж л тэмүүлнэ. Аль ч тивд тийм л байж ирсэн... Украины газарзүйн байрлал ч гэсэн олон олон сонирхол, эрх ашгийн зангилаа болдог. Хар далайн боомтууд, цэргийн баазууд стратегийн чухал ач холбогдолтой. Атлантын далай, Энэтхэгийн далайруу гарах зам, боломжийг нь хэн ч тооцно, сонирхоно... Дайн, самуун үүсэх, нөхцөл байдал ээдрээтэх аваас салан тусгаарлах санаа, оролдлого ёстой 4 зүг, 8 зовхист ч гарч мэднэ. Энэ нь бүс нутгийн аюулгүй байдалд муугаар нөлөөлөх нь ч тодорхой юм. Үндэсний цөөнхүүдтэйгээ тун ухаалаг, хүлээцтэй харилцаж байж л уусах, уусгах процесс хэвийн явагдаж дуусдаг жамтай. Хэл, заншил, соёл, шашин, суртлаар нэгдэж өөриймшнө гэдэг бол хүчээр хийгддэг ажил биш. “Яарвал даарнаа” гэх үг, утга энд хууль мэт биелдэг нь түүхээр түмэнтэй нотлогдсон үнэн болно. Украин төвийг сахисан орон байхын чухлыг одоогоос 20-иод жилийн өмнө Орос болон АНУ-ын удирдлага ойлголцож, бас тохиролцсон ажээ. Энэ тохиролцоог Украин зөрчсөн нь том алдаа юм. НАТО-гийн зэвсэг, техник, цэргийн баазуудтай хил залган орших нь Оросын хувьд байнгын том аюул, түгшүүр болох нь ч тодорхой. Нацизм, фашизм, милитаризм, реваншизм сэргэх аюул, эрсдэлээс болгоомжлох ухаан Оросын эрх баригчдад даан ч дээ байлгүй яах билээ! Байсан, тооцсон болохоор л Украин НАТО-д элсэхгүй байхыг Оросын тал шаардаж зөвшөөрүүлжээ. Гэтэл Украин, НАТО, АНУ, Европын орнууд хэлэлцэж тохиролцсон бүхнээсээ олон дахин няцаж, Оросын Холбооны аюулгүй байдлыг хөсөр хаяж, Оросод стратегийн цохилт өгөх, Оросын холбоог задлах, бутлахыг оролдов.

Ийм санаархлын эзэн болсон төр, улсыг НАТО-д элсэхийг Орос ямар ч болзлоор зөвшөөрөхгүй нь тодорхой юм. НАТО цэргийн хүч, зэвсэг, техникээ Украинруу, Хар далайн боомтуудруу татах, төвлөрүүлэх, ашигтай байршлыг эзэгнэх гэнэ шүү дээ.

Энэ нь цөмийн зэвсэг ихтэй АНУ болон Оросын Холбооны хоорондох зөрчил болж хувирна. Иймэрхүү нөхцөл, байдал Мексик, Куба, Канадын аль нэгэнд нь буй болохоос АНУ аль байдгаараа л болгоомжилно, эсэргүүцнэ биз дээ? Хэн ч гэсэн ойлгохоор зүйл юм. Улстөрчдийн хувьд бүр ч тов тодорхой. Ийм ирээдүй ирэх, үүсэх аюулыг Ленин, Сталин, Хрушёв, Бережнев нарын үеийнхэн бол таамаглах аргагүй байв. Киев, Москва хоёр хоорондоо байлдах цаг ирнэ гэж хэн төсөөлөх билээ. Горбачёв, Ельцин нар бол ийм аюул, хувьслыг урьдаас олж харах зиндааны улстөрч биш. Харин Путин л төгссөн сургууль, ажиллаж байсан орчин, баруунд байсан он жилүүддээ таньж, тодолсон бүхэндээ тулгуурлан Украинаас нүүрлэж болох аюулыг их эрт олж харсан хүн юм. Хөрш зэргэлдээ оршдог орнууд нэг нэгнийхээ, бусдынхаа эрх, ашгийг ойлгож, хүндэтгэж, амлалт, тохиролцооноосоо буцахгүй байх нь чухал билээ. Хүрээлэн буй орчиндоо гологдох, найдваргүйд тооцогдох нь сайны шинж ер биш. Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа. Ард түмэн нь, хөршүүд нь энэ байдлыг нь ойлгож эхэллээ. Засрах, зөв зам дээр гарах нөхцөл, тохироо нь бушуухан л бүрдээсэй билээ! Украин дахь өнөөгийн бурангуй дэглэмийг хамгаалж тулалдах эрчүүд, хүн хүч жилээс жилд л цөөрсөөр, бүр алга болох бизээ. Хүн амын бараг л хагас нь дүрвээд, гараад явчихлаа шүү дээ. Зохиомлоор буй болсон төр улсад жинхэнэ эх орончид мэдээжээр маш цөөхөн байдаг нь үнэн юм. Хүчинд автаж, баривчлагдаж цэрэг хувцас өмссөн эрчүүдэд, мөн хариас ирсэн хөлсний хүмүүст амь хайргүй тулалдах сэтгэл, зүтгэл байдаггүй нь үнэн. Израйль, НАТО хоёр мөн ч хүйтэн, цэвдэг, энэрэлгүй ааш авир гаргах болчихлоо. Тэд цааш цаашдаа яах л бол...

Буруу сэхэх эмгэгт автсан еврейн улсын (Израйль) элит давхрааны улстөрчид, мөн ёс суртахууны уналтанд орж ялзарсан хөгшин Европын гоомой элитүүд хүн төрөлхтөнг нэлэнхүйд нь хорлож мэдэхээр болчихоод байна. Энэ бол санаатай харлуулалт, хэтрүүлэг, гүтгэлэг биш шүү! Энэ зуун дахь цэрэг эрс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хамгийн том оршуулгын газруудыг тэд л буй болголоо. Энэндээ сэтгэл нь зовсон, хямарсан шинж тэдэнд ер алга! Гэтэл нөгөө талд нь хэдхэн жилийн дотор маш том өөрчлөлт, дэвшил, бүр цэрэг зэвсэгт гарсан хувьсгал гэхээр хүчирхэг зэвсгүүд Оросод бүтээгдчихлээ. Өндөр хурдтай дунд зайны далавчит пуужин (орешник), мөн цөмийн хөдөлгүүртэй алсын зайны далавчит пуужин (Буревестник – салхич шувуу), цөмийн хөдөлгүүртэй усанд шумбагч далавчит пуужин (Посейдон – далайн бурхан) бүтээж туршиснаараа Оросын Холбоо зэвсэглэлийн чадавхаараа дэлхийд тэргүүллээ. Энэ гурван далавчит пуужинг амдан барих, угтан сөнөөх боломжгүй. Тэд гурвуулаа цөмийн цэнэгт хошуу зөөх боломжтой. Хэдэн ч цагаар нислэг, шумбалт хийх энергийн нөөцтэй юм. Дэлхийн том дайн гарах аюулыг эдгээр пуужингууд энэ зуундаа хазаарлан барих болно. Энэнийг өвгөрөх насны, юм үзэж нүд тайлсан Трамп яг таг ойлгож байгаа нь маргаангүй.

НҮБ-ын үйл ажиллагааны 80 жилийн туршлагаас үзэхэд аль нэгэн том, хүчирхэг улс жанжлаад эхлэх аваас НҮБ бараг хэрэггүй болчихдог нь амьдралаар нотлогдлоо.

Ядаж л аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд нь тус бүрдээ л нэг том төв болж, дэлхий дахин олон төвтэй байж, төвүүд нь ч аль нэгэндээ захирагдаж ер болохгүй юм байна. Хүйтэн дайнд ялагч боллоо гэж өөрсдийгөө хэт дөвийлгөж үнэлээд, дээр нь нэмээд дэлхийн 2-р дайнд гүйцэтгэсэн үүргээ ЗХУ-ынхаас дээгүүрт тавьж худал сурталчлаад, бас дээр нь нэмээд дүр эсгэсэн ардчиллаар бамбай хийж АНУ-ын элитүүд 30 гаруй жил зоргоороо загналаа шүү дээ. Тэр бүхэнд нь НҮБ хориг, саад болж ер чадсангүй! Тийм болохоор л дэлхий нийт олон төвтэй тогтолцоог өнөөдөр ил, далд дэмжиж, бүр хүсэмжилж, алга ташин угтаж, баяр хүргэх боллоо шүү дээ. Харамсалтай нь Барууныхан энэ бодит байдлыг ч ойлгохгүй, хэрээ ч мэдэхгүй, буруу сэхэх, өөрсөд нь аюул авч ирэх зам дээр зогсож байгаагаа ч ер ухаарахгүй байгаа юм. СССР-ийг задалсан шигээ Оросын Холбоог задлах, далай их газар нутаг, баялгийг нь хувааж авах гэсэн шунал нь Барууныхныг хямралруу, бүр дампуурал, сүйрэлрүү ч хөтөлж мэдэхээр болчихлоо. Ямар ч болов тэдний нэр, хүнд Оросын Холбооны хувьд доод цэгдээ хүрч уналаа. Дэлхийн хэмжээнд ч мөн унасаар, өнгөрсөн түүх дэх нүгэл бүхэн нь ч эргэж дурсагдсаар, итгэл алдрах чигт нөлөөлсөөр байна. Үйл явдлын ийм эвгүй өрнөлд хэн цэг тавих байна аа? Трампын дараа АНУ-ын гадаад бодлого хаашаа эргэх бол, буруу талруу юу, зөв чигтээ юү? Даяаршил, либеральчлал, ардчиллын уриа, лоозонгоор гул барьж элдэв бурангуй зорилгоо хэрэгжүүлэх гэж оролддог “улстөрчдийг” шүүмжилснээрээ би мөнхүү үзэл, онолуудыг үгүйсгэж, эсрэг нь тэмцэж байгаа биш шүү. Тэдний хуурамчлал, дүр эсгэлт, луйвар, булхайг л илчилж буй юм. Манайхан одоо энэнийг ойлгохтойгоо болж хэрсүүжсэн гэдэгт би эргэлзэхгүй байгаа болно.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​