fbpx А.Батзориг: Аав ээж, нутаг ус, мал сүргийн минь буян заяа ивээж Улсын аварга малчин боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 58 секунд

А.Батзориг: Аав ээж, нутаг ус, мал сүргийн минь буян заяа ивээж Улсын аварга малчин боллоо

“Мал дагасан хүн ам тосодно”, “Малын буян заяа их” гэж манай ард түмэн эртнээс ам дамжин ярьсаар ирсэн. Энэ үгний утга учир болж, нэг насныхаа хөдөлмөрийн үр шимээр шинэхэн “Улсын аварга”-ууд маань Засгийн газрын нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар тодорсон юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Дорнод аймгийн Сэргэлэн сумын Барчин багийн харьяат Улсын аварга малчин, “Аймгийн алдарт уяач”, “Алтан унаганы эзэн” А.Батзоригийг урьж, ярилцлаа.

-Сайн байна уу, Та. Сайхан өвөлжиж байна уу. Нутаг хаана вэ?

-Сайхан. Сайхан өвөлжиж байна уу. Дорнод аймгийн Сэргэлэн сумын Барчин багийн Шаварт хэмээх газар нутаглаж байна.

-Өвөлжөө тохитой юу. Энэ жил цас хэр унав?

-Энэ жил цагаан зудархуу байна. Ноднин их сайхан жил болсон. Ер нь өнгөрсөн жилүүдийг бодоход малын тарга хүч хөдлөх нь бага аятайхан л байна.

-“Мал дагавал ам тосодно”, “Малын буян заяа их” гэх хуучны сайхан үгний утга учир болж морин жилийн босгон дээр “Улсын аварга малчин” гэх эрхэм цолыг хүртсэн танд баяр хүргэе?

-Баярлалаа. Аав ээж, нутаг ус, мал сүргийн минь буян заяа ивээж морин жилийнхээ босгон дээр “Улсын аварга малчин” болсондоо бэлгэшээж, баярлаж байна. “Мал дагавал ам тосодно” гэж их үнэн үг. Энэ мэдээг сонсоод чихэндээ ч итгэмгүй санагдаж, сэтгэл их хөдөлсөн. Баярлахын сацуу цол дагаж их хариуцлага ирж байгааг хань бид хоёр ярилцаад л сууж байна. Манай Барчин нэгдүгээр багийн анхны “Улсын аварга” манайх болж байгаа юм байна. Энэ утгаараа нутгийн зон олон минь их сайхан хүлээж авсан. Нутаг усандаа үлгэр жишээ байхыг хичээнэ. 2024 оны Барчин багийнхаа анхны “Алтан унаганы эзэн” болж байлаа. Өнгөрсөн жил манай багаас дахин “Алтан төлийн эзэн” төрсөн болохоор булган сүүлтэй байна гэж баярладаг.

-Энэ сайхан буян заяа, мал маллах эрдэм ухааныг өвлүүлсэн ижий аавынхаа тухай хуваалцаач. Хүүхдүүдээс нь дараагийн удам залгасан малчин төрж байна уу?

-Миний аав Ч.Агаан гэж Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул, сайхан малчин хүн байсан. Намайг тавдугаар ангид байхад аав минь бурхны оронд одож, ээжтэйгээ малаа дагаж үлдсэн. Миний ээжийг Ч.Мягмарсүрэн гэдэг. Би эхээс хоёулаа. Ингээд 1998 онд ханьтайгаа гэрлэж, өдий болтол малынхаа захаас холдолгүй аж төрж байна.

Эх орныхоо уудам тал нутагт мал сүргээ хариулаад явах сэтгэл тэнэгэр, санаа бодол уужим үгээр хэлэмгүй сайхан. Би зургаан хүүхэдтэй. Том охин маань хотод амьдардаг. Том хүү маань сумын заан. Барилдах дуртай болохоор бэлтгэл сургуулилалт хийгээд хотод байна.

Дунд охин маань оюутан. Тэгээд гурван бага нь хүү. Сургуулийн сурагчид. Эхнэр бид хоёр хүүхдүүдээсээ хоёрыг нь мал дээр гаргана гэдэг. Бөхийн спорт залуу насных юм. Тийм болохоор том хүү маань яваандаа малаа хариулах байх. Дунд хүүтэйгээ бас мал аж ахуйтай ойр мэргэжлээр сураад малтайгаа ойрхон байх талаар ярилцдаг.

-Байгаль цаг уурын эрс тэс, тогтворгүй байдал мал маллах арга ухаанд нөлөөлж байна. Танайх өвөлдөө хэрхэн өнтэй орж байна вэ?

-Малчид дулаан хэвтэр дундуур идэш гэж ярьдаг. Үхэр малд дулаан хэвтэр бууц, саравч хорооны нөмөр чухал. Өглөө оройдоо үхэртээ өвс тавьж өгдөг. Хонио цасныхаа нимгэн рүү бэлчээгээд өдрийн дулаанд сайхан идүүлээд дулаан бууцанд хотлуулна.

Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал зонхилж, хуйсганах нь хурдан болсон үед маллагаа, хөдөлмөр их орно. Малаа бүрэн онд мэнд оруулахын тулд нэмэлтээр тэжээдэг. Манай зүүн тал руу өвс ургамал сайтай болохоор өвөл сайхан өнтэй ордог.

Дулаан хэвтэр, өл хоолтой мал ажирдаггүй. Манайх орон нутгийн хуваарилж өгсөн газрын хадлангаа авдаг. Энэ жилийн тухайд нэмэлтээр 20 гаран портер өвс нэмэлтээр худалдаж авсан. Хивгээс гадна “Мимо” гээд малын эрдэс нөхөх тэжээл өгдөг. Малынхаа чанарт анхаарч, бэлчээрээ зөв зохистой хэрэглэх нь зөв гэж боддог. Бидний багад өвс нь сайхан ургадаг байж. Ингэж тэжээдэггүй байлаа. Одоо бол өвс хадлан, хүн хүч их хэрэг болдог болжээ. Хөдөө мал маллах хүмүүс ч цөөрч байна.

-Таны бодлоор малчид юунаас болж цөөрч байна вэ?

-Байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөл байдлаас гадна зургаан настай хүүхэд сургуульд ордог болсонтой холбоотой гэж би боддог. Өмнө нь сурагчид найман настай сургуульд сурахад ах эгчийгээ дагаад байранд суугаад болдог байсан. Зургаан настнууд арай балчирдаад ээж нь дагаж явахаас өөр аргагүй болж, аав нь хөдөө ганцаараа үлдэхээр хэцүү байна шүү дээ. Хорин хэдтэй залуучууд морь уяж, адуугаа хариулж эсвэл уяачийн туслах хийж, адуундаа хоргодож байх болсон. Угтаа төр засаг нь малчдаа бодлогоор дэмжээд малчид нь өөрсдөө хөдөлмөрлөж чадвал хөдөө нутагт мал маллах хамгийн сайхан юм даа.

-Мал маллах эрдэм ухаанаа нутаг усны залуу хойч үедээ хэрхэн зааж сургаж байна?

-Манайх хонь, үхэр, адуу хариулдаг малчидтай. Бие биедээ дэм тустай амьдарч байна. Түүнчлэн нэг гэрт өссөн аавын дүүгийн хоёр хүү байдаг юм. Бүгд гэр бариад тусдаа гарсан залуус бий. Малчдадаа, дүү нартаа, нутгийнхаа залууст өөрийнхөө мэддэг чаддаг бүхнээс зааж, зөвлөөд явж байна. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг. Нэг нутгийн малчид дэм дэмдээ, эвтэй найртай л амьдардаг нутагладаг.

-Удахгүй төлийн дуу цангинасан хаврын улиралтай учран золгох гэж байна. Малчдын ажил ид эхэлдэг ч хамгийн дуртай улирал нь байдаг шүү дээ?

-Хамгийн сайхан улирал чинь хавар шүү дээ. Би төлийн дуу цангинаад ирэхээр нойр хүрдэггүй. Өглөө эрт босоод адуугаа тойроод ямар гүү унагалж уу гэж харчхаад хашаа хороон дахь малаа гаргадаг. Уяа морьдоо сойгоод сэтгэл тэнэгэр суух зуны улирал бас сайхан. Манай нутаг говь, тал хээр хосолсон сайхан байгалийн тогтоцтой. Таван хошуу мал жигд өсгөх боломжтой. Бүх малаа анхаарах боловч хар багаасаа адуунд гойд дуртай байлаа.

-Адууныхаа үүлдэр угсааг хэрхэн сайжруулдаг вэ?

-Нутгийн адуунаас гадна Сүхбаатар, Хэнтийн Галшар, Дорноговийн Дэлгэрэхийн хурдан буянаар адууныхаа үржил, үүлдрийг сайжруулдаг. Монгол адуу эрс тэс уур амьсгалд тэсвэр хатуужилтай, Монгол орныхоо уналга эдэлгээнд тохиромжтой байдаг тул бүх адууныхаа цусыг сэлбэдэггүй. Тодорхой хэсэгт нь англи, араб цэвэр азарга тавьж, хурд болон махны чиглэлд өсгөдөг. Цэвэр азаргуудаа өвөл хавартаа тэжээдэг. Ажиллагаа, арчилгаа арай их орно. Төл нь даага сарваандаа тэжээлгэнэ. Хязаалан, соёолон болоод ирэхээр бэлчээрээрээ байж байдаг.

-Хурдан хүлгийн хөхөл шууж, хусуур зүүсэн хэн бүхэн төр түмний цэнгэл үндэсний их баяр наадамдаа морь айрагдуулахыг хүсдэг болов уу?

-Ганц хүсэж байгаа зүйл минь энэ л байна. Унаган адуугаа улсын наадамд сойж, тоосоо өргөөд эр хүний аз хийморь нь ивээвэл торгон жолоогоо өргөж айрагдуулахыг хүсдэг дээ. Орчин уяа сойлготой хөл нийлүүлж, уналга эдэлгээг нь зөв тохируулж уяхыг зорьж байна. Одоогоор 10 гаран морь тэжээж байна.

Бага хүү минь энэ жил зургаан настай. Морь унаж сурч байгаа. Хүүгээ моринд чангараад ирэхээр улсын наадмаа зорих бодолтой байна. Аймгийн наадмаас хоёр түрүү, долоон айраг, улсын бүсээс нэг айраг хүртсэн байна. Сумын наадамд анх 13-тайдаа морь айрагдуулж байлаа.

-Эр нөхрөө малд яваад ирэхэд халуун цай ундтай угтаж, малын хашаа хороогоо цэвэрлэхээс эхлэх малчин эзэгтэйн завгүй амьдрал энэ амжилттай салшгүй холбоотой. Гэргийнхээ тухай хуваалцаач?

-Хоёулаа зүтгэж байж энэ сайхан алдар цолонд хүрч байна. Миний гэргийг Д.Гүндэгмаа гэдэг. Бид нэг нутгийнх. Хань маань багаасаа хурдан морь унаж өссөн адтай охин байлаа. Мөн уртын дуу их сайхан дуулдаг. Их Монгол Улсын 800 жилийн ойгоор 800 уртын дуучны нэг болж оролцож байлаа. Хань сайтын заяа өөдөө гэдэг шүү дээ. Ажилч хөдөлмөрч сайхан бүсгүй.

-Айлын гэргий моринд дуртай байхаар морь сайхан хурдалдаг гэдэг. Үнэний ортой бололтой?

-Тийм ээ. Эхнэр маань хурдан морь унаж өссөн болохоор намайг морь уяж сойход их сайхан дэмждэг. Хүүхдүүдээ морь унуулна л гэдэг. Бидний санаа их нийлдэг.

-Та Монгол түмэн, нутгийн зон олондоо сар шинийн мэнд дэвшүүлээч?

-Бурхны орноос аав минь хүүгээ хараад баярлаж байгаа байх. Төрүүлж өсгөсөн аав ээж, өсөж төрсөн нутаг ус, ахан дүүс, нутгийн зон олондоо баярлаж буйгаа илэрхийлье. Монгол зон олон, Дорнод нутгийн ард түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Урин хавартаа төл малаа арвин авч, дэлгэр зунтайгаа золгохын ерөөл өргөе.

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?
Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​